1 VALE EVACUATES 200 PEOPLE FROM TOWN NEAR ITS MAR AZUL MINE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/17      2 TOOTH PLAQUE SHOWS DRINKING MILK GOES BACK 3,000 YEARS IN MONGOLIA WWW.SCIENCENEWS.ORG  PUBLISHED:2019/02/17      3 INCREASING NUMBER OF CHINA-EUROPE FREIGHT TRAINS SUPPORTS MONGOLIA'S ECONOMY: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/17      4 TAX REVENUE INCREASES BY 33.7 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/17      5 COPPER MINER'S $10B BET COMES TO LIFE IN PANAMA JUNGLE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/15      6 TRADE UNIONS REQUEST PM TO FOCUS ON INTEREST RATE CUT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/15      7 MONGOLIA’S HOURLY WAGE TO REACH USD 1 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      8 US NARCOTICS BY POST TO MONGOLIA! THREE ARRESTED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      9 WRITER D.URIANKHAI NOMINATED FOR THE NOBEL PRIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/15      10 MONGOLIA-CHINA-RUSSIA ECONOMIC CORRIDOR BENEFITS ALL SIDES: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/15      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 570 ТОННЫ ДААЦТАЙ CAT БРЭНДИЙН ГИДРАВЛИК ЭСКВАТОРООР ХҮЧЭЭ СЭЛБЭЛЭЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/15     ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 78,000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН Ч ЗАРЛАГА ДАВСАН ХЭВЭЭР БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙД ДЭВИД МЭТЬЮ ВОСЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2018 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МХБ: II/15-НЫ БАЙДЛААР 8 КОМПАНИ ХЭХ-ЫН ТОВОО ГАРГААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2017 ОНД 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН “УЛААНБААТАР БҮК” 2018 ОНД 566 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     ОРХОН ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН АНХНЫ АЙМАГ БОЛНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АТГ-ААС НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 77 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛСНООС ХЯТАДАД 93%-ИЙГ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14     АВТО МАШИНЫ ИМПОРТ 2018 ОНД 30% ӨСӨЖ, 86,296-Д ХҮРЧЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14    

Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсны дараа "Гэрэгэ" бондын ханш буурлаа www.bloombergtv.mn

Арилжаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газрын бондуудын үнэ эргэн буурч тогтлоо. Тухайлбал, “Гэрэгэ” бондын үнэ хоёрдогч зах зээлд 0.12 хувиар буурсан байна.

Засгийн газрын гишүүн огцрох өргөдлөө өгсөн, 2019 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан зэрэг үйл явдлууд өрнөсөн аравдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээл дэх бондын хувьд хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж өсөөд байна.

2023 онд төлөх “Гэрэгэ” бондын хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж 6.692 дээр хэлбэлзэж байна. Энэ нь өгөөжийн түвшин аравдугаар сараас хойш 7.16 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Харин 2023 онд төлөх “Мазаалай” бондын хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж аравдугаар сараас хойш 12 орчим хувиар өсөж,5.724 хувь дээр хэлбэлзэж байна.

Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан гэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа даваа гарагт мэдээллээ. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан шалтгаан нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд зээл авсан болон Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаатай холбоотой гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Төсвийн алдагдал өндөр, улс төрийн орчин тогтворгүй байх үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагууд бууруулж байсан юм. Тухайлбал, энэ сард “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” болгон дээшлүүлж, төлөвийг тогтвортой хэвээр хадгалаад байна. Хэдий тийм боловч эрсдэл талаас нь харвал Олон Улсын Валютын Сан тав дахь шатны үнэлгээ хийхдээ Монгол Улсын төсвийн зорилтууд давж биелсэн ч гадаад, дотоод “шок”-уудад мэдрэг хэвээр байгааг анхааруулж байсан юм.

Хамгийн сүүлд “Moody's” агентлаг хөгжиж буй орнуудын хувьд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэргээс хамаарч зээлийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна гэж анхааруулсан юм. Ялангуяа Монгол Улс болон Вьетнам, Индонез, Энэтхэг зэрэг улсад дефолт зарлах компаниудын тоо нэмэгдэх урьдчилсан тооцоог гаргаад байна.



Нийтэлсэн огноо2018-11-20