1 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      2 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      3 CANADA GRANTS ASYLUM TO TURKISH NATIONALS UNDER UN PROTECTION IN MONGOLIA WWW.STOCKHOLMCF.ORG  PUBLISHED:2019/08/23      4 MONGOLIA WELCOMES 215 THOUSAND TOURISTS IN THE FIRST HALF OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      5 RUSSIAN ARMY GENERAL PRAISES COOPERATION WITH MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/23      6 MONGOLIANS ALARMED BY ALLEGED RUSSIAN RADIATION COVER-UP WWW.NEWA.MN PUBLISHED:2019/08/23      7 MARKET VALUE UP 4.83 PERCENT IN H1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/23      8 COPPER PRICE BEARS “OVERLOOKING DECENT FUNDAMENTALS” WWW.MINING.COM PUBLISHED:2019/08/23      9 MONGOLIA’S RENEWABLE ENERGY POTENTIAL TO ATTRACT GREATER INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/22      10 STATE POLICY ON TOURISM APPROVED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/22      ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ӨНӨӨДӨР 328.899 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МӨНГӨӨ ӨӨРӨӨСӨӨ ХАМГААЛЖ, ХУРИМТЛАЛТАЙ БОЛОХ ШАЛГАРСАН АРГУУД WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ДНБ ЗООСНЫ ЗӨВХӨН НЭГ ТАЛЫГ ХАРУУЛДАГ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХАЛААЛТЫН УЛИРЛЫН ЭХНИЙ ХОЁР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ДЭД БҮТЦИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУСЛАМЖААР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ 1.3 САЯ ГА-ГААР НЭМНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22    

TRQ: "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн өмнөөс хийсэн санхүүжилт IX/30-ны байдлаар нэг тэрбум ам.доллар www.bloombergtv.mn

2011 онд байгуулсан "Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ"-нд заасны дагуу “Turquoise Hill Resources” компани хувьцааны хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчийн өр хэлбэрээр “Оюу Толгой” төсөлд шаардлагатай бэлэн мөнгөний санхүүжилт хийсэн байдаг. Энэ дагуу ногдол ашиг тарааж эхлэхээс өмнө хувь нийлүүлэгч талын өр хэлбэрээр хийсэн санхүүжилтийг хүүтэй нь бүрэн эргүүлэн төлөх шаардлагатай юм байна.

Есдүгээр сарын 30-ны байдлаар “Оюу Толгой”-ийн хувь нийлүүлэгчийн зээл дэх баланс 4.7 тэрбум ам.доллар болжээ. Үүнд 0.6 тэрбум ам.долларын хүүгийн төлбөр багтаж байгаа юм байна. Харин хувьцааны санхүүжилт хэлбэрээр “Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа "Эрдэнэс Оюу Толгой" компанийн өмнөөс хийсэн санхүүжилтийн хэмжээ есдүгээр сарын 30-ны байдлаар нэг тэрбум ам.долларт хүрсэн талаар “Turquoise Hill Resources”-ийн санхүүгийн тайланд дурдсан байна.

“Rio Tinto” группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Төслийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар "Turquoise Hill Resources" компаниас "Оюу Толгой" төслийг хөгжүүлэхээр авсан зээлийнхээ хүүг бууруулах хүсэлт удаа дараа тавьсан. Хүүг бууруулахын тулд эхлээд төслийн эрсдэлийг багасгах ёстой. Иймээс Засгийн газартай төслийн эрсдэлийг бууруулах гэж юуг хэлэх вэ, хэрхэн бууруулах вэ гэдэг дээр ажиллаж байна" гэж дурджээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчидтай "Зээлийн хүүг бууруулах талд зарчмын тохиролцоонд хүрсэн" гэж өмнө нь мэдээлж байв. Мөн "Монголын талын өгөөж хүртэх хугацааг наашлуулах талаар яриа хэлэлцээ хийж байгаа" гэсэн юм.



Нийтэлсэн огноо2018-11-09