1 VALE EVACUATES 200 PEOPLE FROM TOWN NEAR ITS MAR AZUL MINE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/17      2 TOOTH PLAQUE SHOWS DRINKING MILK GOES BACK 3,000 YEARS IN MONGOLIA WWW.SCIENCENEWS.ORG  PUBLISHED:2019/02/17      3 INCREASING NUMBER OF CHINA-EUROPE FREIGHT TRAINS SUPPORTS MONGOLIA'S ECONOMY: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/17      4 TAX REVENUE INCREASES BY 33.7 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/17      5 COPPER MINER'S $10B BET COMES TO LIFE IN PANAMA JUNGLE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/15      6 TRADE UNIONS REQUEST PM TO FOCUS ON INTEREST RATE CUT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/15      7 MONGOLIA’S HOURLY WAGE TO REACH USD 1 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      8 US NARCOTICS BY POST TO MONGOLIA! THREE ARRESTED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      9 WRITER D.URIANKHAI NOMINATED FOR THE NOBEL PRIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/15      10 MONGOLIA-CHINA-RUSSIA ECONOMIC CORRIDOR BENEFITS ALL SIDES: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/15      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 570 ТОННЫ ДААЦТАЙ CAT БРЭНДИЙН ГИДРАВЛИК ЭСКВАТОРООР ХҮЧЭЭ СЭЛБЭЛЭЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/15     ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 78,000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН Ч ЗАРЛАГА ДАВСАН ХЭВЭЭР БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙД ДЭВИД МЭТЬЮ ВОСЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2018 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МХБ: II/15-НЫ БАЙДЛААР 8 КОМПАНИ ХЭХ-ЫН ТОВОО ГАРГААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2017 ОНД 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН “УЛААНБААТАР БҮК” 2018 ОНД 566 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     ОРХОН ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН АНХНЫ АЙМАГ БОЛНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АТГ-ААС НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 77 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛСНООС ХЯТАДАД 93%-ИЙГ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14     АВТО МАШИНЫ ИМПОРТ 2018 ОНД 30% ӨСӨЖ, 86,296-Д ХҮРЧЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14    

Худалдааны дайнаас дайжсан мөнгө зах зээл хайж байна www.zgm.mn

Зах зээл хайсан бизнес эрхлэгчдийн нүүдэл Зүүн өмнөд Ази даяар өрнөж байна. Урд хөршид ухаалаг утасны сэлбэг үйлдвэрлэдэг байсан дэвид бууриа сэлгэн, бизнесээ Бээжингээс Вьетнам руу шилжүүлжээ. Дэвид шиг олон бизнес эрхлэгч АНУ, БНХАУ-ын худалдааны дайны хөлд нэрвэгдэн, дассан зах зээлээсээ дайжиж байна. Хятадад үйлдвэрлэл эрхэлдэг байсан АНУ зэрэг орны иргэд гэлтгүй урд хөршийн үйлдвэрлэгчид ч аргагүйн эрхэнд эх орноо орхиход хүрчээ. Утасгүй чихэвч үйлдвэрлэдэг Хятадын Goertek компани үйлдвэрлэлээ Вьетнамд шилжүүлж байгаа бол телевиз, зургийн аппарат зэрэг цахилгаан бараагаар Монголчуудын эчнээ танил Panasonic компани БНХАУ дахь үйлдвэрүүдээ Тайланд, Малайз, Мексикт төвхнүүлээд удаагүй байна. Ийнхүү сүүлийн 20-иод жил эх газрын Хятадад хуралдаад байсан үйлдвэрлэлийн төвлөрөл АНУ, БНХАУ-ын худалдааны дайнаас үүдэн задарч эхэллээ. Өндөр тарифын өмнө өвдөг сөхөрсөн Хятадын компаниуд Америк дахь зах зээлээ алдаж эхэлжээ. Харин алдсан орон зайг нь Зүүн Азийн зарим орон хэдийнэ эзлээд авчихаж. Ялангуяа, Вьетнамын компаниуд худалдааны дайны далбаа дор шинэ зах зээлүүдэд амжилттай нэвтэрч буй төдийгүй энэ маргааны ялагчаар тодроод байна.

Өмнөд Хятадын Гуанжоуд төвтэй Америкийн худалдааны танхимын судалгаагаар АНУ, БНХАУ-ын бизнес эрхлэгчид Вьетнамын компаниудад зах зээлээ илүү алдаж буйгаа илэрхийлжээ. Харин АНУ-ын компаниудын БНХАУ дахь зах зээлд ХБНГУ, Япон хүч түрэн, нэвтэрч байгаа аж. 270 сая хүнтэй Индонез, 100 сая иргэнтэй Филиппин гээд хүн амын тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэх орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азид эдүгээ 700 сая хүний бөөгнөрөл, ажиллах хүчний хүчирхэг бааз үүсчихээд байна. Apple-ийн ханган нийлүүлэгч Foxconn компанийн Хятадын лунхуа бүс дэх үйлдвэрийнх нь сарын дундаж цалин 315 ам.доллар. Гэтэл үүний талтай нь тэнцэх мөнгөөр вьетнамын 3.9 сая иргэн цалинжиж байна. Тус улсын амьжиргааны өртөгт суурилсан цалингийн хэмжээ 170 ам.доллар болохыг Вьетнамын статистик мэдээлэлд дурджээ. Ийм хямд ажиллах хүчийг даган худалдааны дайнд “хөөгдсөн” бизнес эрхлэгчид Зүүн өмнөд Азийг зорьж буй нь энэ. Уг нь АНУ, Хятадын бизнес эрхлэгчдийг хошууруулж буй Зүүн өмнөд Азийн орнуудаас бизнесийн орчны хувьд Монгол улс нэг их дутахгүй.

Олон улсын байгууллагуудын судалгаагаар ч бид эдгээр улстай эн тэнцүү өрсөлддөг үү гэхээс хоцордоггүй. Улс орнуудын бизнесийн орчныг шударгаар үнэлдэг дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” индексээр Монгол улс бүс нутагтаа дээгүүрт бичигдэж, Вьетнам, Индонез зэрэг улстай зуузаа холбосоор ирсэн. Хэдхэн хоногийн өмнө дэлхий нийтэд ил болсон “Бизнес эрхлэхүй” индексийн шинэ эрэмбийг харцгаая. 2018 оны байдлаар Монгол Улс уг индексээр 190 орноос 74 дүгээрт бичигджээ. Харин бидний яг өмнө буюу 73-т Индонез, 69-д Вьетнам эрэмбэлэгдсэн байна. Тэгвэл эдгээрээс бусад буюу Шри Ланк, Филиппин, Камбож, Мьянмар зэрэг улс Монголоос тээр доор буюу 100-гаас хойш байранд жагсаж байна. Үүгээр зогсохгүй, Монгол Улс шинэ бизнес эхлүүлэх, барилгын зөвшөөрөл авах зэрэг үзүүлэлтээрээ Индонез, Вьетнамыг ардаа орхисон. Бас хүн ам цөөн хэдий ч Монгол улсад ажиллах хүч хямд. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол хүний хөдөлмөрийн хөлсний голч болох медиан цалин одоогоор 280 ам.доллартай тэнцэж байна. Энэ мэт зах зээлийн барометрүүдийг нэгтгээд үзвэл манай бизнесийн орчин, нөхцөл бүс нутагтаа өрсөлдөх чадвартай.

Хямд ажиллах хүчийг даган бизнес эрхлэгчид Зүүн өмнөд Азийг зорьж байна
БНХАУ, АНУ-ын худалдааны дайн манай улсын түүхий эдийн экспортыг бууруулж болзошгүй ч уул уурхайн бус салбарын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтой хэмээн судлаачид үздэг. Тухайлбал, манай ноолуурын салбарт АНУ-ын хөрөнгө оруулалт татах боломж бийг Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа хэлж байна. АНУ БНХАУ-ын оёмол, сүлжмэл эдлэлийн экспортын тарифыг өсгөснийг та дуулсан байх. Энэ хэрээр урд хөршийн бүтээгдэхүүний АНУ-ын зах зээл дэх өрсөлдөх чадвар буурч эхэлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Америк, Монголын Конгрессийн бүлгэмийн тед ёохо тэргүүтэй гишүүд Монголын ноос ноолуурын экспортыг дэмжих “гуравдагч хөршийн худалдааг дэмжих хууль”-ийн төсөл боловсруулж, өнгөрсөн долдугаар сард өргөн барьжээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар нэлээн эрчтэй урагшилж буй уг хуулийн төслийг АНУ-ын хоёр танхимд эхний байдлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй.

Хэрэв энэ төсөл хууль болбол Монгол Улс зөвхөн ноос ноолууран бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нийлүүлээд зогсохгүй тус улсын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт татна гэж О.Адъяа хэлсэн юм. Учир нь АНУ-д ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компани олон биш учраас Монголыг сонирхох сонирхол нь өндөр байх ажээ. Ноолуураас гадна зай хураагуур Монголд үйлдвэрлэх боломж бийг судлаачид хэлдэг. Орчин цагийн хөрөнгө оруулагчдын хорхойг хүргэж буй энэ бизнесийг Монголд эрхэлнэ гэхээр хол, хоосон мэт сонсогдож болох юм. Гэхдээ яагаад болохгүй гэж. Учир нь энэ бүтээгдэхүүний үндсэн түүхий эдүүд болох лити, зэс зэрэг таваарын нөөц Монголд бэлэн бий. Одоо ч шинэ төрлийн түүхий эдүүд “Оюутолгой”н баяжмалтай хамт хилийн чанад руу гарсаар байгаа. Үүнийгээ ашиглаж чадвал тонн нүүрс, шуудай зэсийн баяжмал зарахаас илүүг бид халаасалж чадна. Үнэнийг хэлэхэд, АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хамгийн боломжтой улсуудын нэг бол Монгол.

Хэдийгээр бид алдаж, онож буй ч Монгол улс АНУ-ын үлгэрлэсэн чөлөөт эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөг амжилттай нутагшуулж, нэр төртэйгээр хадгалж, ардчилсан орон хэмээх амаргүй нэр хүндийг 30-аад жил үүрч яваа. Бас манай хоёр улсын хооронд эдийн засгийн дээд түвшний түншлэлийн нэг болох Эдийн засгийн ил тод байдлын гэрээ хэрэгжээд эхэлсэн. Монголд хөрөнгө оруулалт татах, хөгжлийн бодлогыг чиглүүлэх үүрэгтэй үндэсний хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагууд цаг хугацаатай уралдан хөдөлж чадвал бизнесийн орчин хайж буй шинэ түншүүдийг Монголд татах боломж байна. Цаашлаад эдгээр бизнест бид үүдээ цэлийтэл нээгээд, татвар, тарифын хөнгөлөлт эдлүүлчихвэл ирэх 10, 20 жилд Монголын эдийн засагт түлхэц үзүүлэх шинэ өсөлтийн хүч болохыг үгүйсгэхгүй. АНУ-тай ах, дүү, багш шавийн барилдлагатай Монгол Улс эрх чөлөөний оронтой эдийн засгийн боломжит харилцаагаа бүрэн ашиглаж чадахгүй суух зуур 50 хүрэхгүй жилийн өмнө бие биеийнхээ эсрэг цус асгаруулан дайтаж байсан Вьетнам цаашлаад Лаос, Камбож Улс Америктай эдийн засгийн харилцаагаа зузаатгаж байна.



Нийтэлсэн огноо2018-11-12