1 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      2 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      3 CANADA GRANTS ASYLUM TO TURKISH NATIONALS UNDER UN PROTECTION IN MONGOLIA WWW.STOCKHOLMCF.ORG  PUBLISHED:2019/08/23      4 MONGOLIA WELCOMES 215 THOUSAND TOURISTS IN THE FIRST HALF OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      5 RUSSIAN ARMY GENERAL PRAISES COOPERATION WITH MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/23      6 MONGOLIANS ALARMED BY ALLEGED RUSSIAN RADIATION COVER-UP WWW.NEWA.MN PUBLISHED:2019/08/23      7 MARKET VALUE UP 4.83 PERCENT IN H1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/23      8 COPPER PRICE BEARS “OVERLOOKING DECENT FUNDAMENTALS” WWW.MINING.COM PUBLISHED:2019/08/23      9 MONGOLIA’S RENEWABLE ENERGY POTENTIAL TO ATTRACT GREATER INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/22      10 STATE POLICY ON TOURISM APPROVED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/22      ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ӨНӨӨДӨР 328.899 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МӨНГӨӨ ӨӨРӨӨСӨӨ ХАМГААЛЖ, ХУРИМТЛАЛТАЙ БОЛОХ ШАЛГАРСАН АРГУУД WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ДНБ ЗООСНЫ ЗӨВХӨН НЭГ ТАЛЫГ ХАРУУЛДАГ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХАЛААЛТЫН УЛИРЛЫН ЭХНИЙ ХОЁР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ДЭД БҮТЦИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУСЛАМЖААР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ 1.3 САЯ ГА-ГААР НЭМНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22    

УИХ: Б.Батзоригийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ www.news.mn

ГИШҮҮДИЙН 86.8 ХУВЬ НЬ Б.БАТЗОРИГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг чуулганаар хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж баталсан. Тухайн үед Хуульзүйн, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн удирдлага дор баталсан. Тус эрүүгийн хуулийн гол арга ясыг барьж батлуулсан хүн бол таны орлогч УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат гэж хүн бий. Эрүүгийн хуультай хамт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль мөн батлагдсан. Харамсалтай нь, эцсийн найруулга сонсож чадаагүй гэдэг шалтгаанаар уг хуулийн төсөл хэрэгжээгүй байсан. Ингээд 2016 онд дахин тус хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-дээр орж ирсэн. Үйлийн үртэйгээрээ би л ахалсан. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх хуулийн гол зорилго нь хэргийг мөрдөгч биш танай прокурор байгууллага анхнаас нь хөтөлж шалгах мөрдөх үүрэг хүлээсэн. Гэтэл би ял шийтгэлийн бодлогыг бууруулсан мэт Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан над руу хэлж болохгүй. Өнөөдөр Монголын шоронд найман мянга гаруй хүн ял эдэлдэг байсан бол шинэ Эрүүгийн хуулийн үр нөлөө өгөөжөөр гурван мянга гаруй хүн ял эдэлж байна.

Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн:

-Хуулийн буруутай гаргалгаа бидэнд байсныг үгүйсгэхгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай гээд балай хууль гаргасан. Бүх гэмт хэргийн үйлдлээ дарагдуулах боломжийг уг хуулиар бий болгосон. Мөн үүнтэй зэрэгцүүлээд Өршөөлийн тухай хуулийг баталсан. Нуун дарагдуулсан хэрэг дээр эрүү үүсгэж болохгүй гээд заачихсан. Мөн нөгөө талаар томоохон гэмт хэргүүд болох эх орны эрх ашгаас урвана гэдэг бол аюултай зүйл. Дээр үед бараг хадаас хулгайлсан хүн шоронд ордог байсан юм. Гэтэл одоо эх орноо зарж болохоор болчихсон.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин:

-УИХ-ын баталсан хуулийн дагуу яваад ийм болчихлоо гэж хэлж байна. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын яриа зөрж байна. Улсын Ерөнхий прокурорт бүх эрх мэдлийг хангалттай өгчихсөн гэж хэлж байна. Гэтэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хууль зүйн яам бүгдийг гацаагаад байна гэх юм. Асуудлыг бие бие рүүгээ чихсээр байх уу. Үүнийгээ засъя л даа. Мөн гишүүдийн яриад байгаа өмнөх том хэргүүд одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа нь үнэн. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг заавал хүн барих тухай асуудал оруулж ирэхийг таны ажил гэж бид дүгнэхгүй. Гол нь яригдсаар байгаа томоохон хэргүүдийн үнэн, худал эсэх асуудлыг нэг талд нь гаргамаар байна. 60 тэрбумын хэрэг хоёр жил, таван сар боллоо. Ямар хэргүүд нь ийм хурдан, ямар нь удаашралтай байгаад байдаг юм бэ.

Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Б.Батзориг сангийнхаа төлөө хийсэн хэрэгт нь улстөрийн хариуцлага хүлээлгэчихлээ. УИХ-ыг тараах ажил сүүлийн нэг жил зохион байгуулалттай явагдаж байна. Тарна гэж энэ индэр дээрээс хүртэл мэдэгдсэн. Үүний дараа нэвтрүүлэгт хүртэл ороод дараа нь уг асуудал УИХ-д орж ирж байгаа байдлыг харж л байгаа шүү дээ. Энэ төр хаашаа яваад байна вэ. Засаглалын тогтолцоог ингэж хийж болохгүй.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Батзориг ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Гишүүд үг хэлж дууссаны дараа Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь үзлээ.



Нийтэлсэн огноо2018-11-07