1 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      2 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      3 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      4 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      5 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      6 CANADIAN COAL PLANTS TO BE PHASED OUT BY 2030 WWW.MINING.COM PUBLISHED:2018/12/14      7 MONGOLIA TO INAUGURATE TRADE REPRESENTATIVES OFFICE IN TOKYO WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      8 NORTH KOREAN ATHLETES TO PARTICIPATE IN MONGOLIA’S BASKETBALL LEAGUE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/14      9 US CITIZEN FOUND DEAD IN UB HOTEL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/14      10 JAPAN, MONGOLIA CONFIRM COOPERATION OVER N. KOREAN ABDUCTION ISSUE WWW.MAINICHI.JP PUBLISHED:2018/12/14      ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     CHANGE.ORG: УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ӨРГӨДӨЛ 35 МЯНГАН ДЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     990 АЙЛЫГ 0,4КВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОЛОО WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2018/12/14     МОНГОЛ, ЯПОН ХОЁР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 9.3 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 911 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АЛТНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ХУМИГДАЖ БОЛЗОШГҮЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАНКНААС 60 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     2019 ОНД ЭКСПОРТЫН ОРЛОГО ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙХ БОДИТ ЭРСДЭЛ БАЙНА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД АНХААРУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13    

Гашуунсухайтын нүүрстэй машины цуваа 120 км болжээ www.eagle.mn

Нүүрсний экспортын гол судас болох Гашуунсухайт боомтын нүүрс тээвэр дахин хүндрэлтэй байдалд орсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Арваад хоногийн өмнө л тус боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өдөрт 1200-1300 нүүрс ачсан машин хил нэвтэрч байсан бол өнөөдөр 100 хүрэхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүрэх 239 км замд 5002 машины 120 км цуваа үүсээд байна.

Тус боомт орчмын нөхцөл байдлын талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир мэдээлэл хийлээ.

Түүний хэлснээр сүүлийн гурван жилд тус замд 42 хүн амиа алдаж, 51 хүн хүнд бэртсэн байна. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 464 осол бүртгэжээ. Ослын дийлэнх нь жолоочийн хариуцлагагүй байдлаас болж үүссэн байна. Жолооч нар согтуугаар тээвэр хийх, гүйцэж түрүүлэх зэргээс үүдэн осол гардаг аж. Мөн машины урт дараалал үүссэн үед жолооч нар хүлээхээс халшран шороон замаар явдаг нь бэлчээрт сөргөөр нөлөөлж, цаашлаад тээвэрчид, малчдын дунд зөрчилдөөн үүсэхэд хүрээд байгаа гэнэ. Түүний онцолсон бас нэгэн зүйл нь “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудал байв.

Өмнөговь аймгийн Иргэдийн хурлаас ажлын хэсэг гарч тээвэр гүйцэтгэж буй компаниудад шалгалт хийжээ. Тэгэхэд Авто тээврийн үндэсний төвөөс олгосон “С” зөвшөөрлийн тоо тухайн орон нутагт тээвэр хийж буй зөвшөөрөлтэй машины тооноос зөрсөн байна. Тухайлбал, нэр бүхий компанид Авто тээврийн үндэсний төвөөс 78 “С” зөвшөөрөл олгосон гэсэн байхад нэдэр дээрээ 100 гаруй “С” зөвшөөрөлтэй машин тээвэр хийдэг аж. Түүнчлэн Гашуунсухайт авто замд тээврийн бүрэн бүтэн байдлыг шалгах байгууллага байдаггүй. Энэхүү эрхийг “Гашуунсухайт” авто замын компанид хүртэл олгоогүй байгааг тэрбээр онцлов. Гэвч Цогтцэцийд ажиллаж байгаа тээврийн компани нь таван байцаагчтай бөгөөд тэр нь хаанаа ч хүрдэггүй байна. Иймээс хариуцсан байгууллагууд, Засгийн газрын түвшинд Цагаан хад орчмын асуудлыг анхааралдаа авч, ажил хэрэг болгохыг хүслээ.

Өмнөговь аймаг нь уул уурхайн бүс нутаг. Манай улсын төсвийг бүрдүүлэгч томоохон уурхай, ордууд тус аймагт бий. Энэ хэрээрээ иргэдийн нийгмийн асуудал хурцаар тавигддаг билээ. Оны эхний найман сарын мэдээгээр Өмнөговь нийт нутаг дэвс­гэрийн 9.5 хувь ашиглалт болон хайгуулын тусгай зөв­шөөрөлтэй. Үүний 7.5 хувийг хайгуулын тусгай зөвшөөрөл, үлдсэн нь ашиглалтын зөвшөөрөл байдаг. Нийтдээ 92 ашиг­лал­тын тусгай зөвшөөрөл, 115 хайгуулын тусгай зөв­шөөрөл хүчин төгөлдөр байгаа юм.



Нийтэлсэн огноо2018-11-16