1 STATE SECRETARY D.DAVAASUREN RECEIVES EEC DELEGATES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/21      2 DEATH IN MONGOLIA’S STATE PALACE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/21      3 INDIAN PM WEARS MONGOLIAN DEEL DURING MEDITATION WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/21      4 PACIFIC AIR FORCES COMMANDER VISIT TO MONGOLIA AFFIRMS GROWING PARTNERSHIP WWW.PACOM.MIL  PUBLISHED:2019/05/21      5 BUOYED BY MINING RECOVERY, BARLOWORLD LOOKS TO MONGOLIA FOR GROWTH WWW.M.MININGWEEKLY.COM PUBLISHED:2019/05/21      6 ASIAN FOLKLORE ARTISTS TO COMPETE IN MONGOLIA'S CAPITAL IN JUNE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/05/21      7 SPEAKER MEETS REPRESENTATIVES OF WORLD BANK GROUP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/21      8 MONGOLIA IMPORTS MNT 150 BILLION WORTH GLASSWARE ON AVERAGE WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/21      9 30 THOUSAND PEOPLE PARTICIPATE IN ULAANBAATAR MARATHON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      10 MONGOLIAN MEAT PRICE TIME SERIES FORECAST WWW.MEDIUM.COM PUBLISHED:2019/05/20      “ЭРДЭНЭС МЕТАН” ХХК АВСТРАЛИЙН "JADE METHANE"-ТАЙ "МЕТАН ХИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ" БАЙГУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/21     МХЕГ: ШАХМАЛ ТҮЛШ ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС 27 ДАХИН БАГА ТООСОНЦОР ЯЛГАРУУЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/21     ӨМНИЙН ГОВЬД 100 МЯНГАН ХҮНТЭЙ ХОТ СҮНДЭРЛЭНЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/21     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨСӨЛТӨД УУЛ УУРХАЙН САЛБАРЫН НӨЛӨӨ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/21     МОНГОЛ УХААНЫГ ЭНЭТХЭГИЙН БОЛОВСРОЛООР УСАЛНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/05/21     НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 80 САЯ ТӨГРӨГИЙГ ХОЁР АЗТАНД ХУВААЖ ӨГНӨ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/21     УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОРЛОГО ЭХНИЙ УЛИРАЛД ЯМАР БАЙВ? WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/21     ПЕТРОВИС ГРУППИЙН ХОЁР КОМПАНИ ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИД ДАХИН ДЭЭГҮҮР ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/21     “ТОП 100”-Д БАГТСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 2018 ОНД 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     ТҮҮХИЙ НҮҮРС ҮНЭД ОРЖ, САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЭРЭЛТТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20    

ГШХО 1.4 тэрбум ам.доллар болж өссөн ч уул уурхайн салбарын цөөн компанид төвлөрч байна www.bloombergtv.mn

Аравдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 381 сая ам.доллароор өссөн үзүүлэлт боллоо.

2016 онд -400 сая ам.доллар хүрч буураад байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд нэг тэрбум ам.доллар даваад байгаа юм. Хэдий тийм боловч 2011, 2012 онд буюу гадаадын шууд хөрөнгө оруулалтын оргил үед 4.5 тэрбум ам.доллар хүрч байв.

Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын дүн өсөж байгаа ч төвлөрөл их байгаа аж. Тухайлбал, 1-2 томоохон компанийн нөлөө гадаадын шууд хөрөнгө оруулалтад их байна гэж Азийн хөгжлийн банк мэдээлж байсан юм. Тухайлбал, энэ онд “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэж Сангийн яам мэдээллээ. Мөн ирэх онд далд уурхайн бүтээн байгуулалтад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байна гэж Сангийн яам 2019 оны төсвийг боловсруулахдаа онцолсон юм.

Дэлхийн банкны тайлангаас харвал 2017 оны жилийн эцсийн байдлаар БНХАУ, Канад улсаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг эзэлж байна. Харин салбараар нь авч үзвэл 70 гаруй хувь нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт байгаа юм.

Аравдугаар сард төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх сараас 424 сая ам.доллароор буурч, 51 сая ам.долларт хүрсэн гэж Төв банк мэдээллээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал буурахад Хөгжлийн банкны олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн 500 сая ам.долларын бондын санхүүжилт нөлөөлснийг Монголбанк мэдээлсэн юм. Хэдий тийм боловч тайлант хугацаанд урсгал дансны алдагдал 180.3 сая ам.доллароор өсөж, 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Урсгал дансны алдагдал өсөхөд импортын өсөлт, гадаадаас авдаг тээвэр, аялал жуулчлал болон бусад өндөр төлбөртэй үйлчилгээний дансны алдагдал голлон нөлөөлжээ. Олон Улсын Валютын Сангийн зургаа дахь шатны үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтэд урсгал дансны алдагдал өсөх төлөвтэй байгааг анхааруулаад байна.

Б.Бямбасүрэн



Нийтэлсэн огноо2018-12-05