1 PM 2.5 AIR-FILTRATION TECHNOLOGY INSTALLED IN SHANGRI-LA COMPLEX AND CENTRAL TOWER WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/17      2 ELIXIR’S GOLDEN HORDE ACQUISITION OPENS UP POTENTIALLY GIANT GAS RESOURCE WWW.FINFEED.COM PUBLISHED:2018/12/17      3 TOP 10 COUNTRIES THE SUPER-RICH CALL HOME WWW.RT.COM PUBLISHED:2018/12/17      4 MONGOLIA IMPORTS CHINA'S VEGETABLES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/17      5 MONGOLIAN ENGINEERS MAKING EXCAVATOR DIPPER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/17      6 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      7 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      8 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      9 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      10 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      АНУ-ЫН АВТОМАШИНД НОГДУУЛАХ ТАТВАРЫГ 15 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАХ НЬ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     “БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ” ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ХУУЛЬЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ ИРГЭДИЙН ГАРГАСАН ХҮСЭЛТЭД НҮБ ХАРИУ МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЭНЭ ОНД ОЛГОХООР АМЛАСАН САНХҮҮЖИЛТИЙН 1/3 ОРЧИМ НЬ ОРЖ ИРЭЭД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     МОНГОЛЫН БАРИЛГАЧИД ТАЙПЕЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ИМПОРТ, ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРААС БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ИРЭХ ЖИЛ ИНФЛЯЦИЙГ 8 ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД АНХААРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     МОНГОЛ, ЭНЭТХЭГ УЛС ЭМ ЗҮЙ, БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14    

Горхи, тэрэлжийн байгалийн бохирдолд анхаарал хандуулж эхлэв www.montsame.mn

Налайх дүүргийн ЗДТГ-ын тавьсан хүсэлтийн дагуу “Койка” ОУБ-аас “Тэрэлжийн байгаль орчныг хамгаалах төсөл” эхлүүлэв. Төслийн хүрээнд тус дүүргийн төв, байгалийн цогцолбор газарт 10 тонны багтаамж бүхий 10 ширхэг хогийн сав байршуулав.

Төслийн нээлт өчигдөр тус дүүргийн ЗДТГ-ын байранд болж, БНСУ-аас Монгол Улсад суух бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам, Койка ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэн Нан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр болон бусад албаныхан оролцов.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ, “Манай дүүрэг 68.7 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд 6 дугаар хорооны нутагт Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор нутаг оршдог онцлогтой. Дүүрэг жилд дунджаар 80 гаруй тонн хог тээвэрлэдэг үзүүлэлт бий. Энэхүү төслөөр дүүргийн иргэдийн цэвэр, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг сайжруулахаас гадна, аялал жуулчлалын бүсийн экологийн тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлж байгаад таатай байна” гэлээ.

Сүүлийн үед Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар 430 мянга орчим жуулчин зочилсон үзүүлэлт байгааг БНСУ-аас Монгол Улсад суух бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам онцлон хэлэв. Тэрбээр, “Байгалийн үзэсгэлэн цогцолсон Тэрэлж, Горхийн цогцолбор газар жуулчдын дийлэнх нь аяладаг. Үүнийгээ дагаад энэ газрын байгаль орчин бохирдох асуудал гарч байна. Энэхүү төслийн хүрээнд 10 хог хадгалах цэг байгуулж, байгаль орчноо цэвэрлэх хөдөлгөөнийг эхлүүллээ. Мөн байгаль экологийн чиглэлээр тус дүүргийн иргэдэд чиглэсэн сургалт зохион байгуулна” гээд төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд дэмжин оролцохыг хүслээ.

Засаг даргын орлогч Х.Анхбаяр, “Налайхын иргэдийн ая тухтай амьдрах орчныг хангахаар улс, нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьсаар байна. Төсөл бичсэнийхээ үр дүнд "Койка" ОУБ, БНСУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр дүүрэгтээ 10 тонн хог хадгалах багтаамжтай 10 хогийн цэг байгуулсан. Үүнээс 5-ыг нь аялал жуулчлалынхаа бүсэд байрлууллаа. Цаашид эдгээр цэгийг үр дүнтэй ашиглах, хог тээвэрлэлтийн ажилд дүүргийн зүгээс анхааран ажиллана” гэв.

“Койка” ОУБ-ын 22 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар энэхүү төсөл хэрэгжиж байна. Хогийн сав тус бүр Монгол мөнгөөр 3 сая 850 мянган төгрөгийн өртгөөр боссон бөгөөд мал орж хог тараахгүй, эвгүй үнэр гарахгүй стандарт бүхий технологиор бүтээснийг тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэн Нан хэллээ.

Төслийн нээлтийн хүрээнд зочин төлөөлөгчид, Налайх дүүргийн удирдлагууд Тэрэлжийн Болор зуслан орчмийн 1 км газрын хогийг цэвэрлэж, байгаль орчноо цэвэрлэх хөдөлгөөнд иргэдийг түүчээлэн оролцохыг уриаллаа.

Энэ үеэр БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам “Байгаль орчин гэдэг хүн л гэсэн үг. Эрүүл мэнддээ урьдчилан санаа тавихгүй бол өвчнийг эдгээхэд хүндрэлтэй. Үүнтэй адилаар байгаль орчноо хайрлан хамгаалахгүй бол эргэн сэргэхэд маш хэцүү байдгийг” онцлоод Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн бүс нутагт байрлах “Тужийн нарс” байгалийн цогцолбор газрын түймэрт шатаж, хорхой шавжанд идэгдсэнээр устахад хүрсэн ой моддыг БОАЖЯ-тай хамтран 2003 оноос хойш 15 жилийн хугацааны нөр их хөдөлмөрөөр 32.5км квадрат талбайд 10 сая гаруй мод тарьж сэргээсэн тухай ярьж байв.



Нийтэлсэн огноо2018-11-17