1 MONGOLIA-GERMANY WORKING GROUP CONVENES IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/23      2 TAVAN TOLGOI JSC: COAL SALES TOTALED 1.8 MILLION TONS IN 2018 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/23      3 UKRAINE APPROVES AGREEMENT WITH MONGOLIA ON MUTUAL ABOLITION OF VISAS WWW.UKRINFORM.NET PUBLISHED:2019/05/23      4 MONGOLIA LAUNCHES WORKPLACE SAFETY CAMPAIGN WWW.GLOBALTIMES.MN PUBLISHED:2019/05/23      5 MONGOLIA TO IMPOSE QUOTAS ON MEAT EXPORTS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/23      6 SPRING SOWING RUNNING AT 40 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/23      7 MERKEL CABINET APPROVES $45B IN AID FOR COAL REGIONS WWW.MINING.COM PUBLISHED:2019/05/23      8 CHINA'S OTHER NUCLEAR OPTION IN TRADE WAR WITH US – RARE EARTH MATERIALS WWW.RT.COM PUBLISHED:2019/05/23      9 TAVANTOLGOI-ZUUNBAYAN RAILWAY TO COMMENCE THIS WEEK WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/22      10 THE FIRST MONGOLIAN FM VISITS CZECH REPUBLIC WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/22      ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ТАВАН ЖИЛД 150 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23     ТАРИАЛАЛТЫН ЯВЦ 40.6 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23     Ч.ХҮРЭЛБААТАР: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРЭЭС 2.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН 39 ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23     ХОНЬ,ЯМААНЫ МАХНЫ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНООС 2.7 ДАХИН ӨСӨӨД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23     ЗАСГИЙН ГАЗАР “ХӨГЖЛИЙН БАНК” БОЛОН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ТАЙ ХОЛБООТОЙ ШАЛГАЛТЫН ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/23     БАРИЛГА, ИХ ЗАСВАРЫН АЖИЛД 391.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23     УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮД ЭНЭ ОНЫГ ӨСӨЛТТЭЙ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/23     БАРИЛГЫН САЛБАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОН САНХҮҮЖИЛТ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/23     ЭКСПОРТ 386 САЯ АМ.ДОЛЛАРААР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/23     УУХҮЯ: АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗИЙН 43.5 ХУВЬ НЬ ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/22    

Бизнес эрхлэгчид ЖДҮ-ийн хуулиудыг яаралтай батлахыг шаардлаа www.eagle.mn

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд " ЖДҮХС-гаас төр засгийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан хувийн компаниуддаа зээл авсан нь ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа энэхүү үйл явдлыг бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох МҮХАҮТ ихэд жигшин зэвүүцэж байна.

Энэ нь зөвхөн ЖДҮХС хэмээх ганц сангаар дамжсан зүй бус зарцуулалтаар илэрч байгаа хэдий ч Монголын төрд урхагшсан хариуцлагагүй байдал, хяналтгүй зарцуулалт, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, иргэддээ зах зээлийн тэгш боломж олгохтой холбоотой Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчиж байгаа явдал юм.

Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.7-д улсын төсвийн бүх зардал УИХ-ын онцгой эрхээр зохицуулагдана хэмээн заасан ч манай эрх баригчид ард иргэдийнхээ өмнө ил тод, шударга байх үүргийг умартаж, татварын хөрөнгөөр сан нэртэй “мөнгө угаалт”-ыг санхүүжүүлж, хяналтгүйгээр ашиглаж байгаа нь эдийн засгийг эвдэж, зах зээлд тэгш оролцох зарчмыг алдагдуулж байгаа хэрэг гэж үзэж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хямралын дараах нааштай нөхцөл байдал үүсч, татварын орлого нэг их наядаар давж биелэн, макро түвшинд бизнесийн орчин харьцангуй таатай болж байгаа ч энэ нь нийт аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний шаргуу хөдөлмөрөөр бий болсон үр дүн юм.

Бизнес эрхлэгчид эскпортод бараа бүтээгдэхүүнээ гаргах, үйлдвэрлэлдээ нэмүү өртөг шингээх зэргээр цуцалтгүй хөдөлмөрлөж, татвараа шударгаар төлж, бизнесийн өрсөлдөөнд өндөр эрсдэл үүрэн зүтгэж байхад нөгөө хэсэг болох төрийн өндөр албан тушаалтнууд бизнесийг дэмжих ёстой сангуудын хөрөнгийг өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан ямар ч хяналтгүй завшиж байгааг байж болшгүй явдал гэж үзэж байна.

Үндсэн хуулийн 5.1-т Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг ч нийтийн санхүүг төрийн эрх мэдэлтнүүдээс хамгаалах нарийвчилсан хяналт, хамгаалалт байхгүй тул энэ чиглэлд эрхзүйн зохицуулалт бий болгоход бизнес эрхлэгчдийн зүгээс дуу хоолойгоо илэрхийлж хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ мэтээр санхүүгийн систем дэх ил тод байдлыг бүрдүүлж, нийтийн санхүүгийн зарцуулалт, хуваарилалтыг шударга, хүртээмжтэй болгох үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ЖДҮХС болон бусад 27 сангийн зарцуулалт, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдэд хяналт тавих хөндлөнгийн Мэргэжлийн багийг томилох, үйл ажиллагааг нь ил тод болгож нийтэд мэдээлэх, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Бондын асуудлыг ойрын хугацаанд дүгнэж хариуцлага тооцох зэргийг бизнес эрхлэгчдийн зүгээс шаардаж байна.

Мөн мал аж ахуйн болон газар тариалангийн гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээн үндэсний үйлдвэрээ төрөлжүүлэн хөгжүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн зорилго бүхий эдийн засгийн гол хуулиуд болох Татварын багц хуулиуд, ЖДҮ-ийн хуулиудыг УИХ-аар яаралтай батлахыг шаардаж байна.

Эдгээр шаардлагуудыг үл биелүүлбэл бизнес эрхлэгчид өөрсдийн дуу хоолойгоо эрчимтэй илэрхийлсээр байх төдийгүй татвараа өнөөг хүртэл шударгаар төлж ирсэн итгэл үнэмшил, хуулиар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээс татгалзаж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.



Нийтэлсэн огноо2018-11-12