1 CHINA’S SLOWDOWN IS MINERS' SINGLE BIGGEST FEAR THIS YEAR — REPORT WWW.MINING.COM PUBLISHED:2019/01/18      2 CHINA, RUSSIA, MONGOLIA JOINTLY PROTECT SIBERIAN CRANE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/18      3 6 H1N1 CASES REPORTED IN MONGOLIA, ONE DIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/18      4 BOOK ABOUT THE JAPANESE PRISONERS OF WAR IN MONGOLIA PUBLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/01/18      5 MONGOLIA’S INDUSTRIAL OUTPUT INCREASES BY 21 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/18      6 MONGOLIA’S POPULATION TO REACH 5 MILLION BY 2045 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/18      7 MONGOLIAN HERDERS TO WORK ON BIG US SHEEP FARMS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/18      8 FOREIGN MINISTER REQUESTS THREE NEW AMBASSADORIAL NOMINEES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/18      9 PARLIAMENT REJECTS TEMPORARY COMMITTEE FOR SMEDF WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/18      10 MONGOLIA TO BOOST PUBLIC SERVICES IN 2019 WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2019/01/17      ЦАГААН САРЫН БЭЛЭГНИЙ МӨНГӨ ЭРЭЭНИЙГ ДЭМЖСЭЭР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨХӨД ДЭЛХИЙН 170 ОРЧИМ ВАЛЮТЫН ХАНШ СУЛАРДАГ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ЖИЛД ДУНДЖААР 58 САЯ АМ.ДОЛЛАРЫГ МОНГОЛЧУУД ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХДЭЭ ТӨЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД АНХААРЧ АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     БНАСАУ-ЫН УДИРДАГЧ ВЬЕТНАМД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     “ДАЛАН ДАВХАРТ” БАРИГДАЖ БУЙ ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 80 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     БНСУ: УЛААНБААТАР ХҮРЭХ НИСЛЭГТ “KOREAN AIR”-ААС БУСАД АВИА КОМПАНИД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 2018 ОНД 54.8 ХУВИАР ӨСӨЖ, 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ ЭРГЭЛТЭД ОРУУЛСНААР 26.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/17     ТӨГРӨГИЙН ХАНШ, ЗЭЭЛИЙН ХҮҮ, ТАТВАРЫН ТОГТОЛЦООГ БИЗНЕСТ ХАМГИЙН ИХ СААД БОЛДОГ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭР НЭРЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/17    

Дархан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөлийн алт тушаагчид нийслэлийг зорих шаардлагагүй www.gogo.mn

Үнэт металлын сорьц тогтоох цоо шинэ лабораторийг өчигдөр Дархан-Уул аймгийн төвд нээв. Ингэснээр төвийн бүсийн алт олборлогчид алтаа тушаах гэж нийслэлийг зорих шаардлагагүй боллоо. Швейцарийн хөгжлийн агентлагийн 350 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар байгуулсан энэ лабораторид 3 болон 10 кг хүртэл жинтэй алтыг богино хугацаанд хайлуулах хоёр зуух, өндөр нарийвчлалтэй жин зэргийг байрлуулжээ.

Төвийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт алт олборлодог 20 орчим ААН бий. Мөн 800 орчим бичил уурхайчин ажилладаг. Тэд жилд 2.7 тонн алт олборлодог байна.

Өчигдөр Дарханд нээсэн лабораторид 6 хүн ажиллана. Мөн маргааш Баянхонгор аймагт үнэт металлын сорьц тогтоох дараагийн лабораторийг нээн, дахин 6 хүнийг ажлын байраар хангах юм. Ингэснээр эдгээр аймгуудын төсвийн орлого өсөхийн зэрэгцээ баруун бүсийн алт олборлогчид алтаа богино хугацаанд сорьцлуулах, тухайн аймаг дахь Монголбанкны хэлтэс эсвэл арилжааны банкуудад Монгол банкны тухайн өдрийн ханшаар худалдах боломжтой.

Монголбанкнаас ирэх онд дахин хоёр лабораторийг орон нутагт байгуулахаар төлөвлөж байна. Байршлыг эцсийн байдлаар тогтоогүй ч Говь-Алтай, Өвөрхангай аймгууд байж болно гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр болсон нээлтийн үеэр дурдсан юм.

Төв банк энэ оны байдлаар 15 тонн алт олборложээ. Гэвч эдгээр алтны гарал үүсэл тодорхойгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл аль аймаг, сумын ямар нэртэй ордоос алт олборлосныг нь Төв банк болон арилжааны банкууд тодорхой бүртгэдэггүй. Гэвч 2021 оноос өмнө бид алтны гарал үүслээ тодорхойлох шаардлагатай.

Учир нь ЕХ-ны парламентаас хөгжиж буй орнуудаас Европт экспортолж буй алтны гарал үүслийг дэлгэрэнгүй заахыг шаардсан хууль батлахаар зэхэж байна. Алтыг хууль бусаар олборлох, хүүхдийн хөдөлмөрийг ашиглах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор алт худалдах зэрэгтэй тэмцэх нь шинэ хуулийн зорилго. Өөрөөр хэлбэл ЕХ зөвхөн шударгаар олборлосон алт худалдан авахыг зорьж байна. Тэгвэл манай улс Швейцарьт алтаа цэвэршүүлэн, Лондоны үнэт металлын биржид алтаа худалддаг. Иймд дээрх хуульд нийцүүлэн алтны гарал үүслээ тодорхойлох шаардлага үүсэж байна.

Монголбанканд иргэд алт тушаах нь 2014 оноос хойш ихээхэн өсөж, нийт тушаагчдын 63 хувийг эзэлжээ. Алт олборлогч ААН-үүдийн жилийн орлого 3 тэрбум төгрөг давснаар тухайн компанийн төлөх ААНОАТ 10-аас 25 хувь болж өсдөг. Энэ татвараас зайлсхийхийн тулд зарим ААН иргэдээр алтаа тушаалгадаг болжээ.

Иргэд иргэний үнэмлэх, сорьцын бичигтэйгээ ирж, банкуудад алтаа тушаадаг. Иймд иргэдийн тушаасан алтны гарал үүслийг тодорхойлох нь илүү төвөгтэй. Харин ААН-үүд алт тушаахдаа компанийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг үзүүлдэг. Мөн ААН-үүд АМГТГ-аас зөвшөөрөл авдаг, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ зэргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн, БОАЖЯ-аар батлуулдаг. Иймд албан бүртгэлтэй ААН-үүдийн тушааж буй алтны гарал үүслийг тогтоох боломжтой юм байна.

Мэдээний эхэнд орон нутаг дахь анхны сорьцын лабораторийг Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн гэдгийг дурдсан. Тус агентлаг 2005 оноос хойш “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд дараах ажлуудыг хийжээ:

Ойролцоогоор 60 мянга гаруй хөдөөгийн, ажилгүй иргэний амьжиргааны эх үүсвэр нь бичил уурхай байдаг. Иймд бичил уурхайн салбарыг албажуулсан.
Засгийн газраас бичил уурхайн асуудлыг төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжид тусгаж эхлэв.
Бичил уурхайчид 2000 гаруй га талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, аюулгүй байдлаа ханган ажиллах болсноор осол эндэгдэл буурав.
8600 бичил уурхайчин 935 нөхөрлөлийн зохион байгуулалтад оров.
Бичил уурхайчдын “ХАМОДХ” ТББ шударга олборлолтын гэрчилгээ авсан Азийн анхны уурхайн байгууллага болов. Тэд 2017 онд 6.3 кг шударга олборлолтын, экологийн алт экспортолсон.



Нийтэлсэн огноо2018-10-16