1 MONGOLIA-TURKEY JOINT ARCHAEOLOGICAL EXCAVATION COMMENCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/18      2 MONGOLIA GROWTH GROUP LTD.: MONGOLIA GROWTH GROUP ANNOUNCES AGM RESULTS WWW.FINANZNACHRICHTEN.DE PUBLISHED:2019/06/18      3 DEMAND SHIFT TO ECO-FRIENDLY PRODUCTION CALLS FOR IMMEDIATE CHANGE IN MONGOLIAN CASHMERE WWW.ZGM.MN PUBLISHED:2019/06/18      4 MONGOLIA-JAPAN TEACHING HOSPITAL OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/18      5 ELON MUSK SAYS TESLA “MIGHT GET INTO MINING” WWW.MINING.COM PUBLISHED:2019/06/18      6 MONGOLIA’S MONGOLSAT NETWORKS OPTIMIZES MULTI-SCREEN VIDEO DELIVERY WITH VERIMATRIX AND MOTV.EU WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2019/06/17      7 ASIANA AIRLINES ADDS MONGOLIA SERVICE FROM JULY 2019 WWW.ROUTESONLINE.COM PUBLISHED:2019/06/17      8 EU AND MONGOLIA COMPLETE NUCLEAR SAFETY PROJECT WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2019/06/17      9 GLOBAL AI CHIP MARKET TO GROW TENFOLD IN NEXT FIVE YEARS: WHITE PAPER WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2019/06/17      10 CHINA TO ROLL OUT NEW RARE EARTHS POLICY ‘AS SOON AS POSSIBLE’ WWW.RT.COM PUBLISHED:2019/06/17      МОНГОЛ БАНК: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЭЭЛЖИТ ШИЙДВЭРЭЭ ЭНЭ 7 ХОНОГТ ГАРГАНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/18     МАЛЧИН ӨРХ ДЭЛХИЙН ХААНААС Ч ЖУУЛЧИН АВАХ БОЛОМЖТОЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/06/18     МОНГОЛЧУУД ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР БНАСАУ-ТАЙ АДИЛ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/18     СЯ: VI САРД ЦАЙРЫН ЭКСПОРТЫН ДУНДАЖ ХАНШ ТОНН ТУТАМДАА 2746.79 АМ.ДОЛЛАР ГЭЖ ТООЦООЛСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/18     ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ ЯПОНЫ ТАЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/18     ТӨМРИЙН ХҮДРИЙН ӨСӨЛТ ТҮР ЗУУРЫНХ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/18     МИЦҮКО ШИНО: ЯПОНЫ ААН-ҮҮДЭЭС ТАВЬСАН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛООС АЖИЛЛАХ ХҮЧ АВНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/18     АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ 11 ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/18     ТӨСЛИЙН II ДАХЬ ҮЕ ШАТЫГ 19.5 САЯ ЕВРОГООР САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/17     НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАГЧИЙН ТОО 203.5 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/17    

Хүн төвтэй бизнесийн хаанчлал айсуй www.zgm.mn

АНУ-ын супермаркетын сүлжээ болох 38 жилийн түүхтэй Whole foods market-ийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Макей хэдэн жилийн өмнө Уол Стрийтэд хийсэн бизнес аяллаасаа АНУ-ын хамгийн амжилттай компаниудын нууцыг олж мэдсэн гэдэг. Түүний олж харснаар ажилчиддаа анхаардаг болон анхаардаггүй компаниуд хоорондоо хөгжил дэвшлээрээ эрс ялгаатай байжээ. Тэрбээр “Хүчирхэг, ухаалаг, эрүүл тогтолцоотой байгууллага ажилчиддаа өөрсдийнх нь үнэ цэнийг мэдрүүлдэг, ажил, үүргийн хуваарийг нь маш тодорхой гаргаж өгсөн байдаг” хэмээн хожим дурссан юм. Бизнесийн өршөөлгүй өрсөлдөөн хамгийн эрчтэй өрнөдөг Уол Стрийтээс эргэж ирээд Жон Макей компаниа байгуулахдаа дөрвөн зүйлд онцгойлон анхаарсан аж. Компаниа өрсөлдөөнийг саадгүй давдаг болгохын тулд тэрбээр ажилчиддаа өсөн дэвжих боломж олгож, бүтээмжийг нь нэмэгдүүлж, асуудлыг оновчтой, шинэлэг байдлаар шийдвэрлэдэг нэг үгээр бол, хүн төвтэй соёл төлөвшүүлжээ. Үүний үр дүнд өдгөө Whole foods market нь АНУ, Их Британи, Канадад 479 салбартай, 91 мянга давсан ажилчинтай, дэлхийн хэрэглэгчдийн хамгийн их үйлчлүүлдэг газар болжээ. “Компанийн өсөж дэвжих суурь болсон хүнээ анхаарснаар бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд өндөр үнэлэгдэж байвал тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого зөв чиглэж байгаа гэсэн үг” хэмээн Монголын хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн хэлж байна. Өөрөөр хэлбэл, та ажилчиддаа санаа тавьбал ажилчид таны бизнест санаа тавина. Дэлхийн хамгийн алдартай технологийн компаниудын хүний нөөцийн бодлогыг нутагшуулж яваа New Media Group-ийн онцолж буйгаар ажилтан гэдэг байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс үнэ цэнтэй баялаг гэдгийг ойлгож, энэхүү баялгаа судалж, сургаж хөгжүүлж, арчлан, авъяас чадварыг нь нээх, боломж олговол байгууллагыг хөгжилд хөтлөх шидтэн хэмээдэг аж. Харамсалтай нь, Монголд компаниуд ашиг орлогоос илүү хүндээ анхаарах төлөвшил дутагдаж буй ШУА-ийн академич Т.Болд шүүмжилж байна.

АЖИЛ, АМЬДРАЛЫН НЭГДЭЛ БҮТЭЭМЖ ӨСГӨДӨГ

Гэртээ байгаа мэт тохижилттой оффис, ажлын цагийг зургаа болгож багасгасан шийдвэр зэрэг нь яг үнэндээ ирээдүйд улам эрчээ авах чиг хандлага боллоо. Яагаад гэвэл, өдгөө хөдөлмөрийн зах зээлийг жолоодож байгаа нь 1980-2000 оны хооронд төрөгсөд буюу Y үеийнхэн. Тэд гэртээ ирээд ажил ярих ёсгүй гэж үздэг өмнөх үеийнхнээс эрс ялгаатай. Харин ч ажил, амьдралын зааг ялгаа багасаж, ойртон нэгдэх тусам бүтээмж нь дээшилж буйг финтек компаниуд үлгэрлэж буй. Ажилчид кофе уухдаа, фитнест явахдаа, компьютер эсвэл ямар нэг спорт тоглоом хоорондоо тоглохдоо ажлаа тасралтгүй ярилцах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. Хөдөлмөрийн зах зээлд ноёлогчдын 60 хувь нь ажил, амьдралын нэгдлийг илүүд үзэж буйг хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс судалж тогтоожээ. New Media Group-ийн Маркетингийн газрын захирал Т.Төгөлдөр “Хүн хүссэн цагтаа ажилласнаар сайн гүйцэтгэлтэй байдгийг шинжлэх ухаан тогтоосон. Тухайн хүн ажлаа хийх явцдаа дурладаг зүйлдээ ойрхон байвал бүтээмж нь дээшилнэ. Тэр нь компьютер тоглоом, спорт, магадгүй амттан гээд юу ч байж болно” гэв. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар амттан худалдаж авахад зарцуулсан 5000 төгрөг ажлын бүтээмжийг 20 хувь нэмэгдүүлдэг аж.

ЖДҮ-ИЙН САЛБАРТ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ МУУ БАЙНА

2017 оны байдлаар бизнес регистрийн санд бүртгэлтэй 126.5 мянган аж ахуйн нэгжийн 50 гаруй хувь нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй. Үүнээс 51917 нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарч буй бөгөөд нийт ажиллах хүчний 67 хувийг эзэлдэг байна. Гэтэл улсын хэмжээнд хэрэгжиж буй хүний нөөцийн бодлого, мэргэжлийн программ, зовлон жаргалаа ярилцдаг талбарт том компани, төрийн байгууллагууд идэвхтэй оролцдог. Тиймээс хөдөлмөрийн насны 1.2 сая орчим хүний 720 гаруй мянга нь хүний нөөцийн бодлогоос гадуурбайдаг гэсэн үг. Цаашлаад жижиг дунд үйлдвэрлэлд хүний нөөцийн орох, гарах урсгал их байх нь өсөлт хөгжилд нь саад болдог аж. Энэ нь зөвхөн үйлдвэрлэлийн салбарт бус байгууллагуудад учруулдаг гэнэ. Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд “1020 хүнтэй компанид нэг хүний хөдөлгөөн ч хүнд тусдаг. Гэтэл 2000 хүнтэй компани 50-100 хүн орж гарсан ч бүтээгдэхүүний чанар, үйлчилгээнд нөлөөлөхгүй. Манайд гэхэд жилд 200 эмэгтэй жирэмсний амралт авдаг” гэсэн юм. Тиймээс ЖДҮ-ийн салбарын хүний нөөцийг анхаарах шаардлагатайг тэрбээр онцоллоо. Хүний нөөцийн мэргэшсэн NPC&Mandal компанийн хийсэн судалгаагаар монгол хүний ажлын бүтээмж дэлхийн дунджаас 25 хувь доогуур байдаг байна. Уг нь монгол хүн аливааг маш хурдан сурдгийг япончууд судалж мэджээ. Япон хэлийг сурахад бусад орны иргэд дунджаар 1500 цаг заалгадаг бол монголчуудад 1200 цаг хангалттай байдаг аж. Хүний нөөцийн “Могул консалтинг” компани энэ хавар 500 хүнд хийхэд судалгаагаар хоёр ажилтан тутмын нэг нь ажилдаа сэтгэл хангалуун бус, ажлын байраа солих хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Тэд энэ шийдвэрийг гаргахдаа өсөн дэвжих боломж, цалин хангамж болон сурч хөгжих орчинд үндэслэсэн байна. Гэтэл аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад зургаан хүн тутмын нэг нь ажилдаа сэтгэл ханамж муутай байдаг аж. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд компаниудын хувьд хүндээ хөрөнгө оруулах цаг болсныг илтгэж буйг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав онцоллоо. Тэрбээр “Эдийн засаг өсөж буй энэ үед компаниудад хамгийн хэрэгтэй байдаг гурван зүйлийн нэг нь чадварлаг боловсон хүчин. Хүний нөөцдөө хөрөнгө оруулж чадсан компаниудад л эдийн засгийн өсөлт бодитой нөлөөлнө” хэмээсэн юм.

БАЙР СУУРЬ

АЖИЛ ОЛГОГЧИД БИШ ГОРИЛОГЧИД ШААРДЛАГА ТАВЬДАГ БОЛСОН

“Могул консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Н.Жавхлан

-Монголд хүссэн8 хүсээгүй компаниуд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн, хүн төвтэй болохоос аргагүй болж байна. Өмнө нь байгууллагууд нээлттэй ажлын байр зарлахад л хүмүүс анкет бөглөөд, хэдэн арваараа очдог байлаа. Одоо бол ажил олгогчдод ажил горилогчид шаардлага тавьж, сонгодог болсон байна. Гэхдээ бодит байдалд компаниуд хүн төвтэй бодлого хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд нь би эргэлздэг. Яагаад гэвэл, шинэ үеийнхнээ ойлгохгүй, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлж чадахгүй бол шинэ үеийнхэн ажиллахгүй. Ямар ч байгууллага ажилтангүйгээр явахгүй шүү дээ.

МОНГОЛ УЛС АНГУУЧИЛЛЫН ТАЛБАР БОЛСОН

Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд

Монголд “Talent hunting” буюу авьяаслаг ажилчдыг ангуучлах ажил хэдийн эхэлсэн. Ялангуяа, мэдээлэл технологийн салбарт АНУ-д төвтэй хоёр их сургуулийн салбар 4-5 жилийн өмнөөс орж ирсэн. Банкууд, үүрэн холбооны оператор компаниудын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдээ тэдэнд алдаж эхэлсэн. Тэд Монгол компаниудын хувьд хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд хүнд нөхцөл амлаад боловсон хүчнийг нь аваад явдаг. Авъяаслаг ажилчид байгууллагад нийт ажилчдын магадгүй 5-6 хувийг эзлэх ч ашигт ажиллагааг нь хангахад 80-90 хувийн хөшүүрэг болдог. Тиймээс тэднийг авч үлдэх, хөгжүүлэх гээд авъяасын менежментэд анхаарах цаг болсон.

АЖИЛЧИД БОЛ БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕСИЙН ТҮНШ

Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн

Хүний нөөцийн удирдлага бол байгууллагын бизнесийн түншийн зарчмаар явдаг. Өөрөөр хэлбэл, байгууллагын бизнес хүн дээр суурилж хөгждөг гэдгийг удирдлага ойлгож, хүн төвтэй байхад онцгойлон анхаарах ёстой. Монголд бизнесийн байгууллагууд том, жижиг гэлтгүй бүгд л хүний нөөцийн бодлогодоо хүн төвтэй томъёолол баримталж байгаа. Гэхдээ хэрэгжүүлж чадах эсэх нь цаг хугацаанаас хамаардаг. Сайн компаниуд 1-2 жилд хэрэгжүүлж байгаа бол чадавх муутай нь 5-6 жилээс наашгүй. Гэхдээ зөв зүгтээ явж буй тул хэзээ нэгэн цагт хүрэх л байх, тэр цагт хөгжиж эхэлнэ гэсэн үг.



Нийтэлсэн огноо2018-10-16