1 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      2 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      3 CANADA GRANTS ASYLUM TO TURKISH NATIONALS UNDER UN PROTECTION IN MONGOLIA WWW.STOCKHOLMCF.ORG  PUBLISHED:2019/08/23      4 MONGOLIA WELCOMES 215 THOUSAND TOURISTS IN THE FIRST HALF OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      5 RUSSIAN ARMY GENERAL PRAISES COOPERATION WITH MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/23      6 MONGOLIANS ALARMED BY ALLEGED RUSSIAN RADIATION COVER-UP WWW.NEWA.MN PUBLISHED:2019/08/23      7 MARKET VALUE UP 4.83 PERCENT IN H1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/23      8 COPPER PRICE BEARS “OVERLOOKING DECENT FUNDAMENTALS” WWW.MINING.COM PUBLISHED:2019/08/23      9 MONGOLIA’S RENEWABLE ENERGY POTENTIAL TO ATTRACT GREATER INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/22      10 STATE POLICY ON TOURISM APPROVED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/22      ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ӨНӨӨДӨР 328.899 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МӨНГӨӨ ӨӨРӨӨСӨӨ ХАМГААЛЖ, ХУРИМТЛАЛТАЙ БОЛОХ ШАЛГАРСАН АРГУУД WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ДНБ ЗООСНЫ ЗӨВХӨН НЭГ ТАЛЫГ ХАРУУЛДАГ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХАЛААЛТЫН УЛИРЛЫН ЭХНИЙ ХОЁР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ДЭД БҮТЦИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУСЛАМЖААР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ 1.3 САЯ ГА-ГААР НЭМНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22    

“Өв Эрдэнэ” хөтөлбөрт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно www.eagle.mn

М-Си-Эс Групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.
Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, 5 жилийн хугацаанд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран 2019 оноос эхлүүлэх юм.
“Өв Эрдэнэ” хөтөлбөрт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт ба барилгын гэмтэл, 2017 онд байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг 9 төрлийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр хийсэн билээ. Уг судалгааны тайлан, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажлыг хийх аж.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх удаах төсөл нь Богд хааны ордон музейн уран барилгад байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа бөгөөд мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ онд хэрэгжүүлэх аж. Судалгаагаар музейн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах юм.
М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од хэлэхдээ, “Бид 25 жилийн ойгоо ёслон тэмдэглэхээсээ илүүтэй улс орныхоо нийгэм, соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох бодит санаачилгуудыг дэмжиж, санхүүжүүлэхээр болсон. 2013 онд 20 жилийн ойгоороо соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготой Монгол кино HD, Занабазарын нууц, Үндэсний дуурь, балетын ноотыг сэргээн цахимд хөрвүүлэх зэрэг томоохон төслүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо үүнийгээ уламжлал болгон, улам бүр өргөжүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хэд хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ.
МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Чингис хаан одонт, МУСГЗ Г.Мэнд-Ооёо “Өв эрдэнэ соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын ард түмний эрдэм билиг, ур ухаан, оюун соёлын охь дээж болсон түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалуудыг нандигнан хамгаалж, сэргээн хямгадаж, арвижуулан дэлгэрүүлж үеийн үед түүчээлэн хүргэх сайн үйлсийн аян юм" хэмээн хөтөлбөрийн ач холбогдлыг үнэллээ.


Нийтэлсэн огноо2019-02-02