1 LANDLOCKED MONGOLIA MIGHT HOLD CLUES TO UNDERWATER VOLCANOES WWW.NATURE.COM PUBLISHED:2019/05/24      2 BEYOND THE VALLEY OF ASHES - AIR POLLUTION IN MONGOLIA WWW.VOICESOFYOUTH.ORG  PUBLISHED:2019/05/24      3 CHINA PROVIDES AGRICULTURE EQUIPMENT TO MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/05/24      4 MONGOLIA CUTS 700 THOUSAND TONNES OF CARBON EMISSIONS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/24      5 EX SPY-CHIEF RELEASED ON BAIL WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/24      6 MINERS START THE YEAR WITH REVENUE GROWTH WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/24      7 ROTARY CLUBS OF MONGOLIA, TAIWAN AND S.KOREA CARRYING OUT WATER PURIFICATION PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/24      8 ‘SUSTAINABILITY IN THE CASHMERE SUPPLY CHAIN’ CONFERENCE TAKING PLACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/24      9 MONGOLIA-GERMANY WORKING GROUP CONVENES IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/23      10 TAVAN TOLGOI JSC: COAL SALES TOTALED 1.8 MILLION TONS IN 2018 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/23      УУХҮЯ: ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЙГУУЛАА ГЕРМАНТАЙ ХАМТРАН ИДЭВХЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 12 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ,ЗАРДАЛ НЬ 9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ШИНЭЭР 41 СОЁЛЫН ТӨВ, МУЗЕЙ, ТЕАТР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД ТӨВЛӨРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ОРОН СУУЦНЫ ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ҮСХ: УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.5 САЯ ТӨГРӨГ БОЛСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ ЭКСПОРТЛОХООР НЭГДЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     2020 ОН ГЭХЭД "ИРЭЭДҮЙН ӨВ САН"-Д НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ХУРИМТЛАГДАНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ИРЭЭДҮЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ, НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ЧИГЛЭСЭН АХЛАХ СУРГУУЛЬ УЛААНБААТАР ХОТОД НЭЭГДЭНЭ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ТАВАН ЖИЛД 150 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23    

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын оролцоо чухал www.ikon.mn

Мөнгө угаах терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой олон улсын түвшинд түгээмэл мөрдөх шаардлагатай үндсэн зарчмууд гэж байдаг. Эдгээр зарчим, шалгуур үзүүлэлтийг МУТС-тэй тэмцэх үйл ажиллагааны ФАТФ байгууллага тогтоож, хэрэгжилтэд нь Ази, Номхон далайн бүсийн байгууллага (АНДББ) харилцан үнэлгээ хийх замаар тогтмол хяналт тавьдаг.

АНДББ-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцооны 2 дахь удаагийн харилцан үнэлгээг 2016-2017 онд хийж гүйцэтгэсэн билээ. Улмаар 2017 оны 7 дугаар сард Шри-Ланка Улсын Коломбо хотноо хуралдсан АНДББ-ын жилийн чуулганы үеэр Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж “эрчимтэй хяналтад” оруулах шийдвэр гаргаж 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаат үүрэг өгсөн ба тэрхүү үүргийг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Монгол Улсыг эрчимтэй хяналтаас ФАТФ-ын “саарал жагсаалт”-д шилжүүлж болзошгүйг анхааруулаад байсныг мартаж болохгүй юм. 
“Саарал жагсаалтад” орсон улс орнуудын санхүүгийн байгууллагын гадаад төлбөр тооцоо хийх боломжийг корреспондент банкны үйл ажиллагаагаар дамжуулан хязгаарлах, эдийн засгийн хориг арга хэмжээ авах, эрсдэлтэй улсын жагсаалтад орсон талаар олон улсад нээлттэй мэдээлж, гадаадаас орох хөрөнгийн урсгалыг хязгаарлах зэрэг олон төрлийн сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй байдаг. Иймд Монгол Улс саарал жагсаалтаас зайлсхийх бүхий л арга хэмжээ авах шаардлагатай төдийгүй ФАТФ-ын хар, саарал жагсаалтад байгаа улс орнуудтай, ялангуяа БНАСАУ, Ирантай бизнесийн харилцаа үүсгэхгүй байх нь зүйтэй.

Энэ талаар Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун “FATF болон түүний гишүүн орнуудын зарчим нь, аливаа улс саарал жагсаалтад орсон бол тухайн орноос гарч байгаа болон орж байгаа мөнгөн урсгалд илүү хяналт тавьж ажилладаг. Манай улс ч гишүүнийхээ хувиар саарал жагсаалтад орсон орнуудын гүйлгээнд хяналт тавьж, илүү чангаруулж байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн саарал жагсаалтад орсон улсуудын компани, хувь хүнтэй харилцах гэж байгаа бол илүү хянамгай хандах ёстой. Хэрвээ анхаарал муутай, хяналтгүй хандвал өөрөө асуудалд орох эрсдэлтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа нэгэнт сэрэмжлүүлсэн байна. (itoim.mn, 2018 оны 8 дугаар сарын 20)

Монгол Улсын Засгийн газар Харилцан үнэлгээний тайланд дурдсан дутагдлыг арилгах үүднээс 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 327 дугаар тогтоолоор хэрэгжүүлэх “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталж Монголбанк, Санхүүгийн мэдээллийн албатай хамтран хэрэгжүүлж байгаа.

Монгол Улс МУТСТ хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох үүрэг хүлээсний хүрээнд Монгол Улсын Их Хурал 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Терроризмтэй тэмцэх тухай хууль, Гаалийн тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бүртгэлийн багц хуулиудадагалдах хуулиудын нэмэлт, өөрчлөлтүүдийг баталсан билээ. Энэ талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “МУТС-тэй тэмцэх тухай хуульд хэд хэдэн чухал нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, ФАТФ-ын шинэчилсэн 40 зөвлөмжтэй хуулийн үг, үсгийн нийцлийг сайжруулж өгсөн, хоёрдугаарт, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлсэн, гуравдугаарт, эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх нөхцөл бүрдүүлсэн зэргийг дурдаж болно. Өөр нэг шинэ зохицуулалт гэвэл НҮБ-ын Аюлгүйн Зөвлөлөөс гаргадаг хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилттэй уялдаатай эрх зүйн зохицуулалт сайжирсан” хэмээн онцолжээ. (Өдрийн сонин, 2018 оны 8 дугаар сарын 14).

2018 оны 7 дугаар сарын 21-27-нд Балба Улсын Катманду хотноо хуралдсан АНДББ-ын Жилийн уулзалт болон Техник туслалцаа, сургалтын форумын үеэр Монгол Улс эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгосныг харгалзан үзэж эрчимтэй хяналтад байх хугацааг дахин 12 сараар сунгаад байна. Үлдсэн хугацаанд Монгол Улс Харилцан үнэлгээний тайланд дурдсан техникийн хэрэгжилттэй холбоотой зөвлөмжүүдийг хэрэгжүүлж явцын эхний тайланг 2019 оны 1 дүгээр сарын 30 гэхэд АНДББ-д хүргүүлэх ёстой.

Монгол Улс Засгийн газраас баталсан “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г чанартай, цаг хугацаанд нь хэрэгжүүлж байж гэмээнэ саарал жагсаалтад орохгүй байх боломж бүрдэнэ.

Монгол Улсын эрчимтэй хяналтад байх хугацааг АНДББ-аас 12 сараар сунгасан нь Засгийн газрын төлөвлөгөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх таатай боломжийг Монгол Улсад олгож байна. МУТС-тэй тэмцэх асуудал нь банкны сектороор хязгаарлагдахгүй санхүүгийн бусад төрлийн бизнес, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хууль сахиулах гээд олон салбарын огтлолцол дээр орших тул Засгийн газрын, хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагуудын идэвхтэй, ажил хэрэгч оролцоо туйлын чухал юм.



Нийтэлсэн огноо2018-09-17