1 BOM CALLS TO TRADE WITH NEIGHBORS IN THEIR NATIONAL CURRENCY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/19      2 RUSSIAN DEFENSE MINISTER S.K.SHOIGU PAYS VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/19      3 CZECH COMPANY TO RECIEVE WORKFORCE FROM MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/19      4 RUSSIA TO EXPAND MILITARY-TECHNICAL COOPERATION WITH MONGOLIA WWW.TASS.COM PUBLISHED:2018/10/19      5 JAPAN, NORTH KOREA INTELLIGENCE OFFICIALS HELD SECRET MEETING IN OCTOBER IN MONGOLIA WWW.JAPANTIMES.COM PUBLISHED:2018/10/19      6 MONGOLIA, VIETNAM SIGN AGREEMENT ON TRANSFER OF SENTENCED PERSONS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/19      7 CREDIT GUARANTEE FUND HELPS FINANCE 640 SMES WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/19      8 MONGOLIAN PM PLANS TO VISIT RUSSIA BY END OF THE YEAR WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/19      9 BUSINESSMEN OF AZERBAIJAN AND MONGOLIA AGREE ON COOPERATION WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2018/10/18      10 GGGI SUPPORTS MOU SIGNING BETWEEN CHINA AND MONGOLIA TO PROMOTE COLLABORATION OF TWO COUNTRIES IN FIELDS OF ENERGY EFFICIENCY WWW.GGGI.ORG PUBLISHED:2018/10/18      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХБНГУ-ЫН КАНЦЛЕР АНГЕЛА МЕРКЕЛЬ НАР УУЛЗАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/19     2019 ОНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ УИХ ДЭМЖИВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/19     АГААРЫН БОХИРДОЛ, ДЭД БҮТЭЦ, ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ЧИГЛЭЛД ФРАНЦ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ УЛААНБААТАРТ АЖИЛЛУУЛАХААР БОЛОВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/10/19     БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/19     АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ XII УУЛЗАЛТААР ХУДАЛДАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ГОЛЧЛОН ХЭЛЭЛЦЭНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/19     ЯМАР Ч НӨХЦӨЛД ОНГОЦЫГ АЮУЛГҮЙ БУУЛГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/10/19     ЯПОН, ХОЙД СОЛОНГОСЫН ТАГНУУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД НУУЦААР УУЛЗЖЭЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/19     ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АСЕМ-ИЙН НЭЭЛТИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/19     БЯСЛАГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОЖЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18    

Төв банк гадаад гүйлгээнд хязгаарлалт тогтоож болох талаар хуулийн төсөлд тусгажээ www.bloombergtv.mn

Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөлд Монголбанк гадаад гүйлгээ, валютын арилжаанд тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож болно гэж заасан байна.

Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, долларжилтын түвшнийг бууруулах зорилготой юм байна. Мөн Монголбанк улсын хилээр орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох эрхтэй гэж хуулийн төсөлд тусгажээ. "Төлбөрийн тэнцлийн алдагдал ханшид дарамт учруулдаг" гэж Төв банк мэдээлж байна. 2018 оны эхний найман сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж, 361 сая ам.долларт хүрээд байгаа юм.

Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх товтой байна. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийг 2019 онд үргэлжлүүлнэ гэж Монголбанк Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгаад байна. Энэ хүрээнд өөр хэд хэдэн гол хуулийн төслийг боловсруулж батлуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, актив удирдлагын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, Эрдэнэсийн сангийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг хуулиуд багтаж байна.

“Bloomberg”-ийн эдийн засагчдын клубийн зарим шинжээчид валютын орох гарах урсгалд Төрөөс хязгаар тогтоох, энэ эрхийг улс төрчдөд өгөх нь хөрөнгө оруулалтыг бууруулах сөрөг үр дагавартай гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Харин Төв банк Валютын зохицуулалтын тухай хууль нь ханшийн эрсдэлийг бууруулна. Дээрх заалт хөрөнгийн орох гарах урсгалд хязгаар тогтоохтой холбоогүй гэж тайлбарлаж байгаа юм.Мөн "Ханш уян хатан тогтох нь “шок”-оос хамгаалж, экспортын өрсөлдөх чадварыг дэмждэг. Ханшийг хүчээр барих гэж оролдох нь алсдаа илүү сөрөг үр дагавартай” гэсэн байр суурийг Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан илэрхийлж байсан юм.

Үүнээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль нь зээлийн хүү бууруулах арга хэмжээнд дэмжлэг болно гэж Төв банк мэдээлж байлаа. Өмнө нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахдаа санхүүгийн хэрэглэгч гэсэн нэр томьёог тодотгож өгөөгүйгээс санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авсан хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал тодорхой бус байсан гэж Төв банк үзэж байгаа юм.



Нийтэлсэн огноо2018-10-11