1 US-MONGOLIA 'THIRD NEIGHBOR TRADE ACT' ON THE WAY WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2018/11/17      2 CHINA'S FIGHT AGAINST SMOG MAKES PALLADIUM 2018'S BEST METAL WWW.MINING.COM PUBLISHED:2018/11/17      3 MILLENNIUM CHALLENGE CORPORATION PRESENTS GMS LICENSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/17      4 MONGOLIA CALLS FOR GLOBAL ATTENTION ON CLIMATE CHANGE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/17      5 ADB OPENS A NEW WASTEWATER TREATMENT PLANT IN ARVAIKHEER, MONGOLIA WWW.AGENPARL.EU PUBLISHED:2018/11/17      6 CHINA TO BOOST COOPERATION WITH INDIA, MONGOLIA: DEFENSE MINISTER WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2018/11/17      7 DEATH ON MONGOLIA’S ‘COAL ROAD’ WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/17      8 MONGOLIA SHAKEN BY WIDENING LOAN SCANDAL WWW.ASIA.NIKKEI.COM PUBLISHED:2018/11/17      9 MONGOLIA’S UNEMPLOYMENT FALLS BY 2.2 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/16      10 MEETING MEAT DEMAND: MONGOLIA TO TRADE 17.9 PERCENT OF LIVESTOCK WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/16      БНСУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АУТСОРСИНГ ЗАХИАЛГЫГ ГҮЙЦЭТГЭХ ЗАЛУУЧУУДЫГ СОНГОН, ШАЛГАРУУЛНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 10 ХУВИАР ӨСӨЖ, 31.3 САЯ ТОНН БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     СУДАЛГААГААР ЖДҮ ЭРХЛЭГЧИД ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ЗАРДАЛ ХАМГИЙН ИХ ХҮНДРЭЛ УЧРУУЛДАГ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ERDENE RESOURCE DEVELOPMENT: ХАЙГУУЛЫН ЗАРДАЛ III УЛИРАЛД 42 ХУВИАР БУУРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ГОРХИ, ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН БОХИРДОЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ ЭХЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ИРЭХ БААСАН ГАРАГТ ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     “АМГАЛАН” ХОТХОНД БАЙРЛАХ ГЭРТЭЭ КАННАБИС ТАРЬЖ, УРГУУЛЖ БАЙСАН ТУРК ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ӨНӨӨДӨР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРСТЭЙ МАШИНЫ ЦУВАА 120 КМ БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/16     ТАТВАРЫН ОРЛОГО 32.2 ХУВИАР ӨСӨЖ, ТӨСВИЙН ТЭНЦЭЛ 341.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/16    

Эрчим хүчний нөөцөө Зүүн хойд Ази руу экспортлох гайхалтай боломж www.medee.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргасан билээ.

Тэрбээр “...Эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд тодорхой санал дэвшүүлье. Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.

Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс-Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм.

Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.

Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах биз ээ. Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграц болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж үзэж байна.

Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна” хэмээн хэлсэн билээ.

Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаа юм. Мөн энэ төсөлтэй холбоотой санал, эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардуулснаас үзэхэд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч анхаарч байгаа нь харагдана.

Сүүлийн үед Хятад, Япон, Солонгос, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээнүүдийг хооронд нь Монголын сүлжээтэй хэрхэн нэгтгэх талаар нарийн судалгаа хийж байгаа аж. Гэхдээ Азийн супер сүлжээ нь эдийн засгийн хувьд ашигтай ч хамгийн гол нь тогтвортой байдлыг шаарддаг байна.

Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ? Энгийнээр тайлбарлахад, энэ нь Хятад, Өмнөд Солонгос, Орос, Япон зэрэг улсыг эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбох төсөл юм. Энэхүү төслийг Японы “Софт” банкны үүсгэн байгуулагч Масоёоши Сон санаачилжээ. Энэ төсөл хэрэгжвэл дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулж, улс орнуудад түгээх зорилго биелэгдэнэ.

Монгол орны нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кВт цаг. Монгол Улсын хувьд байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ Азийн бусад орон руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг) энергиийг хуримтлуулж нэвтрүүлэхээр зорьж буй юм.

Нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Азийн супер сүлжээ” төсөл амжилттай хэрэгжвэл манай улс эрчим хүчний нөөцөө Зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой болох бөгөөд гол худалдан авагч нь Япон улс байх ажээ.

2016 онд Японы “Софт” банк, Өмнөд Солонгосын “Кепко”, Хятадын “Стэйп Грид”, Оросын “Россети” компанийн төлөөлөгчид Зүүн хойд Азид цахилгаан дамжуулах шугам барих ТЭЗҮ-ийг хийх санамж бичиг байгуулсан нь байдаг.

Манай орон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэх бололцоотой ажээ. Одоогоор манай улсын эрчим хүчний жилийн хэрэглээ 1 гегаватт/цаг орчим байна.

Харин нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15.000 террават/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Тухайлбал, Монгол орны нарны эрчим хүчний жилийн нөөц нь БНХАУ-ын жилийн хэрэглээтэй дүйх хэмжээ юм.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават ажээ. Иймд ирээдүйд Монголын эрчим хүчний үйлдвэрлэл борлуулалт эдийн засгийн маш үр дүнтэй тулгуур болж, ногоон мөнгөний урсгалыг жинхэнэ утгаараа дотогш нь татна гэсэн үг.

Хэт өөдрөгөөр төсөөлөлгүй нар, салхиныхаа эрчим хүчний гуравны нэгийг л ашиглаж чадвал бид Хятад, Солонгос, Японы нийт цахилгааны хэрэглээний 25 хувийг хангаж чадна гэсэн тооцоо байдаг аж.

Одоогоор Монголд хэд хэдэн салхин станц баригдаад буй. Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Салхит” цахилгаан станц, мөн Өмнөговийн Цэций, Дорноговийн салхин парк гэхчлэн томоохон бүтээн байгуулалтууд хийгдээд байгаа. Эдгээрийн нийт хүчин чадал нь 150 мВт. Үүнээс гадна Дарханы 10 мВтын нарны цахилгаан станц баригдаад буй.

ОХУ нь бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэгч байх том боломжийг атгаж байгаа орон. Тус улс усны эрчим хүчээ ашиглаж эрчим хүч үйлдвэрлэн Азийн супер сүлжээнд нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд БНХАУ-тай хамтран хэд хэдэн томоохон цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ.



Нийтэлсэн огноо2018-09-14