1 VALE EVACUATES 200 PEOPLE FROM TOWN NEAR ITS MAR AZUL MINE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/17      2 TOOTH PLAQUE SHOWS DRINKING MILK GOES BACK 3,000 YEARS IN MONGOLIA WWW.SCIENCENEWS.ORG  PUBLISHED:2019/02/17      3 INCREASING NUMBER OF CHINA-EUROPE FREIGHT TRAINS SUPPORTS MONGOLIA'S ECONOMY: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/17      4 TAX REVENUE INCREASES BY 33.7 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/17      5 COPPER MINER'S $10B BET COMES TO LIFE IN PANAMA JUNGLE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/15      6 TRADE UNIONS REQUEST PM TO FOCUS ON INTEREST RATE CUT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/15      7 MONGOLIA’S HOURLY WAGE TO REACH USD 1 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      8 US NARCOTICS BY POST TO MONGOLIA! THREE ARRESTED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      9 WRITER D.URIANKHAI NOMINATED FOR THE NOBEL PRIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/15      10 MONGOLIA-CHINA-RUSSIA ECONOMIC CORRIDOR BENEFITS ALL SIDES: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/15      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 570 ТОННЫ ДААЦТАЙ CAT БРЭНДИЙН ГИДРАВЛИК ЭСКВАТОРООР ХҮЧЭЭ СЭЛБЭЛЭЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/15     ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 78,000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН Ч ЗАРЛАГА ДАВСАН ХЭВЭЭР БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙД ДЭВИД МЭТЬЮ ВОСЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2018 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МХБ: II/15-НЫ БАЙДЛААР 8 КОМПАНИ ХЭХ-ЫН ТОВОО ГАРГААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2017 ОНД 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН “УЛААНБААТАР БҮК” 2018 ОНД 566 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     ОРХОН ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН АНХНЫ АЙМАГ БОЛНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АТГ-ААС НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 77 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛСНООС ХЯТАДАД 93%-ИЙГ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14     АВТО МАШИНЫ ИМПОРТ 2018 ОНД 30% ӨСӨЖ, 86,296-Д ХҮРЧЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14    

Монголын компаниуд дэлхийд хүлээн зөвшөөрсөн лого, гэрчилгээ хэрэглэх боломжтой болж байна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ онд “Олон улсын итгэмжлэлийн форум” байгууллагад (IAF)-д нэгдэн орсноор манай бизнес эрхлэгчид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лого бүхий гэрчилгээ хэрэглэх, улмаар өрсөлдөх чадвар нь дээшилж заавал гадаадын өндөр үнэтэй Баталгаажуулалтын байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй болсныг өнөөдөр болсон “Үндэсний чанарын чуулган-2018” дээр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр онцолж байв.

“Дэлхийн Чанарын өдөр”-ийг 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсон бөгөөд манай улсын хувьд энэ өдрийг тохиолдуулан “Үндэсний чанарын 7 хоног”-ыг мөн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд “Чанар итгэлийг бий болгоно” гэсэн уриан дор улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чанар, чанарын дэд бүтцээр хэрхэн дэмжлэг үзүүлэх, олон улсын чиг хандлагатай нийцэж ажиллахад анхаарал хандуулах зорилгоор Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулж байна. Түүнчлэн чанарын төлөө эрмэлзэл, зорилготой ажиллаж байгаа ААН, байгууллага, хувь хүмүүсийн ажлын ололт амжилтыг дүгнэж, тэдний санал бодлыг сонсох, харилцан мэдээлэл солилцож, засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны мэдээллийг хүргэж ажилладаг талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр хэлж байв.

Мөн энэ жил шинэчлэн батлаад буй Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг ААН, байгууллагуудад таниулах, экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл хамрах хүрээг өргөтгөхөд хэрхэн ажиллаж байгаа зэрэг асуудлаар оролцогсод мэдээлэл хийж солилцож байна.

“Үндэсний чанарын хөтөлбөр”-тэй уялдуулан Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ-аас хамтран олгодог Үндэсний чанарын шагналыг энэ жил менежментийн тогтолцоогоо олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлж буй “Энержи Ресурс”, чанарын шаардлага хангасан самнасан ноолуураа Итали улсад гаргаж буй “Ханбогд кашмер” ХХК, мөн тээвэр ложистикийн “Терра экспресс” ХХК тус тус хүртлээ.

Манай улс “Дэлхийн чанарын өдөр”-ийг 15 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол “Үндэсний чанарын шагнал”-ыг 4 дэх жилдээ олгож байна.

Тодруулга: Стандарт, хэмжил зүйн газар нь дотоодын үйлдвэрийн болон экспортийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад тохирч байгааг, мөн олон улсын дэвшилтэт удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснийг тохирлын баталгаажуулалтаар нотлох үйл ажиллагааг явуулдаг юм.



Нийтэлсэн огноо2018-11-15