1 ERD ESTIMATES PRE-PRODUCTION OF KHUNDII PROJECT TO TOTAL USD 32 MILLION WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/21      2 NON-PERFORMING LOANS JUMP 54.8 PERCENT IN 2018 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/21      3 INNER MONGOLIA SEES RECORD FOREIGN TRADE VOLUME IN 2018 WWW.EN.CE.CN PUBLISHED:2019/01/21      4 MORE FLIGHTS BETWEEN SOUTH KOREA AND MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/21      5 CROSS-BORDER BRIDGE CONNECTING RUSSIA & CHINA TO OPEN IN 2020 WWW.RT.COM PUBLISHED:2019/01/21      6 GOLD, SILVER AND PLATINUM NOW PRINTED DIRECTLY ONTO FABRICS WWW.MINING.COM PUBLISHED:2019/01/21      7 LAW AMENDED TO LEGALIZE DISMISSAL OF SPEAKER BY MAJORITY OF MPS WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2019/01/21      8 MONGOLIAN TEAM SUCCESSFULLY COMPLETES DAKAR RALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/01/21      9 CHINA’S SLOWDOWN IS MINERS' SINGLE BIGGEST FEAR THIS YEAR — REPORT WWW.MINING.COM PUBLISHED:2019/01/18      10 CHINA, RUSSIA, MONGOLIA JOINTLY PROTECT SIBERIAN CRANE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/18      TAOBAO САЙТАД МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ ГЭСЭН ЦЭС НЭМЭГДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ WWW.BLOOMBEGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     МАНАЙ УРАЛДААНЧИД “ДАКАР РАЛЛИ”-ГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     2019 ОНЫ ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ 7.6 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН ГҮҮР 2020 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     МОНГОЛ УЛС 21 НЭР ТӨРЛИЙН ВАКЦИН, 23 ОНОШИЛГООНЫ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 10 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     "RIO TINTO" НЭГЖ ХУВЬЦААНДАА 1.74 АМ.ДОЛЛАРЫН НОГДОЛ АШИГ ТАРААЖ МАГАДГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ЦАГААН САРЫН БЭЛЭГНИЙ МӨНГӨ ЭРЭЭНИЙГ ДЭМЖСЭЭР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨХӨД ДЭЛХИЙН 170 ОРЧИМ ВАЛЮТЫН ХАНШ СУЛАРДАГ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18    

“ХУБА ХАЯА”: Монголд ISO22000:2005 нэвтрүүлсэн анхны чацарганы үйлдвэр боллоо www.gogo.mn

Сүүлийн үед дэлхий нийтээр хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг эрхэмлэх болсон. Тэр ч утгаараа чихэр, давс, үйлдвэрлэлийн хүнсний будаг зэргээс татгалзаж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг илүүд үзэж байна. Хүмүүсийн энэ хандлагыг даган бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ч өөрчлөл ороод буй. Тэдний нэг нь чацарганы жинхэнэ охиороо хэрэглэгчдийн дунд танигдсан “Хаан жимс” компанийн “Хуба хаяа” үйлдвэр юм. Тус үйлдвэр нь хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд хэдийнэ зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйлдвэр болжээ. Ингээд зогсохгүй олон улсын ISO 22000:2005 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүллээ. Тэрээр Монголд ISO 22000 нэвтрүүлсэн 6 дахь хүнсний үйлдвэр. Харин чацарганы үйлдвэртээ анхдагч нь болж байгаа юм.

Тухайлбал, тус үйлдвэрийн хамт олон өнөөдөр /01.10/ Швейцарын Женев хотод төвтэй дэлхийд томоохон тооцогддог “SGS” компанийн баталгаажуулалтаар ISO 22000:2005 олон улсын стандартын батламжаа гардан авлаа. Ингэснээр тус үйлдвэр нь гадаад дотоодын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг улам баталгаажуулж сайжруулах гэнэ. Мөн олон улсын тавцанд үйлдвэрлэлээ хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Монгол чацарганаар дэлхийн хүн амыг дайлах батламжаа авлаа.

Энэ тухай тус үйлдвэрийн захирал Д.Гэрэлхүү “Монголчууд өөрсдөө бүтээж, экологийн чанартай бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах хэрэгтэй. Бид орчин үеийн эрүүл ахуйн стандартад нийцсэн, органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьдог. Манай үйлдвэр хог хаягдалгүй эко технологийг сонгон суурилуулсан. Цаашид ус болон эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлнэ. Мөн “Чацаргана 2020” төсөлд оролцохоор төлөвлөсөн байгаа” гэлээ. Мөн хүнсний үйлдвэрлэлийн салбартаа стандарт нэвтрүүлж буй зургаа дахь, чацаргана үйлдвэрлэлдээ анхных болж байгааг тэрбээр нэмж хэлсэн юм.Мөн хүнсний үйлдвэрлэлийн салбартаа стандарт нэвтрүүлж буй зургаа дахь, чацаргана үйлдвэрлэлдээ анхных болж байгааг тэрбээр нэмж хэлсэн юм.

Батламжийг олгосон “SGS” компанийн гүйцэтгэх захирал Клипп Зэн “Энэхүү хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нь хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох, хянах боломжийг олгодог. Хүнсний бүтээгдэхүүн олон улсын хил хязгаарыг давахад чухал стандарт юм. Ингэхийн тулд тухайн хамт олноос ихээхэн ур чадвар шаарддаг. “Хаан жимс” компанийн хувьд өнгөрсөн жил сорилт, хүчин чармайлт бүхий жил байсан байх. Гэхдээ энэ бүхний эцэст ISO 22000 стандартын хүнсний аюулгүй байдлын удирлагын тогтолцоог “SGS” олон улсын байгууллагаар шалгуулан баталгаажуулж чадлаа” хэмээсэн юм.

“Хуба хаяа” үйлдвэр нь чацарганы охь, чацарганы зөөлөн эдийн тос, үрийн тос, “Өглөөний мэнд” чацарганы нухаш зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Одоогоор Тайвань, Япон, Хятад, Солонгос, Герман улсад бүтээгдэхүүнээ экспортолж байгаа аж.

Ташрамд дурдахад, “Хаан жимс” компани нь Увс, Сэлэнгэ аймагт 100 га талбайд чацаргана, үхрийн нүд тариалдаг. Улаанбаатараас 50 км-ийн зайд “Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Чингис хааны өвөлжиж байсан Хуба хаяа хэмээх газар дээр чацарганы талбай, аялал жуулчлалын баазтай юм.



Нийтэлсэн огноо2019-01-11