1 JOINT PROJECTS WITH ASIAN DEVELOPMENT BANK TO BE IMPLEMENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      2 MONGOLIA TO SPEED UP IMPLEMENTATION OF CHINA-FUNDED PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      3 US MOVES TO NEGOTIATE TRADE DEALS WITH JAPAN, UK, EU WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/17      4 CONSTRUCTION OF MONGOLIA’S NEW OIL REFINERY IS 40 PERCENT COMPLETED WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/17      5 MONGOLIA TO EXPORT LIVE SHEEP, GOATS NEXT YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/17      6 REGIONAL LOGISTICS CENTER PUTS INTO OPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      7 PAUL AKIWUMI: MONGOLIA HAS POTENTIAL TO BE THE MOST HIGHLY DEVELOPED COUNTRY AMONG LANDLOCKED COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      8 MET: WE CHOSE AN OPTION THAT LESS AFFECTS CITIZENS’ HEALTH WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/17      9 RIO TINTO SAYS Q3 PRODUCTION FALLS ON PLANNED MAINTENANCE AND SAFETY PAUSES WWW.MINING.COM PUBLISHED:2018/10/16      10 AUSTRALIAN FIRM ACQUIRES CENTERRA GOLD ASSETS IN MONGOLIA WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/16      GOOGLE ЕВРОПЫН ГАР УТАС ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ПРОГРАМЫН ТӨЛБӨР АВАХААР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     УГЖ Г.АРИУНБААТАР АСЕМ-ЫН ЗОЧДОД ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     СОЛОНГОС УЛСАД ХАРЛАСАН ИРГЭДИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ 10 ЖИЛЭЭР ХАСНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     WEF: МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 140 УЛСААС 99 ДҮГЭЭРТ БИЧИГДЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДЫН ХЭМЖЭЭ 500 САЯ АМ.ДОЛЛАР, ХУГАЦАА НЬ 5 ЖИЛ БАЙХААР ТОГТЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     2019 ОНООС БАНКУУД ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХАМГИЙН ИХДЭЭ 30 САРЫН ХУГАЦААТАЙ ОЛГОНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ШУУДАНГИЙН САЛБАРТ ИНТЕРНЭТ БОЛОН ЦАХИМ СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХЫГ ХУУЛЧИЛЖ ӨГЧЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ЧЕХИЙН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭР МОНГОЛООС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ДАРХАН, СЭЛЭНГЭ, ТӨВ, ХӨВСГӨЛИЙН АЛТ ТУШААГЧИД НИЙСЛЭЛИЙГ ЗОРИХ ШААРДЛАГАГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ӨСӨЛТӨД ТӨГРӨГ, ВАЛЮТЫН ХАРИЛЦАХ, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/16    

2019 оныг Монгол, Америкийн залуучуудын жил болгоно www.eagle.mn

Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бараалхаж, талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын дүнд хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө тууштай байхаа харилцан нотлов.

Дээрх зорилгын хүрээнд талууд Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр АНУ-ыг Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байж, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлэхийг уриалав.

Мөн Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын гишүүд Конгресстоо өргөн барьсныг мэдээлж, дэмжлэг хүсэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээ байгуулагдсаныг хоёр тал уулзалтынхаа үеэр цохон тэмдэглэв. Энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монголчуудын нийгмийн амьдралыг сайжруулахад нэн хэрэгцээтэйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон дурдлаа. Тэрээр хоёр орны ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхээ нотолж, Америкийн Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. МСК-ийн хүрээнд олгогдож буй энэхүү тусламж нь сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, хүн арддаа хөрөнгө оруулалт хийж буй Монгол Улсын тууштай зорилтыг дэмжиж буйн илэрхийлэл хэмээн Америкийн тал онцлов.

Монгол, Америкийн улс төрийн харилцаа хоёр болон гурван талт олон механизмаар улам бүр бэхжиж, талуудын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа өргөжиж, агуулга нь гүнзгийрч байгааг монголын тал тэмдэглэж, хоёр орны батлан хамгаалах, энхийг сахиулах хамтын ажиллагаа нь үүний нэгэн тод жишээ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс нь энхийг эрхэмлэгч нээлттэй гадаад бодлого явуулдаг бөгөөд дэлхий дахин, ялангуяа өөрийн орны оршин байгаа Зүүн Хойд Азийн бүс нутагтаа тайван, тогтвортой байдал тогтоохын төлөө тууштай байгааг нотолж, Солонгосын хойг дахь цөмийн асуудлыг эв зүй, яриа хэлцээний замаар зохицуулахад зоримог шийдвэр гаргаж, амжилтад хүргэсэн Ерөнхийлөгч Д.Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нарт баяр хүргэв.

Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах амаргүй үйл явцыг дэмжиж байгаад Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Монгол Улс энэхүү эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд цаашид ч хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа тэмдэглэв.

Монол, Америкийн харилцаанд иргэд хоорондын хэлхээ холбоог улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө тууштай байгаагаа талууд нотолж, энэ хүрээнд 2019 оныг Монгол, Америкийн залуучуудын жил болгон зарлах, Энхтайвны корпусын сайн дурынхны тоог нэмэгдүүлэх, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх зэрэг ажил, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов. Америкийн тал манай иргэдийг H2 визийн хөтөлбөртөө хамруулж байгаа бөгөөд хоёр тал АНУ-ын визгүй зорчих хөтөлбөрт хамрагдах асуудлыг эхлүүлж, АНУ-ын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтын дагуу гадаадын иргэн зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмж авах хязгаарлалтад үл хамаарах улсын жагсаалтад Монгол Улсыг оруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хоёр тал уулзалтын үеэр мөн эрчим хүч, мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх, цахим дэд бүтцийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов.



Нийтэлсэн огноо2018-09-21