1 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      2 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      3 CANADA GRANTS ASYLUM TO TURKISH NATIONALS UNDER UN PROTECTION IN MONGOLIA WWW.STOCKHOLMCF.ORG  PUBLISHED:2019/08/23      4 MONGOLIA WELCOMES 215 THOUSAND TOURISTS IN THE FIRST HALF OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      5 RUSSIAN ARMY GENERAL PRAISES COOPERATION WITH MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/23      6 MONGOLIANS ALARMED BY ALLEGED RUSSIAN RADIATION COVER-UP WWW.NEWA.MN PUBLISHED:2019/08/23      7 MARKET VALUE UP 4.83 PERCENT IN H1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/23      8 COPPER PRICE BEARS “OVERLOOKING DECENT FUNDAMENTALS” WWW.MINING.COM PUBLISHED:2019/08/23      9 MONGOLIA’S RENEWABLE ENERGY POTENTIAL TO ATTRACT GREATER INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/22      10 STATE POLICY ON TOURISM APPROVED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/22      ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ӨНӨӨДӨР 328.899 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МӨНГӨӨ ӨӨРӨӨСӨӨ ХАМГААЛЖ, ХУРИМТЛАЛТАЙ БОЛОХ ШАЛГАРСАН АРГУУД WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ДНБ ЗООСНЫ ЗӨВХӨН НЭГ ТАЛЫГ ХАРУУЛДАГ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХАЛААЛТЫН УЛИРЛЫН ЭХНИЙ ХОЁР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ДЭД БҮТЦИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУСЛАМЖААР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23     МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ 1.3 САЯ ГА-ГААР НЭМНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22    

Ховд аймгийн 13 суманд хаваржилт хүндэрч эхэллээ www.montsame.mn

Ховд /МОНЦАМЭ/ Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас Булган, Алтай, Үенч, Жаргалант сумдаас бусад 13 суманд хаваржилт хүндэрч эхэллээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж цаашид авч хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргалаа.

Хаваржилт хүндэрсэн 13 суманд аймгийн аюулгүйн нөөцөөс 12 мянган боодол өвс 50 хувь хямдралтай үнээр, 1400 уут тэжээл 30 хувь хямдралтай үнээр хуваарилахаар болжээ. Манай аймагт өнгөрсөн сард нэг боодол өвсийг 7000-8000 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 10 мянган төгрөгөөр худалдаалж байна. Худалдааны өвс ховор байгаа ба цаашид өвсний үнэ ханш өсөх төлөвтэй байгааг малчид хэлж байна. Мөн малын хивэг, тэжээл 12-18 мянган төгрөгийн үнэ ханштай байна.

Одоогийн байдлаар хамгийн их буюу Алтай суманд 8 см, Үенч суманд 7 см, Булган суманд 6 см зузаан цастай, хамгийн бага буюу Ховд сумын нутгаар 1см цастай байна. Харин бусад сумдаар 2-5 см, хонхор, гуу жалгаараа 10-20 см зузаан цастай байна. Өвс ургамлын гарц сайтай учраас Алтай, Үенч, Булган суманд хаваржилт, цагийн байдал төдийлөн хүндрээгүй байгаа бөгөөд бусад сумдад өвсний гарц тааруу, хүндхэн байна. Ялангуяа Манхан, Дарви, Зэрэг, Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн сумдад хаваржилт илүү хүндэрч болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээллээ. Энэ сарын 13-ны өдөр нийт нутгаар цас орох ба 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл өдөртөө 18-23 градус, шөнөдөө 23-28 градус хүйтэн байх төлөвтэй байгаа учраас мал муудах, хаваржилт улам хүндэрч зудын байдалд орж болзошгүй байгааг анхааруулав.

Н.Лхагва



Нийтэлсэн огноо2019-02-11