1 LAW FIRM MDS KHANLEX LAUNCHES MONGOLIA’S FIRST ‘ROBOT LAWYER’ WWW.MDSKHANLEX.COM  PUBLISHED:2019/11/15      2 SIGNING OF RECORD OF DISCUSSIONS ON TECHNICAL COOPERATION WITH MONGOLIA: AIMING TO CREATE A FAIR BUSINESS ENVIRONMENT WWW.JICA.GO.JP PUBLISHED:2019/11/15      3 STATE BUDGET FOR 2020 APPROVED WITH REVENUE OF MNT 11.8 TRILLION WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2019/11/15      4 PRIME MINISTER MEETS PRESIDENT OF EUROPEAN BANK FOR RECONSTRUCTION AND DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/11/15      5 FBI BUSTS $6 MILLION IPHONE AND IPAD COUNTERFEIT RING WWW.CNN.COM PUBLISHED:2019/11/14      6 THINK ROAD RAGE IS BAD IN YOUR CITY? TRY DRIVING IN MONGOLIA WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2019/11/14      7 RUSSIA & CHINA TO LAUNCH JOINT VENTURE FOR CONSTRUCTING METROS WORLDWIDE WWW.RT.COM PUBLISHED:2019/11/14      8 ULAANBAATAR IMPROVES ITS POSITION IN MOST POLLUTED CITIES RANKING WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/11/13      9 POPULATION OF MONGOLIA TO REACH 4 MILLION BY 2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/11/13      10 CONSIDERING EXPORTING TO MONGOLIA? READ OUR NEW DOING BUSINESS GUIDE WWW.EXPORT.ORG.UK PUBLISHED:2019/11/13      “SOUTHGOBI RESOURCES” III УЛИРАЛД 800 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 12.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/14     МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ БАТАЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/14     ГАШУУНСУХАЙТ БООМТООР НЭГ ӨДӨРТ НҮҮРС ТЭЭВЭРЛЭН ГАРЧ БУЙ АВТОМАШИНЫ ТОО 600-700 БОЛЖ БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/14     ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/14     МОНГОЛ УЛСЫН ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМААС ОНЦЛОХ 5 ЭРСДЭЛ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/14     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТЭЭ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/14     БНХАУ-ТАЙ ХИЙСЭН ХУДАЛДААНЫ ДҮН 7 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/14     ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 3985.6 САЯ АМ ДОЛЛАР БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/14     ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨ ОЛГОХОД ₮20 ГАРУЙ ТЭРБУМ ШААРДЛАГАТАЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/11/13     UBS: ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХУВЬД 2020 ОН УНАЛТЫН ЖИЛ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/13    

БНХАУ-ын нүүрсний олборлолт сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрэв www.bloombegtv.mn

Сүүлийн өдрүүдэд “China Shenhua Energy” компанийн хувьцааны арилжааны тоо ширхэг сүүлийн 20 өдрийн дунджаас хоёр дахин өндөр байгаа талаар “Bloomberg Intelligence” мэдээллээ. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 4.3 хувиар өссөн байна.

Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногт “Deutsche Bank” “China Shenhua Energy”-ийн хувьцааны зорилтот ханшийг 30.5 хонгконг доллар байсныг 24.3 хонгконг доллар болгон бууруулжээ. Өнгөрсөн оны эхний 11 сард БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт сар тутамд дунджаар 18 орчим сая тонн байсан ч оны сүүлчээс нүүрсний импортоо хязгаарлах бодлого баримталж эхэлсэн юм. Улмаар 2017 оны түвшинд хүрч буурах төлөвтэй гэж “Deutsche Bank” таамаглаж байна. Мөн нүүрсний ханш буурах төлөвтэй байгаагаас “China Shenhua Energy” 2019 болон 2020 оны орлогын төлөвөө бууруулсан зэргийг “Deutsche Bank” харгалзан үзжээ.

Үүнээс гадна өнгөрсөн онд БНХАУ-ын нүүрсний олборлолт 2015 оноос хойш байгаагүй хэмжээгээр өссөн байна. Тухайлбал, өмнөх жилийнхээс 5.2 хувиар нэмэгдэж, 3.55 тэрбум тонн болсон байна. Ялангуяа зөвхөн 12 дугаар сард л гэхэд 2.1 хувиар өсөж, 320.38 сая тонн болсон талаар БНХАУ-ын Статистикийн товчоо мэдээлжээ. 2018 оны сүүлийн хоёр сард нүүрсний импортоо хязгаарласныг тус улсын дотоодын олборлогчид ашиглаж чадсан гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид дүгнэсэн байна.

2019 онд олборлолт өндөр байна гэж үзэж байгаа аж. Хэдий тийм боловч аюулгүй ажиллагаа сахихтай холбоотойгоор зарим уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа нь оны эхэнд нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй байна. Тухайлбал, “Fatal” уурхайн осолтой холбоотойгоор I улиралд нүүрсний нийлүүлэлт 18 сая тонноор багасаж, улмаар ханшид нөлөөлж магадгүй гэж “Citic Securities” таамаглажээ.

Т.Элиса



Нийтэлсэн огноо2019-01-21