1 PM 2.5 AIR-FILTRATION TECHNOLOGY INSTALLED IN SHANGRI-LA COMPLEX AND CENTRAL TOWER WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/17      2 ELIXIR’S GOLDEN HORDE ACQUISITION OPENS UP POTENTIALLY GIANT GAS RESOURCE WWW.FINFEED.COM PUBLISHED:2018/12/17      3 TOP 10 COUNTRIES THE SUPER-RICH CALL HOME WWW.RT.COM PUBLISHED:2018/12/17      4 MONGOLIA IMPORTS CHINA'S VEGETABLES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/17      5 MONGOLIAN ENGINEERS MAKING EXCAVATOR DIPPER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/17      6 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      7 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      8 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      9 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      10 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      АНУ-ЫН АВТОМАШИНД НОГДУУЛАХ ТАТВАРЫГ 15 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАХ НЬ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     “БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ” ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ХУУЛЬЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ ИРГЭДИЙН ГАРГАСАН ХҮСЭЛТЭД НҮБ ХАРИУ МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЭНЭ ОНД ОЛГОХООР АМЛАСАН САНХҮҮЖИЛТИЙН 1/3 ОРЧИМ НЬ ОРЖ ИРЭЭД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     МОНГОЛЫН БАРИЛГАЧИД ТАЙПЕЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ИМПОРТ, ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРААС БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ИРЭХ ЖИЛ ИНФЛЯЦИЙГ 8 ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД АНХААРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     МОНГОЛ, ЭНЭТХЭГ УЛС ЭМ ЗҮЙ, БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14    

Төв банк ипотекийн зээлийг илүү олон иргэнд олгох хувилбар боловсруулжээ www.gogo.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2018.11.13) хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулав.

2008 оноос “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна.

2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан.
2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна.
2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан. ОУВС 2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм.

2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг,
2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн.
Ипотекийн зээл нь

Улсын төсөв,
Монголбанк,
Арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргажээ.

Энэ оны эхний арван сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлтэд 448 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай болсон. Оны эцэс гэхэд энэ тоо нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана.

Зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлсний дараа зээлийн хүүгийн хувийг багасгаж болно.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар энэ асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй. Иймд Монголбанк 2008 оноос хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Өнөөдрийн байдлаар Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг, Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийснээр сардаа 30 тэрбум төгрөг арилжааны банкуудад очно. Монголбанк зээлийн хүүгээ 4 байсныг 1 хувь болгосноор арилжааны банкны санхүүжилтийн эх үүсвэр хямдарна. Ингэснээр банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж 200 тэрбум төгрөгт хүргэвэл сардаа 50-60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлийн хүртээмж нэмэгдэнэ.

Зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлсний дараа зээлийн хүүгийн хувийг багасгах алхмыг хийж болно.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгажээ.

Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийхэд нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган иргэн байгаа аж.



Нийтэлсэн огноо2018-11-15