1 VALE EVACUATES 200 PEOPLE FROM TOWN NEAR ITS MAR AZUL MINE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/17      2 TOOTH PLAQUE SHOWS DRINKING MILK GOES BACK 3,000 YEARS IN MONGOLIA WWW.SCIENCENEWS.ORG  PUBLISHED:2019/02/17      3 INCREASING NUMBER OF CHINA-EUROPE FREIGHT TRAINS SUPPORTS MONGOLIA'S ECONOMY: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/17      4 TAX REVENUE INCREASES BY 33.7 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/17      5 COPPER MINER'S $10B BET COMES TO LIFE IN PANAMA JUNGLE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/15      6 TRADE UNIONS REQUEST PM TO FOCUS ON INTEREST RATE CUT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/15      7 MONGOLIA’S HOURLY WAGE TO REACH USD 1 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      8 US NARCOTICS BY POST TO MONGOLIA! THREE ARRESTED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      9 WRITER D.URIANKHAI NOMINATED FOR THE NOBEL PRIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/15      10 MONGOLIA-CHINA-RUSSIA ECONOMIC CORRIDOR BENEFITS ALL SIDES: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/15      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 570 ТОННЫ ДААЦТАЙ CAT БРЭНДИЙН ГИДРАВЛИК ЭСКВАТОРООР ХҮЧЭЭ СЭЛБЭЛЭЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/15     ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 78,000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН Ч ЗАРЛАГА ДАВСАН ХЭВЭЭР БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙД ДЭВИД МЭТЬЮ ВОСЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2018 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МХБ: II/15-НЫ БАЙДЛААР 8 КОМПАНИ ХЭХ-ЫН ТОВОО ГАРГААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2017 ОНД 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН “УЛААНБААТАР БҮК” 2018 ОНД 566 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     ОРХОН ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН АНХНЫ АЙМАГ БОЛНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АТГ-ААС НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 77 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛСНООС ХЯТАДАД 93%-ИЙГ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14     АВТО МАШИНЫ ИМПОРТ 2018 ОНД 30% ӨСӨЖ, 86,296-Д ХҮРЧЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14    

Нүүрсний экспорт 10 хувиар өсөж, 31.3 сая тонн болов www.gogo.mn

2018 оны эхний 10 сард нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаараа бүрдүүлсэн байна. Нийт 2.4 тэрбум ам.долларын 31.3 сая тонн нүүрсийг Монгол Улс экспортолсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК аравдугаар сарын наймны байдлаар 7.78 сая тонн нүүрс олборлож, 10 сая тонныг борлуулжээ. Тус компани нүүрсний олборлолтоо энэ онд 13 сая тонн, ирэх онд 15 сая тонн, 2020 он гэхэд 20 сая тоннд хүргэх чиглэлтэй байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” компани одоогоор Зүүн Цанхийн нүүрсийг нэг тонныг нь 68 орчим ам.доллараар, Баруун Цанхийн нүүрсийг 70 гаруй ам.доллараар борлуулж байна.

Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж буй компаниудаас МАК, “Southgobi Sands” баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад байгаа юм. “Southgobi Sands” л гэхэд аравдугаар сараас хойш 100 мянган тонн баяжуулсан нүүрс гаргаад байна. Нэг тонн сул коксжих нүүрсийг дунджаар 280 юаниар, эрчим хүчний нүүрсийг 170 юаниар борлуулж байна.

Харин “Өсөх зоос” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно. Тус компани энэ жил гурван сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс оны эхний 10 сард 2.3 сая тонныг экспортолжээ. Тус компани сул коксжих болон эрчим хүчний нүүрс гаргаж байгаа бөгөөд нэг тонн эрчим хүчний нүүрсний хилийн үнэ 300 юань болсон талаар мэдээллээ.

Монгол Улс ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлохоор зорьж байна. Энэ нь боломжтой гэж нүүрс экспортлогчид үзэж байгаа юм. Тухайлбал, “Southgobi Sands” зургаан сая тонн, “Өсөх зоос” ХХК дөрвөн сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж мэдээллээ. Гол бэрхшээл нь хил дээр саатал гарч болзошгүй байгаа аж.

Монголын нүүрсний экспортын 50 орчим хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганцмодны боомтын тээвэр өнгөрсөн баасан гарагт бүрэн зогссон ч түүнээс хойш сэргээд байна. Есдүгээр сараас хойш зарим үед өдөрт 1500 автомашин нүүрс гарч байсантай харьцуулахад гурав дахин буураад байгаа юм. БНХАУ-ын тал "Техникийн шинэчлэл хийж байгаа" гэсэн тайлбар өгсөн талаар Гашуунсухайт боомтын захиргаа мэдээллээ.



Нийтэлсэн огноо2018-11-17