1 US TO PURSUE HUAWEI EXECUTIVE EXTRADICTION WWW.NHK.OR.JP PUBLISHED:2019/01/23      2 BURNS NIGHT TO BE CELEBRATED FOR THE EIGHTH YEAR IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/01/23      3 MAJOR STOCK HOLDER OF GOLOMT BANK DETAINED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/23      4 GOVT TO REDUCE DEBT-TO-GDP RATIO BY 8.1 PERCENT IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/23      5 INNER MONGOLIA'S TRADE WITH BRI PARTICIPATING COUNTRIES REACH 69.93 BILLION YUAN IN 2018 WWW.ENG.YIDAIYILU.GOV.CN PUBLISHED:2019/01/23      6 MONGOLIA FOG ENVELOPS INVESTOR VIEW WWW.ATIMES.COM PUBLISHED:2019/01/23      7 CHINA-EUROPE RAIL FREIGHT VIA MONGOLIA GROWS WWW.CONTAINER-NEWS.COM PUBLISHED:2019/01/22      8 MONGOLIA'S FOREIGN EXCHANGE RESERVES REACH 3.5 BLN USD BY END OF 2018 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/22      9 MONGOLIAN VAT LOTTERY WINNER TO TAKE MNT 225 MILLION WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/22      10 EXPERTS SUGGEST FORWARDING TREASURY FUND BILL WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/22      АЛБАН ТУШААЛТНУУДЫН 37 ХУВЬ НЬ Л ХОМ-ЭЭ ӨГӨӨД БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ОРХОН АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, АРХАНГАЙ АЙМАГ СҮҮЛ МУШГИЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     “CHINA SHENHUA ENERGY”-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ ӨСӨЖ, 461 САЯ ТОНН ХҮРЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2020 ОНООС СААРАХ ТӨЛӨВТЭЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     200 МОНГОЛ ИРГЭН ЭРХҮҮД 15 ЦАГИЙН ТУРШ СААТАЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     УЛААНБААТАР-СӨҮЛИЙН ЧИГЛЭЛД ХОЁРДОГЧ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ ОРУУЛАХАА БНСУ-ЫН ТАЛ МЭДЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/22     МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 3.3 ТОНН ГАХАЙН МАХ УСТГАЖЭЭ WWW.BLOOMBERTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/22     ХУУЛЬЧИД ЖДҮХС-ААС ЗЭЭЛ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР ШҮҮХЭД ХАНДЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/22     “ОЮУ ТОЛГОЙ”-Н АЛТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ 150 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/22    

ЕСБХБ Жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Монголд эхлүүлж байна www.gogo.mn

Монголын бичил, жижиг, дунд хэмжээний хувийн бизнесүүд (БЖДБ) өнөөдөр Улаанбаатарт нээлтээ хийж байгаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP)-ийн ашиг тусыг хүртэх боломжтой болж байна. Тус хөтөлбөр нь цахим индэр хэлбэрээр зээлийн судалгаа, банкны үйлчилгээ, БЖДБ-ийн санхүүтэй холбоотой сэдвүүдийг дотоодын санхүүгийн байгууллагуудад түгээн дамжуулах боломж санал болгож байгаа юм.

ЕСБХБ нь гурван тив нутаг дамнасан 37 оронд хувийн хэвшил, интрепренер санаачилгыг дэмждин ажилладаг олон талт банк

Монгол Банктай хамтран Улаанбаатарт зохион байгуулж байгаа нээлтийн ажиллагаанд Европын Холбоо, ЕСБХБ, Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд, дотоодын санхүүгийн байгууллагуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо.

ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Ирина Кравченко мэдэгдэхдээ “ЖДБ-ийг дэмжих, хөгжүүлэх ажил бол Монгол дахь манай гол зорилтуудын нэг юм. Тус Банкнаас өнөөдөр нээлт хийж байгаа цахим индэр нь санхүү, менежментийн шаардлагатай хэрэгслүүдийг санхүүгийн байгууллагуудад олгож банкнуудын зээлийн экспертүүдийн ур чадвар, мэргэшлийн түвшинг сайжруулах болно” гэлээ.

Монгол Банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Ж. Ганбаатар “ЕСБХБ-аас санаачлан Бүс Нутгийн Жижиг Бизнесийн Хөтөлбөрийг Moнгол улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа нь дээрх хөтөлбөрийг дэмжин Мэдлэг Солилцооны Цахим Индэр (МСЦИ)-ийг шинээр нэвтрүүлэхээр зорьж байгааг бодлого боловсруулагч бидний зүгээс дэмжиж байна” гэж хэллээ.

Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) нь мэдлэг хуваалцах, солилцох индэрийг Монгол дахь БЖДБ-ийг санхүүжүүлэгч байгууллагуудад нээлттэй болгож байгаа юм. Энэ нь бас тус салбар дахь ЕСБХБ-ны туршлагыг цахимаар системтэй олж авахад нь дотоодын санхүүгийн зуучлагчдад туслах болно. Тус хөтөлбөр цахим индэр дээр төвлөрч байгаа боловч жижиг бизнест үйлчилгээ үзүүлэх санхүүгийн байгууллагад хамаатай төрөл бүрийн сэдвээр Монголын санхүүгийн байгууллагуудад танхимын сургалтуудыг мөн санал болгож байна.

Цахим индэр хэлбэрээр зээлийн судалгаа, банкны үйлчилгээ, БЖДБ-ийн санхүүтэй холбоотой сэдвүүдийг дотоодын санхүүгийн байгууллагуудад түгээн дамжуулах боломж санал болгож байна

ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангаас санхүүжүүлж байгаа Монгол дахь Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) нь ЕХ-ноос санхүүжүүлж, энэ оны эхнээс Төв Азид амжилттай хэрэгжүүлж байгаа загвар дээр суурилсан болно.

Монгол дахь Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP)-ийг бүс нутагт ижил төстэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн хараат бус IPC (Internationale Projekt Consult GmbH) компани хариуцан хэрэгжүүлэх юм.

ЕСБХБ нь гурван тив нутаг дамнасан 37 оронд хувийн хэвшил, интрепренер санаачилгыг дэмждин ажилладаг олон талт банк юм. Тус Банкыг 67 улс, мөн Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк эзэмшдэг. ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт нь өөрийн бүс нутгууд дахь гишүүн орнуудын эдийн засгийг өрсөлдөх чадвартай, хүртээмжтэй, сайн засаглалтай, ногоон, тэсвэрлэх чадвартай, интеграцчлагдсан болгохыг зорьдог. Биднийг web, Facebook, LinkedIn, Instagram, Twitter болон YouTube дээр дагана уу.



Нийтэлсэн огноо2018-09-14