1 JOINT PROJECTS WITH ASIAN DEVELOPMENT BANK TO BE IMPLEMENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      2 MONGOLIA TO SPEED UP IMPLEMENTATION OF CHINA-FUNDED PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      3 US MOVES TO NEGOTIATE TRADE DEALS WITH JAPAN, UK, EU WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/17      4 CONSTRUCTION OF MONGOLIA’S NEW OIL REFINERY IS 40 PERCENT COMPLETED WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/17      5 MONGOLIA TO EXPORT LIVE SHEEP, GOATS NEXT YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/17      6 REGIONAL LOGISTICS CENTER PUTS INTO OPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      7 PAUL AKIWUMI: MONGOLIA HAS POTENTIAL TO BE THE MOST HIGHLY DEVELOPED COUNTRY AMONG LANDLOCKED COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      8 MET: WE CHOSE AN OPTION THAT LESS AFFECTS CITIZENS’ HEALTH WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/17      9 RIO TINTO SAYS Q3 PRODUCTION FALLS ON PLANNED MAINTENANCE AND SAFETY PAUSES WWW.MINING.COM PUBLISHED:2018/10/16      10 AUSTRALIAN FIRM ACQUIRES CENTERRA GOLD ASSETS IN MONGOLIA WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/16      GOOGLE ЕВРОПЫН ГАР УТАС ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ПРОГРАМЫН ТӨЛБӨР АВАХААР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     УГЖ Г.АРИУНБААТАР АСЕМ-ЫН ЗОЧДОД ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     СОЛОНГОС УЛСАД ХАРЛАСАН ИРГЭДИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ 10 ЖИЛЭЭР ХАСНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     WEF: МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 140 УЛСААС 99 ДҮГЭЭРТ БИЧИГДЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДЫН ХЭМЖЭЭ 500 САЯ АМ.ДОЛЛАР, ХУГАЦАА НЬ 5 ЖИЛ БАЙХААР ТОГТЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     2019 ОНООС БАНКУУД ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХАМГИЙН ИХДЭЭ 30 САРЫН ХУГАЦААТАЙ ОЛГОНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ШУУДАНГИЙН САЛБАРТ ИНТЕРНЭТ БОЛОН ЦАХИМ СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХЫГ ХУУЛЧИЛЖ ӨГЧЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ЧЕХИЙН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭР МОНГОЛООС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ДАРХАН, СЭЛЭНГЭ, ТӨВ, ХӨВСГӨЛИЙН АЛТ ТУШААГЧИД НИЙСЛЭЛИЙГ ЗОРИХ ШААРДЛАГАГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ӨСӨЛТӨД ТӨГРӨГ, ВАЛЮТЫН ХАРИЛЦАХ, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/16    

Өнөөдөр төв талбайд 4000 ажлын байранд бүртгэнэ www.dnn.mn

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Эйч ар клуб хамтран зохион байгуулна. Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн болон давтан сургалтын арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулах, ажил олгогчид шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уг өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож дараах арга хэмжээг зохион байгуулах болно. Үүнд:

2018.09.19-ний өдөр

-Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх

-Ажил олгогч 70 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ

-Хадгаламж зээлийн хоршоодын гишүүд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах

2018.09.20-ний өдөр

-Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн 4 мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна

-Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх

-Ажил олгогч 60 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ

-Гарааны бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах

-Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах

-Хөдөлмөрийн хувийн биржүүд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх

-Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийнэ.



Нийтэлсэн огноо2018-09-19