1 CHINA WANTS SOFT POWER. BUT CENSORSHIP IS STIFLING ITS FILM INDUSTRY WWW.CNN.MN PUBLISHED:2019/03/21      2 MONGOLIA TO BUILD NEW SPORTS COMPLEX FOR 2020 CHILDREN OF ASIA GAMES WWW.ANOCOLYMPIC.ORG  PUBLISHED:2019/03/21      3 RETURNING SIGHT TO MONGOLIANS: NEW EQUIPMENT TRANSFORMS LIVES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      4 "UB BIKE’ PROJECT CEO ARRESTED FOR CANNABIS USE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      5 MONGOLIA’S PARTICIPATION IN THE ITB AND MALAYSIA’S MISFORTUNE WWW.MONGOLIANECONOMY.MN PUBLISHED:2019/03/21      6 ERDENES MONGOL CEO MEETS REPRESENTATIVES OF ORANO GROUP OF FRANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/21      7 COAL MINING COMES BACK TO THE UK WITH $218 MILLION PROJECT WWW.MINING.COM PUBLISHED:2019/03/21      8 SUMITOMO ELECTRIC RECEIVES CERTIFICATE OF APPRECIATION FROM MONGOLIA'S NATIONAL POWER TRANSMISSION GRID WWW.GLOBAL-SEI.COM  PUBLISHED:2019/03/20      9 VIEWS EXCHANGED ON IMPROVING QUALITY OF ENGLISH LANGUAGE EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/20      10 STANDING COMMITTEE PASSES BILLS ON FOREIGN LOANS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/03/20      ТЭНХЛЭГ ЗУУЧ: II САРД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 1.062 НЭГЖ БОЛЖ , ӨМНӨХ САРААС ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     “FITCH SOLUTIONS” МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВИЙГ 6 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД БЭЛЭН БИШ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МОНГОЛБАНКАНД ТУШААСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ 30 ДАХИН БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ЭРХ ЗҮЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ 10 ТОНН АЛТ Ч АВЧ ЧАДАХГҮЙ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     Ц.НЯМДОРЖ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     СЗХ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИАР БҮРТГЭЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИД НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20    

Эхний хоёр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 348 нас баржээ www.news.mn

Энэ оны эхний хоёр сарын статистикийн байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ. Мөн халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 9.8 хувиар өссөн байна. Түүнээс гадна гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 65.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Эдийн засгийн статистикаас дурдвал хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс буурсан бол инфляци өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний хоёр сарын статистик мэдээллийг өнөөдөр /2019.03.12/ Үндэсний статистикийн газраас танилцууллаа.
 
ИНФЛЯЦИ 6.9 ХУВИАР ӨСӨХӨД ЮУ НӨЛӨӨЛӨВ?
 
“Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 360 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бий. Инфляци өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Инфляцийн түвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны ундаа, усны бүлгийн үнэ, хувцас бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Өмнөх оны эцсээс буюу 2018 оны 12 дугаар сарын эцсээс 1.1 хувиар өссөн. Үүнд хүнсний бараа дотроо мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн” талаар Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан тайлбарлалаа.
 
СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ
 
Харин импорт өмнөх оны мөн үеэс 111.5 сая ам.доллароор өссөн. Экспортын хувьд өмнөх оны мөн үеэс 255.2 сая ам.доллароор буюу 30.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Экспорт өсөхөд нүүрс болон зэс бүтээгдэхүүнээс гадна боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 123.7 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ:. Харин импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний импорт дотроо авто бинзен, дизелийн түлш, тээврийн хэрэгслийн сэлбэг эд анги, суудлын автомашины импорт гэхэд л хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан талаар мэргэжилтнүүд танилцууллаа.
 
МАЛЫН ХУЛГАЙ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨССӨН
 
Улсын хэмжээнд 2019 оны эхний хоёр сард 7.4 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 68-аар буюу 0.9 хувиар өссөн гэдгийг статистикч хэллээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс өсөхөд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 471 буюу 6.1 дахин, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 54 буюу 65.1 хувиар, залилах гэмт хэрэг 252 буюу 26.6 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 163 буюу 78.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 2019 оны эхний хоёр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 348 нас барж, 19.8 мянган хүн эрүүжүүлэгдэн, 1.5 мянган хүн баривчлах ялаар шийтгүүлжээ.
 
ОН ГАРСНААС ХОЙШ ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
 
Улсын хэмжээнд нялхасын эндэгдэл 2019 оны эхний хоёр сарын байдлаар 192 болжээ. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр буюу 1.1 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 230 болж, 4.1 хувиар өссөн дүн гарчээ.
 
Мөн халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны хоёр сард 6.6 мянга болж, өмнөх оноос 589 буюу 9.8 хувиар нэмэгджээ. Энэ үзүүлэлт өсөхөд салхин цэцэг, гонококкт халдвараар өвчлөгчид өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар хөл амны өвчнөөр өвчлөгчид 47.6 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 13.8 хувиар буурсан дүн гарчээ. Улаанбаатар хотод 2019 оны эхний хоёр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт 270 тохиолдол илэрчээ.
 
ТӨГРӨГИЙН АМЕРИК ДОЛЛАР, ЮАНЬТАЙ ХАРЬЦАХ ХАНШ СУЛАРСАН ГЭВ
 
Мөнгөний нийлүүлэлт 2019 оны хоёрдугаар сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.7 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин өмнөх оны мөн үеэс 3.7 их наяд төгрөгөөр буюу 23.1 хувиар өссөн байна.
 
Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны эхний хоёр сарын байдлаар 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28 тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 3.4 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан тухай статистикч тайлбарлалаа. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 926.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 92.2 тэрбум төгрөгөөр өссөн бол өмнөх оноос 66.2 тэрбум төгрөгөөр буурсан гэв.
 
Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны хоёрдугаар сард 2633.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар суларсан бол төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш хоёрдугаар сард 390.81 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар тус тус суларсан гэж танилцууллаа.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР 22.4 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА
 
Засгийн газрын нийт өр 2018 оны эцэст 22.4 их наяд төгрөг болжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оноос 390.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Засгийн газрын нийт өрийн 18.9 их наяд төгрөг буюу 84.3 хувь нь гадаад өр бол 1.6 их наяд төгрөг буюу 7 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 5.1 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 806 тэрбум төгрөг буюу 3.6 хувь нь концесс аж.
 
Нийт гадаад өрийг салбараар нь авч үзвэл компани хоорондын зээллэг 9.2 тэрбум ам.доллар, бусад салбарынх нь 8.1 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.2 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 тэрбум ам.доллар байна.


Нийтэлсэн огноо2019-03-13