1 US-MONGOLIA 'THIRD NEIGHBOR TRADE ACT' ON THE WAY WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2018/11/17      2 CHINA'S FIGHT AGAINST SMOG MAKES PALLADIUM 2018'S BEST METAL WWW.MINING.COM PUBLISHED:2018/11/17      3 MILLENNIUM CHALLENGE CORPORATION PRESENTS GMS LICENSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/17      4 MONGOLIA CALLS FOR GLOBAL ATTENTION ON CLIMATE CHANGE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/17      5 ADB OPENS A NEW WASTEWATER TREATMENT PLANT IN ARVAIKHEER, MONGOLIA WWW.AGENPARL.EU PUBLISHED:2018/11/17      6 CHINA TO BOOST COOPERATION WITH INDIA, MONGOLIA: DEFENSE MINISTER WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2018/11/17      7 DEATH ON MONGOLIA’S ‘COAL ROAD’ WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/17      8 MONGOLIA SHAKEN BY WIDENING LOAN SCANDAL WWW.ASIA.NIKKEI.COM PUBLISHED:2018/11/17      9 MONGOLIA’S UNEMPLOYMENT FALLS BY 2.2 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/16      10 MEETING MEAT DEMAND: MONGOLIA TO TRADE 17.9 PERCENT OF LIVESTOCK WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/16      БНСУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АУТСОРСИНГ ЗАХИАЛГЫГ ГҮЙЦЭТГЭХ ЗАЛУУЧУУДЫГ СОНГОН, ШАЛГАРУУЛНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 10 ХУВИАР ӨСӨЖ, 31.3 САЯ ТОНН БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     СУДАЛГААГААР ЖДҮ ЭРХЛЭГЧИД ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ЗАРДАЛ ХАМГИЙН ИХ ХҮНДРЭЛ УЧРУУЛДАГ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ERDENE RESOURCE DEVELOPMENT: ХАЙГУУЛЫН ЗАРДАЛ III УЛИРАЛД 42 ХУВИАР БУУРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ГОРХИ, ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН БОХИРДОЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ ЭХЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ИРЭХ БААСАН ГАРАГТ ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     “АМГАЛАН” ХОТХОНД БАЙРЛАХ ГЭРТЭЭ КАННАБИС ТАРЬЖ, УРГУУЛЖ БАЙСАН ТУРК ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ӨНӨӨДӨР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРСТЭЙ МАШИНЫ ЦУВАА 120 КМ БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/16     ТАТВАРЫН ОРЛОГО 32.2 ХУВИАР ӨСӨЖ, ТӨСВИЙН ТЭНЦЭЛ 341.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/16    

Монголчуудын 2,5 сая нь ухаалаг гар утас хэрэглэж байна www.news.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцжээ.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Түүнийг хэрэглэгчдийн дийлэнхи олонхи нь өсвөр насны хүүхэд, залуус байна.

Цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна Нүүрном буюу Facebook хуудас өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлэх болжээ. Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгдсэн байна. Иймд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэгдсэн арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага гэв.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан явуулж буй “UNFRIEND хөдөлгөөн” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, эцэг эхчүүд, нийт иргэдийг нэгдэхийг уриалав. Цахим бодлогын түр хорооноос ЕБС-ын багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасныг мөн хүлээн авч засгийн газрын шат шатны байгууллагын бодлого шийдвэрт тусган анхаарч ажиллана гэв. Түүнчлэн өөрийн орны хүүхэд, залууст техник, технологийн хөгжил, интернетийн хязгааргүй боломжийг үр ашигтай, аюулгүй хэрэглүүлэх нөхцлийг нэгдсэн бодлогоор бүрдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бидний үүрэг. Түүнчлэн төрийн байгууллагуудаас гадна эцэг, эхчүүд, урлаг, спортын алдартнууд, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг албаныхан онцолж байна.



Нийтэлсэн огноо2018-09-14