1 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      2 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      3 CANADA GRANTS ASYLUM TO TURKISH NATIONALS UNDER UN PROTECTION IN MONGOLIA WWW.STOCKHOLMCF.ORG  PUBLISHED:2019/08/23      4 MONGOLIA WELCOMES 215 THOUSAND TOURISTS IN THE FIRST HALF OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      5 RUSSIAN ARMY GENERAL PRAISES COOPERATION WITH MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/23      6 MONGOLIANS ALARMED BY ALLEGED RUSSIAN RADIATION COVER-UP WWW.NEWA.MN PUBLISHED:2019/08/23      7 MARKET VALUE UP 4.83 PERCENT IN H1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/23      8 COPPER PRICE BEARS “OVERLOOKING DECENT FUNDAMENTALS” WWW.MINING.COM PUBLISHED:2019/08/23      9 MONGOLIA’S RENEWABLE ENERGY POTENTIAL TO ATTRACT GREATER INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/22      10 STATE POLICY ON TOURISM APPROVED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/22      ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ӨНӨӨДӨР 328.899 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МӨНГӨӨ ӨӨРӨӨСӨӨ ХАМГААЛЖ, ХУРИМТЛАЛТАЙ БОЛОХ ШАЛГАРСАН АРГУУД WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ДНБ ЗООСНЫ ЗӨВХӨН НЭГ ТАЛЫГ ХАРУУЛДАГ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХАЛААЛТЫН УЛИРЛЫН ЭХНИЙ ХОЁР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ДЭД БҮТЦИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУСЛАМЖААР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ 1.3 САЯ ГА-ГААР НЭМНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22    

Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалахад 15.2 сая ам.доллар зарцуулна www.medee.mn

НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалах дөрвөн жилийн төсөлд 15.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна.

2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд Засгийн газрыг дэмжиж ажиллах ажээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Цаг хугацаа шаардлагатай. Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг асуудал шийдэгдтэл хамгаалах шаардлага бий. Тиймээс хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүд өртөхийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарна” гэжээ.

Хамтарсан хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, бодит тоо баримт гаргах, сургуулийн өмнөх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрсдэлийг бууруулах, үндэсний хэмжээний бодлого боловсруулах ажлыг хийх юм. Хөтөлбөрийг дээрх хоёр байгууллагаас гадна Их Британийн Ватерлогийн их сургууль, Азийн хөгжлийн банк, Нийслэлийн ЗДТГ, Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Өвлийн улиралд Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5 өдрийн цагт 687 мкг/куб.метрт хүрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн стандартаас 27 дахин их байгаа үзүүлэлт юм. Хүүхэд дөнгөж эхийн хэвлийд бий болсон мөчөөс агаарын бохирдлын сөрөг нөлөөнд өртөж эхэлдэг.

Өнөөдрийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь уушгины үрэвсэл болж буй юм. Судалгаагаар Улаанбаатар хотын төвд амьдарч буй хүүхдүүд хөдөө амьдарч буй хүүхдүүдээс уушгины хэвийн үйл ажиллагаа 40 хувиар сул гэж гарчээ.



Нийтэлсэн огноо2018-11-06