1 MONGOLIA GREEN LIGHTS ASPIRE’S COAL RESERVE ESTIMATES WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2019/05/27      2 SECOND RANGE STATES MEETING OF THE CMS CENTRAL ASIAN MAMMALS INITIATIVE WWW.CMS.INT PUBLISHED:2019/05/27      3 BELT AND ROAD TO BOOST CHINA’S GROWTH OVER NEXT FOUR DECADES WWW.RT.COM PUBLISHED:2019/05/27      4 PRESIDENT VISITS ZUUNBAYAN FOR UPCOMING RAILROAD PROJECT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/27      5 FORMER MONGOLIAN PRESIDENT TO RUN IN KHENTII BY-ELECTION WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/27      6 BOLLYWOOD’S SALMAN KHAN IN THE ROLE OF CHINGGIS KHAAN? WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/27      7 L.ENKH-AMGALAN: THE TIME WHEN MONGOLIA “EXPORTS” ENGINEERS IS CLOSE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/27      8 COKING COAL PRICE TO REMAIN ELEVATED IN 2019— REPORT WWW.MINING.COM PUBLISHED:2019/05/27      9 LANDLOCKED MONGOLIA MIGHT HOLD CLUES TO UNDERWATER VOLCANOES WWW.NATURE.COM PUBLISHED:2019/05/24      10 BEYOND THE VALLEY OF ASHES - AIR POLLUTION IN MONGOLIA WWW.VOICESOFYOUTH.ORG  PUBLISHED:2019/05/24      ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/05/27     ДАТА ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО СҮҮЛИЙН 8 ЖИЛД 14 ДАХИН ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/27     МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ 7 ХОНОГООС 0.5-2 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/27     СИСТЕМИЙН 1.1%-ИЙГ ЭЗЭЛЖ БАЙСАН БАНКНЫ ДАМПУУРАЛ ДААТГАЛЫН САНГИЙН 10%-ИЙГ ОЛГОХОД ХҮРГЭСЭН НЬ ЗОХИСТОЙ ЮУ? WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/27     БОАЖЯ: 2019 ОНД АЯЛАЛ,ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 700 САЯ АМ.ДОЛЛАР ХҮРЭХ БОЛОМЖТОЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/27     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСАД 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ БИЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/27     ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ 20 ГАРУЙ ТӨСӨЛ МАНАЙ УЛСАД ХЭРЭГЖИЖ БАЙНА WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/27     ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН 18.8 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/27     УУХҮЯ: ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЙГУУЛАА ГЕРМАНТАЙ ХАМТРАН ИДЭВХЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 12 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ,ЗАРДАЛ НЬ 9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24    

Засгийн газар улсын төсвөөр ордын хайгуул хийх зардлыг 11.3 тэрбум төгрөгөөр нэмжээ www.bloombergtv.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл "Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн хоёр заалтад үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна" гэсэн утгатай зөвлөмж гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээллээ.
 
Мөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 гаруй орд хувийн хэвшилд байх юм байна. Энэ дундаас Цагаан суварга, Салхит зэрэг стратегийн ордыг нэр заан онцолжээ. УИХ-ын 2007 оны тогтоолоор "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан" бөгөөд энэ дунд Тавантолгой, Нарийнсухайт, Багануур, Шивээ-Овоо, Оюутолгой зэрэг 16 орд газар багтаж байна. Харин Засгийн газар улсын төсвөөс хийх хайгуулаа нэмэгдүүлж байгаа аж. 2019 оны улсын төсөвт геологи хайгуулын зардлыг өмнөх жилийнхээс 11.3 тэрбум төгрөгөөр нэмж, 24.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
 
Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас хайгуулын лиценз олгож эхэлсэн юм. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр урьдчилсан хайгуул хийсэн талбайнуудад зөвхөн сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгож байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг идэвхтэй олгож эхэлснээр геологи хайгуулын салбарт жилд 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэнэ гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам өмнө нь мэдээлж байв. Түүнчлэн 1-2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлэх боломжтой уран, газрын ховор элементийн салбарын хайгуулаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа салбарын сайд дурдаж байсан юм. Хэдий тийм боловч энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд урьдчилаад улсын төсвөөр хайгуул хийж, ерөнхий дүр зургийг нь гаргах хэрэгтэйг Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт мэдээлсэн байна.


Нийтэлсэн огноо2019-03-14