1 US-MONGOLIA 'THIRD NEIGHBOR TRADE ACT' ON THE WAY WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2018/11/17      2 CHINA'S FIGHT AGAINST SMOG MAKES PALLADIUM 2018'S BEST METAL WWW.MINING.COM PUBLISHED:2018/11/17      3 MILLENNIUM CHALLENGE CORPORATION PRESENTS GMS LICENSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/17      4 MONGOLIA CALLS FOR GLOBAL ATTENTION ON CLIMATE CHANGE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/17      5 ADB OPENS A NEW WASTEWATER TREATMENT PLANT IN ARVAIKHEER, MONGOLIA WWW.AGENPARL.EU PUBLISHED:2018/11/17      6 CHINA TO BOOST COOPERATION WITH INDIA, MONGOLIA: DEFENSE MINISTER WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2018/11/17      7 DEATH ON MONGOLIA’S ‘COAL ROAD’ WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/17      8 MONGOLIA SHAKEN BY WIDENING LOAN SCANDAL WWW.ASIA.NIKKEI.COM PUBLISHED:2018/11/17      9 MONGOLIA’S UNEMPLOYMENT FALLS BY 2.2 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/16      10 MEETING MEAT DEMAND: MONGOLIA TO TRADE 17.9 PERCENT OF LIVESTOCK WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/16      БНСУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АУТСОРСИНГ ЗАХИАЛГЫГ ГҮЙЦЭТГЭХ ЗАЛУУЧУУДЫГ СОНГОН, ШАЛГАРУУЛНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 10 ХУВИАР ӨСӨЖ, 31.3 САЯ ТОНН БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     СУДАЛГААГААР ЖДҮ ЭРХЛЭГЧИД ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ЗАРДАЛ ХАМГИЙН ИХ ХҮНДРЭЛ УЧРУУЛДАГ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ERDENE RESOURCE DEVELOPMENT: ХАЙГУУЛЫН ЗАРДАЛ III УЛИРАЛД 42 ХУВИАР БУУРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ГОРХИ, ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН БОХИРДОЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ ЭХЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ИРЭХ БААСАН ГАРАГТ ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     “АМГАЛАН” ХОТХОНД БАЙРЛАХ ГЭРТЭЭ КАННАБИС ТАРЬЖ, УРГУУЛЖ БАЙСАН ТУРК ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ӨНӨӨДӨР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРСТЭЙ МАШИНЫ ЦУВАА 120 КМ БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/16     ТАТВАРЫН ОРЛОГО 32.2 ХУВИАР ӨСӨЖ, ТӨСВИЙН ТЭНЦЭЛ 341.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/16    

Ам.долларын ханш хэрхэн тогтохыг УИХ шийднэ www.zgm.mn

Алт олборлогчдыг аргадсан татварын хуулийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдлээ. Одоогоос таван жилийн өмнө төр алтны салбарыг онцгойлон дэмжиж, тус түүхий эдийн нөөц ашигласны төлбөрийг хоёр дахин бууруулж, өсөн нэмэгдэх татварыг нь тэглэж байлаа. Таван жилийн настай баталсан уг хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор эцэслэнэ. Сүүлийн хэдэн жил алт олборлогчдыг эрхлүүлсэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дуусах үе дөхөхийн хэрээр аж ахуйн нэгжүүд сандарцгааж, албаныхан ч хэрдээ завгүй байгаа аж. Энэ сарын эхээр төв банкны удирдлагууд алт олборлогчдыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төв банкнаас зүтгүүлж буй зарим санал, дүгнэлтийг танилцуулсан байна. Төв банк хугацаа нь дуусах гэж буй татварын хуулийн үйлчлэх товыг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байгаа аж. Уг саналаа ч холбогдох албаныханд танилцуулсан байна. Харин Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахаар яам, тамгын газруудаас санал авч эхэлжээ.
Ийнхүү албаныхан ар араасаа хөдөлж эхэлсэн байна. Гэхдээ алтны татварыг хөндөх үү, хэвээр үлдээх үү гэдгийг ирэх намар УИХ шийднэ. Тэгвэл үйлчлэл нь дуусах гэж буй хууль өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд үр дүнгээ өгсөн эсэхийг харцгаая. Алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх татваргүй болгосноор сүүлийн таван жилийн хугацаанд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ долоо дахин өссөн. 2005 оноос хойш төв банкинд тушаах алтны хэмжээ тасралтгүй буурч, 2010 онд түүхэн доод цэгтээ тулсан юм. Алтны өндөр татвараас айгаад олборлогчид олборлосон түүхий эдээ төв банкинд тушаахаас илүү хууль бусаар хил давуулан худалдах, нуух, хадгалах зэргээр татвараас бултаж, шар металл дагасан далд зах зээл үүсчихээд байсан.
Тиймээс алтаа “авдар”-т нь үлдээж, сүүдэрт нуугдсан алтны олборлолт, экспортыг ил болгохын тулд төлбөрийг нь хөнгөлөн, татварыг нь тэглэсэн байдаг. Ингэснээр төв банкийг зорих олборлогчдын цуваа олширч, тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн юм. 2013 онд баталсан энэ зохицуулалтын үр дүн төв банкинд тушаасан алтны хэмжээ 2014 онд жилийн дүнгээр хоёр дахин өсөж байжээ. Ингэснээр Монголбанк алт хэмээх хатуу валютын нөөцөө өсгөж, байсхийгээд толгой дээр гарчихдаг “ноён” ногоонд хариу өгөх боломжтой болсон юм. 2013 оноос зэс, нүүрсний үнэ буурахад Монголыг чиглэх гадаад валютын урсгал татарч, макро эдийн засаг ам.доллараар цангасан. Гэхдээ төв банкны алтны нөөц жилээс жилд нэмэгдсэн нь макро эдийн засагт үүссэн валютын “ган”-гийн үе дэх туйлын таатай мэдээ байв. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт ийнхүү төв банкны нөөцийг дэмжиж, валютын ханшийг тогтооход тусалсан юм. Өнгөрсөн долдугаар сард гэхэд төв банк 2.1 тонн алт худалдан авчээ. Энэ оны эхний долоон сард Алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх татваргүй болгосноор сүүлийн таван жилийн хугацаанд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ долоо дахин өссөн. үнэ өндийж, хүндрэлийн үеийн гал унтраах арга болдог тусламжийн хөтөлбөрийн санхүүжилт орж ирснээр бид өнөөдөр ам.долларын ханш болон гадаад валютын албан нөөцөд санаа зовохоо больчихоод байгаа.

• 2005 оноос хойш төв банкинд тушаах алтны хэмжээ тасралтгүй буурч, 2010 онд түүхэн доод цэгтээ тулсан юм.
• Төв банк хугацаа нь дуусах гэж татварын хуулийн үйлчлэх товыг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байгаа аж.
• Салбарын яам Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахаар санал авч эхэлжээ.

Гэтэл хугацаа заасан хөтөлбөр дуусаж, өгсөж урууддаг үнийн уналт нь нэг л өдөр зах зээлийг нөмөрнө. Орлогын урсгал тасалдаж эхлэхийн цагт алтаар л “амь тариа” хийж, хүндрэлийг даван туулдгаа мартаж боломгүй. Монголбанкинд тушаасан алтны нийт дүн 9.3 тонныг хэдийнэ давчихаад байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 399 килограммаар ахисан дүн. Ингэснээр төв банкны алт худалдан авалт энэ онд ч түүхэн дээд цэгтээ хүрэхээр байгаа юм. Бас төв банк өнгөрсөн сард нэг грамм алтыг 97.8 мянган төгрөгөөр худалдан аваад байгаа аж. Алтны нөөц нь жилээс жилд түүхэн цэгтээ хүрч буйд Монголбанк ч баяртай байна. Тус банкны Эрдэнэсийн сан дахь нөөц нэмэхийн хэрээр монгол төгрөгийг хамгаалах нөхцөл боломж бэхжих юм. Тиймээс ч мөнгөний бодлого тодорхойлогчид ханшийн уналттай хамтран тэмцдэг алтны бодлогодоо эртнээс анхаарч, хөнгөлөлт, чөлөөлөлтийн саналаа холбогдох албаныханд хэдийнэ хүргээд байгаа нь энэ. Харин салбарын яамнаас хуулийн шинэ төслийн талаар тодруулах гэсэн боловч санал авч байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэв. Монголын эдийн засгийн дархлааг тэтгэдэг нэг түүхий эд болох алтны татварыг УИХ хэвээр үлдээх үү эсвэл хөндөх үү гэдэг одоогоор асуултын тэмдэг байна. Харин уг асуулт энэ намрын хамгийн халуун сэдэв болох нь тодорхой. Цаашлаад алтны татвар, гадаад валютын нөөц, ам.долларын ханш гээд олон асуултын учгийг УИХ шийднэ. Өнгөрсөн оноос эхлэн таваарын үнэ өндийж, хүндрэлийн үеийн гал унтраах арга болдог тусламжийн хөтөлбөрийн санхүүжилт орж ирснээр бид өнөөдөр ам.долларын ханш болон гадаад валютын албан нөөцөд санаа зовохоо больчихоод байгаа. Гэтэл хугацаа заасан хөтөлбөр дуусаж, өгсөж урууддаг үнийн уналт нь нэг л өдөр зах зээлийг нөмөрнө. Орлогын урсгал тасалдаж эхлэхийн цагт алтаар л “амь тариа” хийж, хүндрэлийг даван туулдгаа мартаж боломгүй.



Нийтэлсэн огноо2018-08-20