1 MONGOLIA-UN JOINT STEERING COMMITTEE CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/26      2 CHINA BLOCKS ALL CANADIAN MEAT IMPORTS AS TRADE WAR WITH US HEATS UP WWW.RT.COM PUBLISHED:2019/06/26      3 HOW MONGOLIA LEVERAGES ITS NEUTRALITY TO INFLUENCE DIPLOMACY WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2019/06/26      4 MONGOLIA PRODUCES 48% OF TOTAL RAW CASHMERE IN WORLD WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/06/26      5 MONGOLIA TOLD TO STRENGTHEN FINANCES WWW.PUBLICFINANCEINTERNATIONAL.ORG PUBLISHED:2019/06/26      6 FOREIGN TRADE TURNOVER INCREASES BY USD 514.5 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/26      7 REGISTERED UNEMPLOYED DECREASES BY 2.1 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/26      8 CITIC OK’D TO COMPLETE C$612M INVESTMENT IN IVANHOE MINES WWW.MINING.COM PUBLISHED:2019/06/26      9 CONSTRUCTION OF TAVANTOLGOI POWER PLANT TO BEGIN IN 2020 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/06/25      10 ANOTHER SOLAR PARK GOES ONLINE IN MONGOLIA WWW.PV-MAGAZINE.COM  PUBLISHED:2019/06/25      “VIKING MINES” МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨӨ ХУДАЛДАЖ ЧАДСАНГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     АЛТНЫ СПОТ ХАНШ 1439 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСӨЖ,СҮҮЛИЙН 6 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/26     НИЙТ ӨРХИЙН 9.6 ХУВЬ НЬ 2.1 САЯАС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/26     МОНГОЛ УЛС 5G-Д БЭЛЭН БИШ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ШИЛДЭГ ТҮНШЛЭЛ 2019” ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     НҮҮРС РҮҮ ТЭМҮҮЛЭХ МОНГОЛ БА НҮҮРСНЭЭС ЗУГАТААХ ДЭЛХИЙ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     2000 ГАРУЙ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ, 200 ХҮНСТЭЙ ХОЛБООТОЙ ТББ БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     “FACEBOOK” КРИПТОВАЛЮТ ГАРГАХ НЬ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ СУЛРУУЛАХ УУ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     MGI: ДАТА СУУРЬТАЙ БИЗНЕСҮҮД ШИНЭ ХАРИЛЦАГЧ ТАТАХАД БУСАД БИЗНЕСЭЭС 23 ДАХИН АХИУ БОЛОМЖТОЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/25     АЛТНЫ ХАНШ 1400 АМ.ДОЛЛАР ДАВЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/25    

Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов www.medee.mn

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Архангай аймагт ажиллав. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, мөн Энэтхэг улсын Элчин сайд Суреш Бабу ажиллаж байгаа аж.

Аймгийн хэмжээнд он гарсаар 86 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, долоон хүн амь насаа алдан, 2,870 гаруй мал хорогдож, төр, аж ахуйн нэгж, иргэдэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 277 алба хаагч /давхардсан тоогоор/, 50 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 19-нд Хашаат сумын нутаг дэвсгэрт орсон аадар бороо, мөндрийн улмаас үер бууж, 16 айлын гэр эвдэрч, хоёр айлын өвөлжөө нурж, 147 мал хорогдсон бол Өндөр-Улаан суманд үерийн улмаас 82 айлын гэр эвдэрч, 200 орчим хашаа, 11 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын дээвэр нурсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссын шийдвэрээр Өндөр-Улаан суманд 26 гэр, Хашаат суманд 16 гэр, нийт 42 гэрийг Улсын нөөцөөс олгожээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын тэжээлийн ургамал 2546,7 га талбайд тариалж, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн 8,0 мянга гаруй га хадлангийн талбайг хашиж хамгаалсан. Газар тариалангийн хувьд нийт 7413,1 га талбайд үр тариа тариалснаас тосны ургамал 1178 га, төмс 251,9 га, хүнсний ногоо 104,6 га талбайд тариалаад байна хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан танилцууллаа. Цаашид аймгийн нөөцийн өвс, тэжээл бэлтгэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Тариат суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүсчээ.

Мөн энэ үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, үер, усны улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон гэдгийг онцоллоо. Мөн тус аймгийн англи хэлний 10 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулахаа бас мэдэгджээ.



Нийтэлсэн огноо2018-08-20