1 COPPER MINER'S $10B BET COMES TO LIFE IN PANAMA JUNGLE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/15      2 TRADE UNIONS REQUEST PM TO FOCUS ON INTEREST RATE CUT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/15      3 MONGOLIA’S HOURLY WAGE TO REACH USD 1 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      4 US NARCOTICS BY POST TO MONGOLIA! THREE ARRESTED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      5 WRITER D.URIANKHAI NOMINATED FOR THE NOBEL PRIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/15      6 MONGOLIA-CHINA-RUSSIA ECONOMIC CORRIDOR BENEFITS ALL SIDES: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/15      7 SOLAR EMPOWERMENT OF NOMADS IN RURAL MONGOLIA WWW.GREENOPTIMISTIC.COM PUBLISHED:2019/02/15      8 MONGOLIA, CUBA TO BOOST BILATERAL RELATIONS WWW.PLENGLISH.COM PUBLISHED:2019/02/15      9 GOOGLE OUTLINES $13BN US INVESTMENT WWW.BBC.COM PUBLISHED:2019/02/14      10 NATIONAL DEVELOPMENT AGENCY TO COOPERATE WITH JAPAN’S MIZUHO BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/14      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 570 ТОННЫ ДААЦТАЙ CAT БРЭНДИЙН ГИДРАВЛИК ЭСКВАТОРООР ХҮЧЭЭ СЭЛБЭЛЭЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/15     ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 78,000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН Ч ЗАРЛАГА ДАВСАН ХЭВЭЭР БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙД ДЭВИД МЭТЬЮ ВОСЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2018 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МХБ: II/15-НЫ БАЙДЛААР 8 КОМПАНИ ХЭХ-ЫН ТОВОО ГАРГААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2017 ОНД 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН “УЛААНБААТАР БҮК” 2018 ОНД 566 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     ОРХОН ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН АНХНЫ АЙМАГ БОЛНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АТГ-ААС НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 77 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛСНООС ХЯТАДАД 93%-ИЙГ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14     АВТО МАШИНЫ ИМПОРТ 2018 ОНД 30% ӨСӨЖ, 86,296-Д ХҮРЧЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14    

Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 70 хувьтай байна www.eagle.mn

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн менежментийн зөвлөх үйлчилгээний харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Тодруулбал, Энэтхэгийн “Инженерс индиа лимитэд” компанитай Монголын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит “Нефть боловсруулах үйлдвэр” компани гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээ Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Петротех” олон улсын зөвлөгөөний үеэр болжээ.

Тус үйлдвэрийн дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай байгаа талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэллээ. Тэрбээр “Цахилгааны 110 кВт-ын шугамын ажил, дэд станц баригдаж дууссан. Авто замын хучилт хийхэд бэлэн болсон байна. Төмөр замын ажил 2-3 км явсан байгаа. Ирэх дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлбэл зургадугаар сар гэхэд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүх ажил дуусах боломжтой” гэсэн юм.

Анх 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж энэ зээлийн хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан юм. Нийтдээ 150 га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай Алтанширээ дэх газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах чадалтай энэ үйлдвэр дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах зорилготой билээ.



Нийтэлсэн огноо2019-02-11