1 CHINA WANTS SOFT POWER. BUT CENSORSHIP IS STIFLING ITS FILM INDUSTRY WWW.CNN.MN PUBLISHED:2019/03/21      2 MONGOLIA TO BUILD NEW SPORTS COMPLEX FOR 2020 CHILDREN OF ASIA GAMES WWW.ANOCOLYMPIC.ORG  PUBLISHED:2019/03/21      3 RETURNING SIGHT TO MONGOLIANS: NEW EQUIPMENT TRANSFORMS LIVES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      4 "UB BIKE’ PROJECT CEO ARRESTED FOR CANNABIS USE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      5 MONGOLIA’S PARTICIPATION IN THE ITB AND MALAYSIA’S MISFORTUNE WWW.MONGOLIANECONOMY.MN PUBLISHED:2019/03/21      6 ERDENES MONGOL CEO MEETS REPRESENTATIVES OF ORANO GROUP OF FRANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/21      7 COAL MINING COMES BACK TO THE UK WITH $218 MILLION PROJECT WWW.MINING.COM PUBLISHED:2019/03/21      8 SUMITOMO ELECTRIC RECEIVES CERTIFICATE OF APPRECIATION FROM MONGOLIA'S NATIONAL POWER TRANSMISSION GRID WWW.GLOBAL-SEI.COM  PUBLISHED:2019/03/20      9 VIEWS EXCHANGED ON IMPROVING QUALITY OF ENGLISH LANGUAGE EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/20      10 STANDING COMMITTEE PASSES BILLS ON FOREIGN LOANS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/03/20      ТЭНХЛЭГ ЗУУЧ: II САРД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 1.062 НЭГЖ БОЛЖ , ӨМНӨХ САРААС ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     “FITCH SOLUTIONS” МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВИЙГ 6 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД БЭЛЭН БИШ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МОНГОЛБАНКАНД ТУШААСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ 30 ДАХИН БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ЭРХ ЗҮЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ 10 ТОНН АЛТ Ч АВЧ ЧАДАХГҮЙ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     Ц.НЯМДОРЖ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     СЗХ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИАР БҮРТГЭЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИД НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20    

Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах санал иржээ www.ikon.mn

2018 оны аравдугаар сард Словени Улсын Пипистрел компаниас Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах саналыг ирүүлж байжээ.
 
Монгол Улсад Пипистрел агаарын хөлгийг угсрах, гадаад орнуудад экспортлох, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх талаар тус компаниас ирүүлсэн саналын хүрээнд манай улсын ИНЕГ болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын төлөөллүүд өнгөрсөн сард Пипистрел агаарын хөлгийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсад “Pipistrel Virus SW-121” хөлгийг угсрах, нисэхийн сургалтын байгууллага байгуулах төслийн саналтай танилцаж, харилцан санал солилцжээ.
 
Энэ үеэр Словени Улсын Иргэний нисэхийн агентлагийн дарга ноён Рок Маролт Словени, Монгол хоёр улс цаашид иргэний нисэхийн салбарт нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
 
“Pipistrel Virus SW-121” агаарын хөлгийн хувьд дэлхий дээр 1,300 гаруй ширхэг худалдаалагдсан бөгөөд хэт хөнгөн агаарын хөлгийн төрөлдөө дэлхийд тэргүүлэх байранд жагсдаг ажээ.
 
 
Дээрх уулзалтын үеэр “Пипистрел” компанийн зүгээс МИАТ ТӨХК-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах саналаа илэрхийлсэн байна.
 
Монгол Улсад орчин үеийн бага оврын агаарын хөлгийг угсрах саналыг хүлээн авснаар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсны дараагаар “Буянт-Ухаа” дахь нисэх буудалд бага оврын агаарын хөлгийн угсралт, үйлдвэрлэлийг эхлүүлэх, “Нисэхийн аж үйлдвэр”-ийг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийг олон шатаар ахиулж, дотоодын хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна гадаад зах зээлд нийлүүлэх, дотооддоо нисгэгч бэлтгэх сургалт явуулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой талаар ИНЕГ мэдээллээ.
 
Тус асуудлыг эцсийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яам Засгийн газарт танилцуулж шийдвэрт хүрэх ёстой ажээ.


Нийтэлсэн огноо2019-03-13