1 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      2 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      3 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      4 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      5 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      6 CANADIAN COAL PLANTS TO BE PHASED OUT BY 2030 WWW.MINING.COM PUBLISHED:2018/12/14      7 MONGOLIA TO INAUGURATE TRADE REPRESENTATIVES OFFICE IN TOKYO WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      8 NORTH KOREAN ATHLETES TO PARTICIPATE IN MONGOLIA’S BASKETBALL LEAGUE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/14      9 US CITIZEN FOUND DEAD IN UB HOTEL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/14      10 JAPAN, MONGOLIA CONFIRM COOPERATION OVER N. KOREAN ABDUCTION ISSUE WWW.MAINICHI.JP PUBLISHED:2018/12/14      ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     CHANGE.ORG: УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ӨРГӨДӨЛ 35 МЯНГАН ДЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     990 АЙЛЫГ 0,4КВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОЛОО WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2018/12/14     МОНГОЛ, ЯПОН ХОЁР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 9.3 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 911 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АЛТНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ХУМИГДАЖ БОЛЗОШГҮЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАНКНААС 60 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     2019 ОНД ЭКСПОРТЫН ОРЛОГО ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙХ БОДИТ ЭРСДЭЛ БАЙНА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД АНХААРУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13    

S&P: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд төсвийн үзүүлэлтүүд голлон нөлөөлөв www.bloombergtv.mn

“S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B-"-аас "B" болгон дээшлүүлж, төлөвийг тогтвортой хэвээр хадгалсан байна. Түүхий эдийн үнийн өсөлт, төсвийн сахилга бат, эдийн засгийн өсөлт зэргээс үүдэж төсвийн үзүүлэлтүүд сайн байгаа нь зээлжих зэрэглэлийг дээшлүүлэх шалтгаан болсон байна.

Мөн Монгол Улсын эдийн засаг 2021 он хүртэл дунджаар 5.6 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгаа гэж “S&P” агентлаг мэдээллээ. Уул уурхайн томоохон мега төслүүдэд ахиц гарсныг дурдсан байна. Тухайлбал, “Тавантолгой” төсөлд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа, “Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа нь зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлсөн байна. Мөн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж буй донор орнуудын санхүүжилт Монгол Улсад санхүүгийн том дэмжлэг болж байгаа гэж үзжээ.

2015-2016 онд Монгол Улсын эдийн засагт үүссэн хүндрэлийн дараа эдгээр ахиц гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна. Хэдий тийм боловч Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнээс хамааралтай эмзэг хэвээр байгаа юм. Энэ нь эдийн засаг, төсөвт өөрчлөлт, хэлбэлзэл гарахад нөлөөлж байгаа гэж “S&P” агентлаг дүгнэжээ.

Зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхээс өмнө Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд 7.25 хувийн хүүтэй босгосон юм. Засгийн газар 2021 онд “Мазаалай”, 2022 онд “Чингис”, 2023-2024 онд “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудын өрийг төлөх хуваарьтай байна. Засгийн газар олон улсын зах зээлд бонд гаргана гэж албан ёсоор мэдээлээгүй ч өрийн менежмент хийх талаар судалж, ажиллаж байгаа гэж Сангийн яам мэдээллээ. Одоогоор хоёрдогч зах зээлд “Гэрэгэ” бондын үнийн түвшин 11 дүгээр сар гарснаас хойш нэг хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин хөрөнгө оруулагчдын шаардах өгөөжийн түвшин 6.591 байгаа юм. Хамгийн ойр төлөх “Мазаалай” бондын хөрөнгө оруулагчдын шаардах өгөөжийн түвшин 5.612 байна. Энэ нь 11 дүгээр сар гарснаас хойш 3.88 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.



Нийтэлсэн огноо2018-11-12