1 CHINA’S SLOWDOWN IS MINERS' SINGLE BIGGEST FEAR THIS YEAR — REPORT WWW.MINING.COM PUBLISHED:2019/01/18      2 CHINA, RUSSIA, MONGOLIA JOINTLY PROTECT SIBERIAN CRANE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/18      3 6 H1N1 CASES REPORTED IN MONGOLIA, ONE DIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/18      4 BOOK ABOUT THE JAPANESE PRISONERS OF WAR IN MONGOLIA PUBLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/01/18      5 MONGOLIA’S INDUSTRIAL OUTPUT INCREASES BY 21 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/18      6 MONGOLIA’S POPULATION TO REACH 5 MILLION BY 2045 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/18      7 MONGOLIAN HERDERS TO WORK ON BIG US SHEEP FARMS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/18      8 FOREIGN MINISTER REQUESTS THREE NEW AMBASSADORIAL NOMINEES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/18      9 PARLIAMENT REJECTS TEMPORARY COMMITTEE FOR SMEDF WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/18      10 MONGOLIA TO BOOST PUBLIC SERVICES IN 2019 WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2019/01/17      ЦАГААН САРЫН БЭЛЭГНИЙ МӨНГӨ ЭРЭЭНИЙГ ДЭМЖСЭЭР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨХӨД ДЭЛХИЙН 170 ОРЧИМ ВАЛЮТЫН ХАНШ СУЛАРДАГ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ЖИЛД ДУНДЖААР 58 САЯ АМ.ДОЛЛАРЫГ МОНГОЛЧУУД ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХДЭЭ ТӨЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД АНХААРЧ АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     БНАСАУ-ЫН УДИРДАГЧ ВЬЕТНАМД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     “ДАЛАН ДАВХАРТ” БАРИГДАЖ БУЙ ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 80 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     БНСУ: УЛААНБААТАР ХҮРЭХ НИСЛЭГТ “KOREAN AIR”-ААС БУСАД АВИА КОМПАНИД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 2018 ОНД 54.8 ХУВИАР ӨСӨЖ, 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ ЭРГЭЛТЭД ОРУУЛСНААР 26.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/17     ТӨГРӨГИЙН ХАНШ, ЗЭЭЛИЙН ХҮҮ, ТАТВАРЫН ТОГТОЛЦООГ БИЗНЕСТ ХАМГИЙН ИХ СААД БОЛДОГ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭР НЭРЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/17    

Агаарын бохирдол, дэд бүтэц, хот төлөвлөлт чиглэлд франц мэргэжилтнүүдийг Улаанбаатарт ажиллуулахаар болов www.ikon.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан 2018 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Францын засаг захиргааны төв нэгж Ил дө Франс мужийн нэгдүгээр орглогч дарга Жером Шартье, Парис хотын захирагчийн нэгдүгээр орлогч Патрик Клүмантай тус тус уулзаад байна.

Уулзалтын үеэр манай талаас хот болон аймаг, муж хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд цаашид агаарын бохирдол, утаатай тэмцэх, дэд бүтэц, хот төлөвлөлт, тэр дундаа нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эдгээр салбар дахь францын мэргэжилтнүүдийг Улаанбаатарт урьж, туршлага солилцох тодорхой саналууд тавилаа.

Францын талаас агаарын бохирдол, байгаль орчин, дэд бүтэц, хот төлөвлөлтийн чиглэл дэх Парис хотын мэргэшсэн агентлагуудаар дамжуулан эдгээр салбаруудад бодитойгоор хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхлоо илэрхийлж, манай талаас тавих тодорхой саналуудыг үндэслэн Улаанбаатар хотод Парис хотын мэргэжилтнүүдийг ажиллуулахаар тогтов.

Мөн Парис хотод агаарын бохирдлыг 2050 он хүртэл бууруулах төлөвлөгөөний талаар манай төлөөлөгчдөд танилцуулсан бөгөөд энэ төлөвлөгөөний хүрээнд Парис хот дахь хуучин халаалтын системүүдийг утаагүйжүүлэх, 2050 он хүртэл Парис хотын автомашины тоог цөөлөх, цахилгаанаар ажиллах автомашины хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөөд буй талаар мэдээллээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 19-ний өдөр Францын Орлеон хотод ажиллана.



Нийтэлсэн огноо2018-10-19