1 MIL-OSI CHINA: PROJECTS LAUNCHED TO BOOST CHINA, MONGOLIA PUBLICATION PARTNERSHIP WWW.FOREIGNAFFAIRS.CO.NZ PUBLISHED:2018/12/11      2 TWO BLOCKS OF MONGOLIA-JAPAN TEACHING HOSPITAL PUT INTO OPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      3 MONGOLIA TO CO-HOST WORLD ARMY FESTIVAL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/11      4 CHANGES DUE TO REPOSITIONING THE UN DEVELOPMENT SYSTEM DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      5 JAPAN MAY BE TAKING SIDES WITH US IN TRADE WAR AGAINST CHINA, HALTS PURCHASES OF HUAWEI & ZTE TECH WWW.RT.COM PUBLISHED:2018/12/11      6 G.ZANDANSHATAR MEETS COUNTRY REPRESENTATIVES OF WORLD BANK AND ASIAN DEVELOPMENT BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      7 LARGE SILVER DEPOSIT DISCOVERED IN CENTRAL CHINA WWW.RT.COM PUBLISHED:2018/12/11      8 CHINA BANS MOST IPHONE SALES AFTER GRANTING QUALCOMM AN INJUNCTION AGAINST APPLE WWW.CNN.COM PUBLISHED:2018/12/11      9 MNCCI AWARDED ISO 9001:2015 CERTIFICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      10 CARLOS GHOSN: FORMER NISSAN CHAIR CHARGED WITH FINANCIAL MISCONDUCT WWW.BBC.COM PUBLISHED:2018/12/10      МАКРОН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 100 ЕВРОГООР ӨСГӨНӨ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     "HUAWEI"-ИЙН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ БАТЛАН ДААЛТААР СУЛЛАХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН “АРМИЙН НААДАМ”-ЫН НЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     АЛТНЫ 2.5 ХУВИЙН РОЯЛТИГ 5 ЖИЛЭЭР СУНГАХ ЭСЭХИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫГ Ж.БАТБАЯСГАЛАН ТҮР ОРЛОХООР БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     ОЛОН УЛСЫН НЭГЖИЙН ШИНЭ SI СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     МОНГОЛ УЛС, НҮБ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     2017 ОНЫ НӨАТ-ЫН УРАМШУУЛЛАА АВААГҮЙ ИРГЭД МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЕС ДЭХ УДААГИЙН ТРИЕННАЛЬД УРАН БҮТЭЭЛЧ Т.ЭНХБОЛД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10    

Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэбэ Цүтомүтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн Тэргүүн, Саппоро дахь Өргөмжит консул Такэбэ Цүтомүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Такэбэ Цүтомү аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч дахин энэ сэдвээр ярилцахаар уулзаж байгаадаа баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илэрхийлсэн юм. Ноён Такэбэ Цүтомү мөн Хоккайдо аралд болсон газар хөдлөлт, байгалийн гамшигт явдалд санаа зовинож байсанд талархал илэрхийлж, Хоккайдо нутгийн ард түмний өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Түүнчлэн Хоккайдо аралд газар хөдлөхөд цахилгаан тасарч, шөнийн тэнгэрт маш олон одод тод харагдсан нь хожим Монголын цэлмэг тэнгэрт түгэх одод шиг санагдсан талаар яриа дэлгэж, энэ нь хөдөө аж ахуй, байгалийн үзэсгэлэн зэрэгтэй адил Монголын аялал жуулчлалын нэг том нөөц байх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн Монгол нь дэлхийд ховорхон аялал жуулчлалын нөөцтэй тул аялал, жуулчлалын бодлогоо хөгжүүлэх, шинэ нисэх онгоцны буудлаа аль болох богино хугацаанд ашиглалтад оруулах нь жуулчны тоог нэмэгдүүлэхэд бодит алхам болох талаар ярилцав.

Мөн өнөөгийн байдлаар Хоккайдо нь олон мэргэжлээр ур чадварын дадлагажигч сургадаг ч аялал жуулчлалын чиглэлээр ур чадварын дадлага олгодоггүй тул энэ чиглэлээр хөтөлбөр эхлүүлэх ажлыг хоёр тал эрчимтэй ажил хэрэг болгох асуудлаар ярилцсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогоо танилцуулж, аялал жуулчлал өндөр хөгжсөн Хоккайдо мужтай хамтран хэрэгжүүлэх боломжтой аялал жуулчлалын төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.



Нийтэлсэн огноо2018-09-18