1 MEMORANDUM SIGNED TO SEND SKILLED WORKERS TO JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/22      2 ‘ALL COUNTRIES WELCOME TO JOIN, BUT DON’T OBSTRUCT’ – CHINA’S TOP DIPLOMAT ON BELT AND ROAD PROJECT WWW.RT.COM PUBLISHED:2019/04/22      3 UKRAINE ELECTION: COMEDIAN ZELENSKY WINS PRESIDENCY BY LANDSLIDE WWW.BBC.COM PUBLISHED:2019/04/22      4 POLITBAROMETER #18(52), MARCH-APRIL 2019 WWW.SANTMARAL.ORG PUBLISHED:2019/04/22      5 MONGOLIA TO URGE N.KOREA TO CONTINUE TALKS WWW.NHK.OR.JP PUBLISHED:2019/04/22      6 THIRD ANNUAL JOB FAIR FOR CHINESE-SPEAKING TALENTS HELD IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/04/22      7 MONGOLIA AND DPRK HOLDS CONSULTATIVE MEETING BETWEEN THE MINISTRIES OF FOREIGN AFFAIRS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/22      8 “AWESOME” MONGOLIAN METAL IN US BILLBOARD’S CHARTS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/22      9 MONGOLIA TO EXPORT CASHMERE PRODUCTS TO US DUTY-FREE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/19      10 JAPAN’S MITSUBISHI TO JOIN GLOBAL AIRLINER CHALLENGE TO BOEING AND AIRBUS WWW.RT.COM PUBLISHED:2019/04/19      "МОНОС ХҮНС" КОМПАНИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЧУУЛГАН 2019: САНХҮҮГИЙН САЛБАРЫН ДАРХЛААГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН IPO-Г ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/04/22     НҮҮРСНИЙ ОРЛОГО НЬ ӨСЧЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС НЭГ БАЙРААР УРАГШИЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     УУХҮЯ: ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ АХИЦТАЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     ШИНЭ ЭРИНИЙ ЖУУЛЧЛАЛ МОНГОЛ МАЛЧНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     МОНГОЛООС ШИНЭ ТӨРЛИЙН ҮЛЭГ ГҮРВЭЛ ОЛДЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/22     2019 ОНЫ I УЛИРАЛД МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНООС 6.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР 7.8 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19    

Ямар ч нөхцөлд онгоцыг аюулгүй буулгах боломжтой боллоо www.zgm.mn

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хамгийн сүүлд 2008 онд манай улсад албан ёсны айлчлал хийж байв. Хагас өдрийн хөтөлбөртэй тус айлчлалын эхэнд сергей Кужугетович Шойгу Монгол дахь Оросын үнэн алдартны сүмд зочилж, дараагаар нь БХЯ-нд очив. Түүнийг Монгол улсын Батлан хамгаалах яаманд сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга П.Даваа тэргүүтэй төлөөлөгчид хүндэт харуулын хамт угтсан юм. Айлчлалын үед БХ-ын сайд Н.Энхболд, ОХУ-ын БХ-ын сайд, армийн генерал С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн ажиллагааны явц, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийсэн. Хэлэлцээрт Монголын талаас БХЯ-ны дэд сайд Т.Дуламдорж, ТНБД Х.Батбилэг тэргүүтэй албаныхан ОХУ-ын талаас манай улсад ОХУ-ыг төлөөлөн сууж буй Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын БХЯ-ны орлогч сайд А.В.Фомин тэргүүтэй төлөөлөгчид, цэргийн Аттеше нар оролцов.

Мөн хэлэлцээрийн явцад хоёр орны Батлан хамгаалах яам хоорондын “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурав. Тус хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. С.К.Шойгугийн хувьд 2001 онд ОХУ-ын онцгой байдлын сайд байхдаа Монголд айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан билээ. Харин тэрбээр энэ удаа ОХУ-ын БХ-ын сайдын хувиар Монгол улсын БХЯ, ЗХЖШ-т “бэлэг”-тэй ирсэн нь цэргийн нисэх хүчний аэродромын тоноглол бүхий техник, тээврийн хэрэгслийн буцалтгүй тусламж байв. БХ-ын сайд Н.Энхболд буцалтгүй тусламжийг хүлээж авах үеэр “ОХУ-ын БХ-ын сайд Сергей Кужугетович Шойгу таныг албан ёсоор хүрэлцэн ирсэнд талархаж байна.

С.К.Шойгу 2001 онд ОХУ-аас Монголын малчдад хүргэх тусламжийг авчирч байсан юм
Мөн Монгол улсын зэвсэгт хүчинд олон тэрбум төгрөгийн цэргийн нислэгийн удирдлагын тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар олгож байгаад Монгол улсын нэрийн өмнөөс ОХУ-ын БХЯ-нд талархал илэрхийье. Цэргийн аэродромын техник, тоног төхөөрөмж ашиглан цаг агаарын ямар ч нөхцөлд хүчин чадал бүхий нисэх онгоц хүлээж авах боломжтой болсонд манай зэвсэгт хүчин, ялангуяа агаарын нисэх хүчин онцгой баяртай байна. Манай нисэх хүчнийхэн хүлээн авсан тоног Мөн Монгол улсын зэвсэгт хүчинд олон тэрбум төгрөгийн цэргийн нислэгийн удирдлагын тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар олгож байгаад Монгол улсын нэрийн өмнөөс ОХУ-ын БХЯ-нд талархал илэрхийье. Цэргийн аэродромын техник, тоног төхөөрөмж ашиглан цаг агаарын ямар ч нөхцөлд хүчин чадал бүхий нисэх онгоц хүлээж авах боломжтой болсонд манай зэвсэгт хүчин, ялангуяа агаарын нисэх хүчин онцгой баяртай байна. Манай нисэх хүчнийхэн хүлээн авсан тоног төхөөрөмжийг зохих журмын дагуу хадгалж, хамгаалж олон жил үр дүнтэй ашиглах болно гэдэгт ноён С.К.Шойгу та найдаж болно.

Монгол улсын цэргийн олон албан хаагч охуын цэргийн их, дээд сургуульд нисэхийн мэргэжлээр суралцаж, нисэх хүчний болон аэродромын техник, тоног төхөөрөмжтөй ажиллах чадвартай болсон. Монголын зэвсэгт хүчинд цэргийн болон тээврийн нисэх онгоцыг ашиглах цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. ОХУ-ын БХЯ-наас Монголын зэвсэгт хүчинд Зил 31 автомашинд суурилуулсан нисэх буудлын радио дохио өгөгч ПАР-10, УРАЛ 4032 автомашинд суурилуулсан нисэх онгоцны азотын агаар цэнэглэгч, ГАЗ 66-д суурилуулсан нисэх зурвас тодруулах лед чиглүүлэгч, УАЗ-д тоноглосон нисэх зурвас гэрэлтүүлэгч зэргийг тусламжаар олголоо. Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монголын цэргийн нисэх хүчин бүх төрлийн онгоцыг цаг агаарын таагүй нөхцөлд хүлээн авч, аюулгүй буулгах боломжтой болж байгаа юм. ОХУ-ын төлөөлөгчид Монгол улс, ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, төрийн ордонд зочлон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа.

С.К.Шойгу “Найрамдалт харилцаатай Монгол улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байна” хэмээж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан юм. Харин У.Хүрэлсүх цаашид Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг ОХУ-ын БХ-ын сайдаас хүссэн. Мөн ирэх онд болох халхын голын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар С.К.Шойгуг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”- гоор шагнасныг УИХ-ын дарга гардуулж өгсөн юм. Ийн ОХУ-ын БХ-ын сайд, төлөөлөгчид манай улсад хагас өдрийн айлчлал хийгээд Бээжин тийш хөлгийн жолоо заллаа. Тэд энэ удаагийн айлчлалаараа азийн орнуудтай цэргийн хамтын ажиллагаагаа сайжруулах зорилго тээж буй. Харин манай улс ирэх бямба гарагт ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урсула Фон Дер Лайенийг хүлээн авч тавантолгойн цэргийн бэлтгэлийн баазтай танилцуулах юм.



Нийтэлсэн огноо2018-10-19