1 ASIANA AIRLINES WINS RIGHTS TO OPERATE ON KOREA-MONGOLIA ROUTE WWW.NEWSWORLD.CO.KR  PUBLISHED:2019/03/24      2 DEVELOPMENT BANK OF MONGOLIA TO GIVE SOFT LOANS TO GOLD COMPANIES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/24      3 IFC AND PARTNERS PROMOTE MODERN LIVESTOCK TECHNOLOGIES IN MONGOLIA TO BOOST PRODUCTIVITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/24      4 MONGOLIAN GOVERNMENT ALWAYS ENCOURAGES LICIT FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/24      5 MONGOLIA LEAVES BENCHMARK INTEREST RATE UNCHANGED AT 11 PCT TO BOLSTER ECONOMY WWW.XIHUANET.COM PUBLISHED:2019/03/24      6 THE FIRST OFFICIAL SPONSOR OF GROWTH SUMMIT ULAANBAATAR 2019 IS PETROVIS, MONGOLIAN BUSINESS DATABASE'S OFFICIAL PARTNER AND ALSO PARTNER FOR INCLUSIVE AND COMBINED GROWTH. WWW. MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2019/03/22      7 K-POP IN CRISIS: SCANDAL THREATENS TO END THE 'KOREAN WAVE' AND EXPOSES CULTURE OF TOXIC MASCULINITY WWW.CNN.COM PUBLISHED:2019/03/22      8 BELT, ROAD HIGH ON VISIT AGENDA WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2019/03/22      9 BUILDING BRIDGES: LAST STEEL BEAM LINKING RUSSIA-CHINA RAILWAY BRIDGE CONNECTED WWW.RT.COM PUBLISHED:2019/03/22      10 ADB, LEAP TO BACK 15 MW IN MONGOLIA WITH $18.7M LOAN WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2019/03/22      ХУВИЙН ХЭВШИЛ МОНГОЛ УЛСАД ЯМАР ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ ВЭ? WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/03/23     БН ЧЕХ УЛСЫН АРХИТЕКТУР, ЗУРАГ ТӨСЛИЙН КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2019/03/23     ОРОН НУТГИЙН ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ 50-90 ХУВИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/03/22     ЖИЛД 1.5 ТЭРБУМ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖ АХУЙН НЭГЖ ТАТВАРЫНХАА 90 ХУВИЙГ БУЦААН АВНА WWWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА 60:40 БОЛЖ, ИРГЭДИЙН ЗЭЭЛ АВАХ ХЭМЖЭЭ БУУРАХ НЬ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     НИЙСЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ИНДЕКС 2017 ОНООС ХОЙШ 7.1 ХУВИАР САЙЖИРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     ”ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК БОЛОН “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” КОМПАНИЙГ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОЛОО WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЁН МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ТААЗ АМ.ДОЛЛАРЫГ ХАЗААРЛАЛАА WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     БОДЛОГЫН ХҮҮГ 11 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22    

ХААИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн туганд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламж гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигт, “Мал аж ахуй, ургамал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгэм, эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж, тус салбаруудыг системтэй, үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж, сургалт судалгааг хослуулан Монгол Улсын хөдөө, аж ахуйн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж Хөдөө, аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, оюутан суралцагч, ажилчдад баяр хүргэж хэлэхдээ, “Тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан аж үйлдвэрийн цогцолборыг, гадаад худалдааны зөв зохицуулалтуудыг эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудтай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний төрийн бодлого болоод байна. Жишээлбэл, арьс ширний салбарын хувьд, Итали, Австрали, Испани зэрэг улсад нэгж арьснаас олох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн нь хамгийн үнэтэй байна.

Малын тоо толгой 70 саяд хүрлээ. Малынхаа орлогыг дагаж амьдардаг 170 орчим мянган өрхийн амьдрал баталгаатай болох ёстой. Энэ нь манай улсын чухал бодлого байх юм. Бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчин эрчимтэй доройтож, уур амьсгал таамаглахын аргагүйгээр өөрчлөгдөж байгаа зэрэг олон асуудал байна. Гарах гарц, шийдлээ олж чадаагүй л байна. Хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн, энэ салбараас олон тэрбум ам.долларын экспорт хийж чаддаг улс орнуудын технологийг судалж, суурилуулж, хамтран ажиллана гэдгийг хэлмээр байна” хэмээн тэмдэглэв.

1958 онд мал аж ахуй, газар тариалангийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх бодлогыг өргөтгөж, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал эмнэлэг, зоо техник, агрономийн гэсэн гурван салбартайгаар анх байгуулж байжээ.

Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх судалгаа шинжилгээний гол төв болсон ХААИС нь өнөөдрийг хүртэл 5523 малын эмч, 6177 мал аж ахуйн мэргэжилтэн, 5116 хөдөө, аж ахуйн инженер, 7765 агрономич, 8154 эдийн засагч, нягтлан бодогчдыг бэлтгэжээ.



Нийтэлсэн огноо2019-01-11