1 MIL-OSI CHINA: PROJECTS LAUNCHED TO BOOST CHINA, MONGOLIA PUBLICATION PARTNERSHIP WWW.FOREIGNAFFAIRS.CO.NZ PUBLISHED:2018/12/11      2 TWO BLOCKS OF MONGOLIA-JAPAN TEACHING HOSPITAL PUT INTO OPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      3 MONGOLIA TO CO-HOST WORLD ARMY FESTIVAL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/11      4 CHANGES DUE TO REPOSITIONING THE UN DEVELOPMENT SYSTEM DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      5 JAPAN MAY BE TAKING SIDES WITH US IN TRADE WAR AGAINST CHINA, HALTS PURCHASES OF HUAWEI & ZTE TECH WWW.RT.COM PUBLISHED:2018/12/11      6 G.ZANDANSHATAR MEETS COUNTRY REPRESENTATIVES OF WORLD BANK AND ASIAN DEVELOPMENT BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/11      7 LARGE SILVER DEPOSIT DISCOVERED IN CENTRAL CHINA WWW.RT.COM PUBLISHED:2018/12/11      8 CHINA BANS MOST IPHONE SALES AFTER GRANTING QUALCOMM AN INJUNCTION AGAINST APPLE WWW.CNN.COM PUBLISHED:2018/12/11      9 MNCCI AWARDED ISO 9001:2015 CERTIFICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      10 CARLOS GHOSN: FORMER NISSAN CHAIR CHARGED WITH FINANCIAL MISCONDUCT WWW.BBC.COM PUBLISHED:2018/12/10      МАКРОН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 100 ЕВРОГООР ӨСГӨНӨ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     "HUAWEI"-ИЙН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ БАТЛАН ДААЛТААР СУЛЛАХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН “АРМИЙН НААДАМ”-ЫН НЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     АЛТНЫ 2.5 ХУВИЙН РОЯЛТИГ 5 ЖИЛЭЭР СУНГАХ ЭСЭХИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫГ Ж.БАТБАЯСГАЛАН ТҮР ОРЛОХООР БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     ОЛОН УЛСЫН НЭГЖИЙН ШИНЭ SI СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     МОНГОЛ УЛС, НҮБ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/11     2017 ОНЫ НӨАТ-ЫН УРАМШУУЛЛАА АВААГҮЙ ИРГЭД МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЕС ДЭХ УДААГИЙН ТРИЕННАЛЬД УРАН БҮТЭЭЛЧ Т.ЭНХБОЛД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10    

Зээлээр тансаг хэрэглээгээ тэтгэж буй нь импортыг өсгөв www.zgm.mn

Олсныхоо хэрээр зардлаа өсгөж, хэрэглээгээ тэлдэг үрэлгэн зангаас болоод Монголоос гадагшлах валютын урсгал нэмэгддэг. Ялангуяа, эдийн засгийн өсөлт өндөр жилүүдэд энэ үзэгдэл хамгийн түгээмэл. Импортыг үлэмж тэлдэг материаллаг хэрэглээг хэт шүтэх хандлага өдгөө ам.доллар, юань зэрэг гадаад валютын ханш хормын төдийд өсөх шалтгааны нэг болж байна гэвэл та итгэх үү. Хэрэглээндээ нийтээрээ илүү ач холбогдол өгдөг болсноор мөнгөний урсгал импортын өсөлтийг урамшуулахад хүрээд байна. Ханшийн нөлөө орсон импортын бараа, бүтээгдэхүүн худалдан авахаас иргэд аль болох татгалзаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийдэг байсан үе ард хоцорчээ. Цалин, тэтгэвэр, өрхийн орлого импортын өсөлтийг дэмжиж, дотоодын эдийн засагт үлдэх бус түр үдлээд үйлдвэрлэгч орнуудыг зорьж байна. Эдийн засгийн уналтын үед хэрэглэгчид юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүний зардлаа бууруулдаг. Хэрэглээгээ тэвчиж, өрхийн төсвөө танадаг.

Тэгвэл энэ оны хувьд өрхийн хэрэглээний бүтэц өөрчлөгдөж, урсгал зардал нэмэгдэж байна. 2018 он гарснаас хойш гадаад худалдааны ашиг сар тутам буурч, импорт эсрэгээрээ нэмэгдсээр. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний есөн сард гадаад худалдааны тэнцэл 931.7 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 520 сая ам.доллараар буурсан дүн. Гадаад худалдааны тэнцлийн ашиг 2017 оныхоос буурахад импортын өсөлт голлон нөлөөлжээ. Импорт оны эхний есөн сард 4.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өсчихөөд байна. Тэрбум ам.доллар хол давж байсан гадаад худалдааны тэнцлийн ашиг өдгөө саяар яригдах боллоо. Манай улсын нийт өргөн хэрэглээний барааны 40 орчим хувийг импортын бараа эзэлдэг. Импорт нэмэгдэх тусам инфляц эдийн засагт дарамт болж, төгрөгтэй харьцах гадаад валютын ханш чангардаг тал бий. Энэ нь үнийн өсөлтөөр дамжин өрхийн төсвийг торгодог болчихсон.

Өрхүүд өрөөр хэрэглээгээ тэлэх нь эдийн засагт дарамт болдог
Гадаад валютын улсын нөөцөө арвижуулах гэж ядаж байгаа манайх шиг улсын хувьд импорт чөлөө, завсаргүй өсөх нь үнэндээ хүсээд байх зүйл биш юм. Дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй ч импорт, экспортын зөрүү улам ойртож байна. Зөрүү ойртох тусам гадаад худалдааны тэнцэл ашиг үйлдвэрлэх бус алдагдалтай гарахад хүрдэг. Гадаад худалдааны тэнцэл жилийн өмнө 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан. Харин өнөөдөр 930 гаруй сая ам.доллартай сууна. Эдийн засаг энэ оны эхний хагаст 6.3 хувиар өсч, импорт нэмэгдсэн гэж дүгнэхэд эрт байна. Харин ч импортын одоогийн өсөлт бидний төдийлэн шаардлагатай бус хэрэглээ нэмэгдэж байгаагаас үүдэлтэйг зарим эдийн засагч хэлж байна. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орнуудын зовлон ижил. Гэхдээ өр, зээл тавиад тансаг хэрэглээ рүү хошуурах хандлага манай улсад илүү хүчтэй ажиглагдаж байгаа юм.

• Өнөөдрийн байдлаар 12 их наяд төгрөгийн зээл зах зээлд байна.

• Томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт сүүлийн хоёр жилд нэлээд буурсан бол энэ жилээс эргээд өсч, гурван жилийн өмнөх түвшинд хүрчээ.

• Хэрэглээгээ ухаалаг, зөв зохистой болгох нь хувь хүний өөрийн асуудал боловч том зургаараа эдийн засагт хэрхэн нөлөөлдөг гэдгийг импорт батална.

Өрхийн хэрэглээний зээл хурдацтай өсч, энэ нь импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг Монголбанк Мөнгөний бодлогын мэдэгдэлдээ дурдсан. Энэ хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож өгсөн. Уг шийдвэр нь захиргааны арга хэмжээ мэт боловч импортын хэт өсөлтийг тогтоон барих, өрхийн өрийн дарамтыг бууруулах алхам гэж төв банкныхан тайлбарлаж байна. Өнөөдрийн байдлаар 12 их наяд төгрөгийн зээл зах зээлд байна. Үүний зургаа орчим их наядыг иргэдийн хэрэглээний зээл эзэлж буй. Нийт чанаргүй зээл банкны системийн хэмжээнд найман хувьтай байгаагаас хэрэглээний зээл дөрвөн хувийг эзлэх болсон гэхээр импортыг тэтгэх хэт хэрэглээ хэрхэн нэмэгдсэн нь эндээс харагдах болов уу. Хэрэглээгээ ухаалаг, зөв зохистой болгох нь хувь хүний өөрийн асуудал боловч том зургаараа эдийн засагт хэрхэн нөлөөлдөг гэдгийг импорт батална.

“Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанд тэмдэглэснээр, иргэдээс удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 22.2 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байна. Давхардсан тоогоор 5.4 хувь нь зурагт, 2.8 хувь нь компьютер, 5.1 хувь нь хөргөгч авахаар төлөвлөсөн байгаа аж. Томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт сүүлийн хоёр жилд нэлээд буурсан бол энэ жилээс эргээд өсч, гурван жилийн өмнөх түвшинд хүрчээ. Тус судалгаанаас харахад, өрхүүдийн хэрэглээ ипотекийн зээл олголт саарсан 2017 оноос нэмэгдэж эхэлсэн байна. Энэхүү судалгаанд, ойрын ирээдүйд буюу ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаарх өрхийн хүлээлтийг тусгажээ. Өрхүүдэд эдийн засаг дээрдэхэд бизнесийн нөхцөл сайжирна гэсэн хүлээлт гол нөлөө үзүүлсэн байна. Эдийн засгийн эерэг хүлээлт импорт өсөх, өрхийн хэрэглээ тэлэх ээлжит хөшүүрэг болж байгааг дуулгая. Зээл тавиад хэрэглээгээ тэлэх үзэгдэл манай улсад хавтгайрсан нь импорт үржихийн хүрдээр өсөхөд хөтөлж байна. Импорт өсөх хэд хэдэн тохиолдол бий. Тухайн улсын хүн ам эрс нэмэгдэх, амьжиргааны түвшин сайжрах, цалин, хангамж өсөх гэх мэт хүчин зүйлсийн улмаас импорт томрох нь бий. Энэ нь зүй ёсны өсөлт. харин өрхүүд өр тавиад хэрэглээгээ хэт тэлэх нь эдийн засагт эрсдэл, дарамт болдог.



Нийтэлсэн огноо2018-10-11