1 MIL-OSI CHINA: PROJECTS LAUNCHED TO BOOST CHINA, MONGOLIA PUBLICATION PARTNERSHIP WWW.FOREIGNAFFAIRS.CO.NZ PUBLISHED:2018/12/11      2 TWO BLOCKS OF MONGOLIA-JAPAN TEACHING HOSPITAL PUT INTO OPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      3 MONGOLIA TO CO-HOST WORLD ARMY FESTIVAL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/11      4 CHANGES DUE TO REPOSITIONING THE UN DEVELOPMENT SYSTEM DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      5 JAPAN MAY BE TAKING SIDES WITH US IN TRADE WAR AGAINST CHINA, HALTS PURCHASES OF HUAWEI & ZTE TECH WWW.RT.COM PUBLISHED:2018/12/11      6 G.ZANDANSHATAR MEETS COUNTRY REPRESENTATIVES OF WORLD BANK AND ASIAN DEVELOPMENT BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      7 LARGE SILVER DEPOSIT DISCOVERED IN CENTRAL CHINA WWW.RT.COM PUBLISHED:2018/12/11      8 CHINA BANS MOST IPHONE SALES AFTER GRANTING QUALCOMM AN INJUNCTION AGAINST APPLE WWW.CNN.COM PUBLISHED:2018/12/11      9 MNCCI AWARDED ISO 9001:2015 CERTIFICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      10 CARLOS GHOSN: FORMER NISSAN CHAIR CHARGED WITH FINANCIAL MISCONDUCT WWW.BBC.COM PUBLISHED:2018/12/10      МАКРОН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 100 ЕВРОГООР ӨСГӨНӨ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     "HUAWEI"-ИЙН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ БАТЛАН ДААЛТААР СУЛЛАХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН “АРМИЙН НААДАМ”-ЫН НЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     АЛТНЫ 2.5 ХУВИЙН РОЯЛТИГ 5 ЖИЛЭЭР СУНГАХ ЭСЭХИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫГ Ж.БАТБАЯСГАЛАН ТҮР ОРЛОХООР БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     ОЛОН УЛСЫН НЭГЖИЙН ШИНЭ SI СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     МОНГОЛ УЛС, НҮБ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     2017 ОНЫ НӨАТ-ЫН УРАМШУУЛЛАА АВААГҮЙ ИРГЭД МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЕС ДЭХ УДААГИЙН ТРИЕННАЛЬД УРАН БҮТЭЭЛЧ Т.ЭНХБОЛД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10    

Уурхайчдын ажлын байр нэмэгдэж, цалин өсч байна www.gogo.mn

ТОМООХОН КОМПАНИУД ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИУДЫГ НУТАГШУУЛЖ ЭХЛЭВ

Өнгөрсөн жилээс уул уурхайн салбарт ажлын байр нэмэгдэж, уурхайчдын цалин хөлс өсчээ. Геологи, уул уурхайн салбарын ажилчдын тоо болон цалин хөлсний хэмжээ дэлхийн түүхий эдийн зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг.

2012 оноос эхэлсэн түүхий эдийн, ялангуяа алт, зэс, нүүрс гэх мэт суурь металлуудын үнийн уналт энэ салбар дахь ажилчдын тоог ихээхэн бууруулаад байв. Тэгвэл өнгөрсөн онд зэсийн үнэ тонн тутамдаа долоон мянган ам.доллар, алтны үнэ унци нь 1300 ам.доллар давж, цахилгаан машины батарейн түүхий эдүүдийн (лити, кобальт) үнэ хамгийн багадаа хоёр дахин өсөж түүхий эдийн зах зээл бүхэлдээ сэргэж эхэлсэн.

Үүнтэй зэрэгцээд салбарын ажиллах хүч болон цалин хөлсний хэмжээ ихээхэн нэмэгдсэн хэмээн судалгааны байгууллагууд онцолж байна. Мөн геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор уг салбарын ажилчдын тоо болон цалин хөлс ч мөн ихээхэн нэмэгджээ.

ЧИЛИЙН УУРХАЙЧИД ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГЭЭР ӨМНӨД АМЕРИКТ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Өмнөд Америкийн ихэнх улсад уул уурхайн салбараас олох орлого нь эдийн засагт чухал үүрэгтэй байдаг. Уг тивийн ашигт малтмалын нөөц боломж бусад тивтэй харьцуулахад өсөх
ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж буй.

Дэлхийн хамгийн том зэсийн уурхай, дэлхийн хамгийн их литийн нөөц, дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн орд гэх мэт олон онцлох зүйлтэйгээс гадна шинэ эрдсийн нөөц тогтоох өргөн боломжтой тив юм.

Дэлхийн уул уурхайн салбарын ажлын байрны судалгааны компани болох Hays өнгөрсөн зургаадугаар сард Өмнөд Америкийн улсуудын уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүсийн дундаж цалинг тооцоолсон судалгааны үр дүнгээ танилцууллаа. Судалгаагаар Чили улс уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалингаар тивийн бусад улсыг тэргүүлжээ.

Тус улсын уурхайн ажилчид жилд дунджаар 97 мянган ам.доллар авдаг бөгөөд энэ нь бараг дэлхийн дундажтай дөхөж байгаа аж.

Hays дэлхий дээр уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн жилийн дундаж цалин 98 мянган ам.доллар гэж тооцоолсон байна. Чили улсын нийт экспортын 50-иас дээш хувийг түүхий эд бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн онд ашигт малтмалын экспорт 34 тэрбум ам.доллар хол давсан юм.

Тэгвэл цалингийн хэмжээгээр хоёрдугаарт Бразил улс орж байна. Бразилын уурхайчид жилд дунджаар 76 мянган ам.долларын цалин авдаг. Дэлхийн төмрийн хүдрийн гигантуудын нэг болох “Вале” нь Бразил улсын компани бөгөөд өнгөрсөн онд нийт 366 сая тонн төмрийн хүдэр олборлож төмрийн хүдрийн бүх компанийг тэргүүлсэн.

Цалингийн хэмжээгээрээ Перу, Боливи болон Аргентин улс удаалжээ. Перу улсын дундаж цалин 73 мянган ам.доллар, Боливи улсынх 52 мянган ам.доллар, Аргентин улсынх 41 мянган ам.доллар аж. Гэхдээ Өмнөд Америкт ажиллаж буй гадаад мэргэжилтнүүдийн цалин дундаж цалингаас өндөр байна.

Тухайлбал Боливи улсын уурхайд ажиллаж буй гадаад ажилчдын жилийн дундаж цалин 156 мянган ам.доллар бол Перу болон Аргентин улсынх тус бүр 137 болон 133 мянган ам.доллар байдаг байна. Гадаадын мэргэжилтэнд өгдөг цалингийн үзүүлэлтээрээ Боливи улс дэлхийд дөрөвдүгээрт, Перу улс есдүгээрт, Аргентин улс 23 дугаарт ордог аж.

Чили улс уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалингаар тивдээ тэргүүлжээ.
Түүхий эдийн үнийн сэргэлттэй холбоотойгоор ирэх таван жилд Австралид жилийн дундаж цалин 11 хувиар буюу 15 мянган австрали доллараар нэмэгдэх хүлээлттэй байгаа.
Дэлхий дээр уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн жилийн дундаж цалин 98 мянган ам.доллар.
АВСТРАЛИЙН УУРХАЙЧИД 130 МЯНГАН АВСТРАЛИ ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ

Уул уурхайн салбарын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Австрали улсын ДНБ-ий зургаан хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Гэхдээ тус улсын 10 ажлын байрны нэг нь уул уурхайн салбартай холбогддог гэдгээрээ онцлог. Уул уурхайн салбараас хамааралтай ажиллаж буй австраличуудын тоо нэг сая давдаг.

Үүнээс гадна уул уурхайн бүс нутаг гэгддэг Квийнслэнд мужид найман ажлын байрны нэг нь уул уурхайн салбарынх аж. Нүүрсний салбарын оргил үе буюу 2011-2012 онд уг үзүүлэлт 6:1 буюу зургаан ажлын байрны нэг нь уул уурхайн салбарынх байсан хэмээн Квийнслэнд мужийн Эрдэс баялгийн зөвлөлөөс мэдээлж байжээ.

Тус улсын статистикийн газрын мэдээлсний дагуу Австралийн уурхайчдын жилийн дундаж цалин 130 мянган австрали доллар аж.

Харин долоо хоногийн буюу 40 цагийн ажлын хөлс дунджаар 2600 австрали доллар байдаг байна.

Түүхий эдийн үнийн сэргэлттэй холбоотойгоор ирэх таван жилд жилийн дундаж цалин 11 хувиар буюу 15 мянган австрали доллараар нэмэгдэх хүлээлттэй байгаа. Австрали улсын уул уурхайн гол муж бол Квийнслэнд. Уг мужийн нүүрсний роялти өнгөрсөн онд гэхэд л 3.7 тэрбум болж өмнөх оноос 300 сая австрали доллараар нэмэгдсэн.

Тэгвэл ажлын байрны тоо ч мөн нэмэгдсэн байна. Уг мужийн Эрдэс баялгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Ян Макфарлейн “Уурхай дээрх бүтэн цагийн ажилчдын тоо өнгөрсөн оноос 12.7 хувиар өсөж 38 мянгад хүрсэн” хэмээн мэдэгдсэн.

Тэрээр “Түүхий эдийн үнийн өсөлт манай мужийн уул уурхайн салбарын ирээдүйд ногоон гэрэл асаагаад зогсохгүй иргэдийн энэ салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлж байна” хэмээн нэмж хэлсэн байна. Түүнчлэн Квийнслэнд мужийн нийт ажлын байрны зарыг он гарснаас хойш уул уурхай болон эрчим хүчний салбарын ажлын байрны зар тасралтгүй тэргүүлжээ.

Квийнслэнд мужийн эдийн засагт уул уурхайн салбарын гүйцэтгэж буй үүрэг асар их. Тухайлбал, уг мужийн эдийн засагт орж буй зургаан австрали доллар тутмын нэг нь, бүтэн цагийн найман ажлын байрны нэг нь ашигт малтмалын салбарт хамаарагддаг. Одоогоор Австрали улсын Квийнслэнд мужийн бүтэн цагийн ажилчдын тоо 280 мянга хол давсан байна.

Цаашид уул уурхайн салбарын ажлын байр олон эрсдэлтэй тулгарч болзошгүй талаар зарим судалгааны байгууллага сануулж байна. Англид төвтэй залуучуудын мэдлэг боловсролын судалгааны байгууллага Youth-Sight–н өнгөрсөн тавдугаар сард гаргасан судалгаанд оролцсон Австралийн залуучуудын 59 хувь нь уул уурхайн мэргэжлийн талаар юу ч мэдэхгүй хэмээн хариулсан байна.

Судалгаанд арван жилийн ахлах ангийн болон их сургуулийн нэгдүгээр дамжааны нийт 1061 сурагч, оюутан хамрагджээ.

Тэдний 40 хувь уул уурхайн салбарт ажиллана гэж хэзээ ч бодож байгаагүй хэмээн мэдүүлжээ.

Харин энэхүү судалгааны талаар Австрали улсын Эрдэс Баялгийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Гэйвин Линд “Бид эцэг эхчүүд болон залуучуудад уул уурхайн салбарыг илүү их танилцуулж, энэ салбар өөрөө ямар гайхалтай, ямар их боломж нуугдаж байдгийг ойлгуулах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн байна.

Уул уурхайн салбарын ажилтнуудын дундаж цалин бусад салбартай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог. Тиймээс ч тус салбарын компаниудын өрсөлдөх чадварт өндөр цалин сөргөөр нөлөөлдөг талтай.

Ялангуяа Чили зэрэг улсын уурхайчдын цалин тогтмол өсөж байгаа, цалингаа нэмэгдүүлэхийн тулд ажил хаялт зарлах гэх мэтээр компанид дарамт үзүүлдэг зэрэг нь компаниудын удирдлагуудад хүндхэн сорилт болоод байна. Энэхүү асуудлыг шийдэх нэг шийдэл нь хиймэл оюун ухаан хэмээн зарим мэргэжилтнүүд үзэх болсон.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан дээр суурилсан техник, технологийн хөгжил хүчээ авч буй. Уул уурхайн салбарт ч ялгаагүй. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд, тэр дундаа тэргүүлэх томоохон компаниуд хиймэл оюун ухаан дээр суурилсан технологиудыг нутагшуулж эхэлсэн.

Тухайлбал, жолоочгүй хүнд даацын автомашинууд, орчны геологийн судалгаа хийж, улмаар нөөц бодох программууд, уурхайн ажиглалтын дрон гэх мэтийг дурдаж болно. Долдугаар сард “Рио Тинто”-гийн Пилбара уурхайд төмрийн хүдэр тээвэрлэх жолоочгүй галт тэрэг анхны хүргэлтээ амжилттай хийгээд байна.

Технологийн энэхүү дэвшил нь уул уурхайн салбарын ажлын байр болон мэргэжилтнүүдийг бэлтгэх уламжлалт сургалтын арга барил, систем нь шинэ сорилттой тулгарсныг харуулж байна.

“Энэ бүхэн одоогийн уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүст яах аргагүй сорилт бий болгож буй ч гэлээ бид ирээдүйн боловсон хүчнээ илүү сайн бэлтгэж авах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм” хэмээн Австрали улсын Эрдэс Баялгийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Гэйвин Линд ярьжээ.

 
 
 


Нийтэлсэн огноо2018-09-20