1 RUSSIA’S GRAIN EXPORTS SURGE MORE THAN 54% THIS YEAR WWW.RT.COM PUBLISHED:2018/11/12      2 INVEST MONGOLIA TOKYO ON NOVEMBER 19 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/11/12      3 AN “ALTERNATE ECONOMY” RUN BY CHIEFTAINS WWW.BLOGS.UBC.CA PUBLISHED:2018/11/12      4 BRITISH COLUMBIA REVISES LAW THAT REGULATES THE ENVIRONMENTAL ASSESSMENT OF MAJOR RESOURCE PROJECTS WWW.MINING.COM PUBLISHED:2018/11/12      5 ALIBABA SINGLES DAY SALES FRENZY SURPASSES RECORDS WWW.BBC.COM PUBLISHED:2018/11/12      6 CHINA’S OIL IMPORTS SURGE TO RECORD HIGH WWW.RT.COM PUBLISHED:2018/11/12      7 UN ADOPTS LITERACY RESOLUTION SPONSORED BY MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/12      8 NUMBER OF ECO SCHOOLS REACHES TO 286 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/12      9 SMALL WASTEWATER TREATMENT PLANT BEGINS OPERATION IN UB WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/09      10 MONGOLIA CELEBRATES BIRTHDAY OF GENGHIS KHAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/11/09      ЕВРОПЫН ХОЛБОО МАНАЙ УЛСАД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭХ ГЭЖ БУЙД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/11/12     ГАШУУНСУХАЙТ БООМТ: "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ЭКСПОРТ БААСАН ГАРАГТ БҮРЭН ЗОГССОН Ч БЯМБА ГАРАГТ ХЭВИЙН БОЛСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/12     ШВЕДИЙН ШИНЭ ОНЫ ХУАНЛИ, ЯРУУ НАЙРГИЙН ТҮҮВЭРТ МОНГОЛ ХАЙЧИЛБАР ХЭВЛЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/12     SAMSUNG: ИРЭХ ОНД САЯ ГАРУЙ ЭВХЭГДДЭГ ГАР УТАС ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/11/12     БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЖДҮ-ИЙН ХУУЛИУДЫГ ЯАРАЛТАЙ БАТЛАХЫГ ШААРДЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/12     ХУДАЛДААНЫ ДАЙНААС ДАЙЖСАН МӨНГӨ ЗАХ ЗЭЭЛ ХАЙЖ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/11/12     ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛИЙГ БАНК БУС САНХҮҮГИЙН САЛБАР РУУ ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/12     S&P: МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ТӨСВИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ГОЛЛОН НӨЛӨӨЛӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/12     ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/11/09     ГАЗРЫН ТОС 72.10 АМ.ДОЛЛАРЫН ХАНШТАЙ БАЙНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/11/09    

Аж ахуйн нэгжүүд ЖДҮДС-гаас 3.8 их наяд төгрөгийн санхүүжилт хүсчээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ж.Ганбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын нийт ажлын байрны 60 хувийг бүрдүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг татварын болон бусад бодлогоор дэмжих, хөгжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах ААН-ийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, татварын байгууллагад санхүүгийн тайланг жилд нэг удаа өгдөг байх заалт тусгажээ. Мөн бичил, жижиг болон дунд үйлдвэрлэл эрхлэгчийг тодорхойлох, ангилах зохицуулалтыг нарийн тусгажээ. Тухайлбал, жилд 250 сая төгрөгийн орлоготой, 9 хүртэл ажилтантай байгууллаггыг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хэмээн үзэх юм. Харин 10-50 ажилтантай, жилд 251-500 сая төгрөгийн ашигтай байгууллагыг жижиг, 51-200 хүртэл ажилтантай жилд 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-ийг дунд үйлдвэрлэл, үйчилгээ эрхлэгч хэмээн үзэхээр хуулийн төсөлд тусгасан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан (ЖДҮДС) аж ахуйн нэгжүүдэд хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосныг тодруулж байлаа. ЖДҮДС-д 2009-2017 оны хооронд аж ахуйн нэгжүүдээс 3 их наяд 850,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн өргөдөл ирүүлжээ. ЖДҮДС-гаас ААН-үүдийн хүсэлтийг нягтлан үзээд, 835 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Ингэснээр 40.6 мянган ажлын байр шинээр бий болсныг ажлын хэсгээс хариуллаа.

Түүнчлэн С.Чинзориг гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийг арилжааны банкаар дамжуулдаг болох хэрэгтэй гэсэн санал хэлэв. Хуулийн төсөлд 500 сая төгрөгөөс дээш хэмжээний зээлийг арилжааны банкаар дамжуулахаар тусгасныг Ж.Ганбаатар гишүүн хэлээд, “500 саяас бага дүнтэй зээл авч байгаа аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкинд барьцаалах хөрөнгө байдаггүй” хэмээн тайлбарлав.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 20 гаруй саналаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.



Нийтэлсэн огноо2018-10-16