1 VALE EVACUATES 200 PEOPLE FROM TOWN NEAR ITS MAR AZUL MINE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/17      2 TOOTH PLAQUE SHOWS DRINKING MILK GOES BACK 3,000 YEARS IN MONGOLIA WWW.SCIENCENEWS.ORG  PUBLISHED:2019/02/17      3 INCREASING NUMBER OF CHINA-EUROPE FREIGHT TRAINS SUPPORTS MONGOLIA'S ECONOMY: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/17      4 TAX REVENUE INCREASES BY 33.7 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/17      5 COPPER MINER'S $10B BET COMES TO LIFE IN PANAMA JUNGLE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/15      6 TRADE UNIONS REQUEST PM TO FOCUS ON INTEREST RATE CUT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/15      7 MONGOLIA’S HOURLY WAGE TO REACH USD 1 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      8 US NARCOTICS BY POST TO MONGOLIA! THREE ARRESTED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      9 WRITER D.URIANKHAI NOMINATED FOR THE NOBEL PRIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/15      10 MONGOLIA-CHINA-RUSSIA ECONOMIC CORRIDOR BENEFITS ALL SIDES: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/15      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 570 ТОННЫ ДААЦТАЙ CAT БРЭНДИЙН ГИДРАВЛИК ЭСКВАТОРООР ХҮЧЭЭ СЭЛБЭЛЭЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/15     ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 78,000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН Ч ЗАРЛАГА ДАВСАН ХЭВЭЭР БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙД ДЭВИД МЭТЬЮ ВОСЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2018 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МХБ: II/15-НЫ БАЙДЛААР 8 КОМПАНИ ХЭХ-ЫН ТОВОО ГАРГААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2017 ОНД 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН “УЛААНБААТАР БҮК” 2018 ОНД 566 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     ОРХОН ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН АНХНЫ АЙМАГ БОЛНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АТГ-ААС НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 77 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛСНООС ХЯТАДАД 93%-ИЙГ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14     АВТО МАШИНЫ ИМПОРТ 2018 ОНД 30% ӨСӨЖ, 86,296-Д ХҮРЧЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14    

Алтны олборлолт эдийн засгийг дэмжиж байна www.zgm.mn

Өнгөрсөн арав гаруй жилд хөдөөгийн 60-80 мянган иргэний амьжиргааны чухал эх үүсвэр болох бичил уурхайн салбарт хүрч ажилласан гол хандивлагч нь Швейцарийн хөгжлийн агентлаг байлаа. Тодруулбал, “Тогтвортой бичил уурхай” төслөөрөө дамжуулан тус байгууллага монголд бичил уурхайн үйл ажиллагааг зохион байгуулах, албажуулахад дэмжлэг үзүүлж, энэ нь олон хүний амьдралд бодит үр дүнгээ өгч байна. Бичил уурхайг албажуулснаар эвдэгдсэн талбайн хэмжээ өнгөрсөн хугацаанд багасаж, биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ нэмэгджээ.

Аймаг, орон нутаг дахь ажилгүй иргэдийн тоо буурч, улсын хэмжээнд хуулийн хүрээнд зохион байгуулалтад орсон албажсан 6500 гаруй бичил уурхайчин байна. Харин хууль бусаар буюу гар аргаар зөвшөөрөлгүй газарт, татвар, нөхөн сэргээлтийн ямар ч үүрэг хүлээхгүй нүүдэллэн ажиллагсдыг хувиараа ашигт малтмал олборлогч гэж нэрлэдэг. Хувиараа ашигт малтмал олборлогч, бичил уурхайчныг олон нийт андуурч ойлгох нь бий.

Хууль, журмын хүрээнд зохион байгуулалтад орж, ил тод хариуцлагатайгаар ажилладаг бичил уурхайчдын төлөөлөл болсон Дархан-Уул аймгийн шарын гол сумын “Буянтын хөндий” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай энэ амралтын өдрүүдэд танилцлаа. Уурхай түшсэн энэ сум нийт албан ёсны бүртгэлтэй найман мянга гаруй хүн амтай ч бичил уурхайчид нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор бүртгэлгүй хүн амтайгаа нийлээд даруй 3000-аар нэмэгдсэн байна. Тус сум нийт 19 нөхөрлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Үүнээс зургаа нь энэ жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Бичил уурхайн нөхөрлөлүүд 1100 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Үүний 60 гаруй хувь нь шарын гол сумын иргэд байна. “Буянтын хөндий” ТББ энэ он гарсаар монголбанкинд арав орчим кг алт тушаасан бөгөөд энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэжээ. 10 жилийн өмнө тэд хувиараа алт олборлодог нинжа нар байсан бол одоо ТББ-ын гишүүн болж, хариуцлагатай бичил уурхайчин болсон байна. Ингэснээр аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд сахиж, осол аваарын хэмжээ эрс буурч, амьжиргааны түвшинд ахиц гарчээ. “Шарын гол” сумын иргэд бичил уурхай эрхлэх болсноор 2017 оны хоёрдугаар улирлыг 2018 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоолны газар болон шатахуун түгээх газрын орлого, банкны хадгаламж, сумын татвар болон нийгмийн даатгалын орлого 25-70 хувиар өссөн байна. Тэгвэл энэ он гарсаар нийтийн хоолны орлого хоёр дахин нэмэгджээ. Монголбанк энэ онд иргэд болон аж ахуйн нэгжээс нийт 22 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа.

Ингэснээр улсын гадаад валютын албан нөөц 750 орчим сая ам.доллараар нэмэгдэх юм. Төв банк энэ оны эхний арван сарын хугацаанд 17.7 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван хувиар өсжээ. Дархан-Уул, Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв нээгээд сар гаруй болж байна. Дархан-Уул аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс өнгөрсөн нэг сарын хугацаанд гурван аж ахуйн нэгж, 12 иргэн 14 ширхэг гулдмай хайлуулж, сорьцлуулсан байна. Энэ нь сорьцынхоо жингээр 95.8 кг болжээ. Төв банк ирэх онд хоёр аймагт сорьцын лаборатор байгуулан, алт худалдан авалтын нэг цэгийн төвийг нээхээр төлөвлөж буй. Тодруулбал, Говь Алтай, Өвөрхангай аймагт гэж урьдчилсан байдлаар тогтоод байгаа юм. Энэ оны аравдугаар сард Баянхонгор, Дархан-Уул аймагт ашиглалтад оруулсан сорьцын лаборатор нийт 790 гаруй сая төгрөгийн өртгөөр хийгдсэн.

• Бичил уурхайн нөхөрлөлүүд 1100 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Үүний 60 гаруй хувь нь Шарын гол сумын иргэд байна.

• “Буянтын хөндий” ТББ энэ он гарсаар Монголбанкинд арав орчим кг алт тушаажээ.

• Монголбанкинд өнгөрсөн жилүүдэд тушаасан нийт алтны 50 гаруй хувь нь иргэдээс тушаагдсан бөгөөд үүнд бичил уурхайгаар олборлосон алт багтаж байгаа юм.

Алт олборлогчид дэлхийн зах зээлийн үнээр алтаа орон нутагтаа тушаах болсноор цаг хугацаа төдийгүй эдийн засгийн багагүй хэмнэлт гарч байгааг бичил уурхайчид онцолж байна. “Буянтын хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа “Хүндрэл чирэгдэлгүй, ченжээр дамжуулахгүй алтаа тушаах боломж алт эрхлэгчдэд бий болсон” гэв. Шарын гол сумын нийт хүн амын 10 хувь нь бичил уурхай эрхэлж байна. Бичил уурхайчны сарын орлого сая төгрөгөөр хэмжигдэх бөгөөд алтны нийлүүлэлт, худалдаа ил тод болж, алтны гарал үүсэл тогтоох нөхцөл бүрджээ. Дархан-Уул аймаг дахь монголбанкны хэлтсийн захирал Б.Жавхлангийн хэлснээр алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ ашиглалтад орсноор 33 кг алтыг хүлээж авсан байна. Нэгдсэн зохион байгуулалтгүй, буух эзэн, буцах хаяггүй байсан “нинжа” гэх ойлголтыг халж, хуулийн өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн шинэ нөхцөл байдал энэ салбарт үүссэн юм. Үүнийг бий болгосон “Тогтвортой бичил уурхай” төсөл ирэх онд дуусахаар байгаа. Монголбанкинд өнгөрсөн жилүүдэд тушаасан нийт алтны 50 гаруй хувь нь иргэдээс тушаагдсан бөгөөд үүнд бичил уурхайгаар олборлосон алт багтаж байгаа юм. Хэдий тийм боловч 151-дүгээр журмыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх, уг журмын ач холбогдлыг орон нутгийн иргэдэд таниулах хэрэгцээ, шаардлага их байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд хоёр удаагийн тогтоолоор нийт 23 орчим га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Энэ талбайг нөхөн сэргээлт хийлгэх нөхцөлөөр бичил уурхайн зориулалтаар ашиглахаар аймгийн итх тогтжээ. Аймгийн хэмжээнд эвдэгдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй газрын тооллого гэж 2017 оны эхээр явуулсан бөгөөд нийт 500 орчим га газар бүртгэгдсэн байна. Үүнээс сумын Засаг даргын хүсэлтийг харгалзаад таван жилийн хугацаатай, орон нутгийн тусгай хэрэгцээнд дээрх газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах эрх олгожээ. Тус аймгийн хэмжээнд 22 нөхөрлөл байгаагаас дийлэнх нь шарын гол суманд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс идэвхтэй нь тав бөгөөд хонгор суманд нэг нөхөрлөл байна. Үлдсэн нь шарын гол суманд хамаарах аж. Бусад нөхөрлөл гэрээ байгуулсан хэдий ч ажлаа эхлээгүй байна. Гэрээ нь хүчин төгөлдөр байгааг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд дурдсан юм. Бичил уурхайг 151 дүгээр журмаар зохицуулж байгаа. Олон талын эрх ашиг хөнддөг учраас нийт найман удаагийн уулзалтаар Дархан-Уул аймаг дээрх шийдэлд хүрсэн байна. Алтны олборлолт төвлөрсөн Дархан, Сэлэнгийн бүс нутагт нэг цэгийн төв нээснээр алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоо бүрдээд байна. Тэрчлэн алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж эхэлсэн нь эдийн засагт эерэг үр дүн дагуулах нь дамжиггүй. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Буянтын хөндий” ТББ болон тус аймаг дахь алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй танилцах боломжийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Эдийн засгийн сэтгүүлчдийн “өөрчлөгч” клубээс олгосон юм.



Нийтэлсэн огноо2018-11-20