1 MONGOLIA TO EXPORT CASHMERE PRODUCTS TO US DUTY-FREE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/19      2 JAPAN’S MITSUBISHI TO JOIN GLOBAL AIRLINER CHALLENGE TO BOEING AND AIRBUS WWW.RT.COM PUBLISHED:2019/04/19      3 EXPERTS WARN OF PRE-ELECTION YEAR IMPACT ON IMPROVING ECONOMY WWW.ZGM.MN PUBLISHED:2019/04/19      4 ALL ROADS LEAD TO CHINA: 17 ARAB COUNTRIES JOIN BEIJING’S NEW SILK ROAD WWW.RT.COM PUBLISHED:2019/04/19      5 OFFICIAL ASSIGNMENT ISSUED TO RESOLVE COMPLICATIONS IN COAL TRANSPORTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/19      6 NEW DINOSAUR SPECIES UNCOVERED IN MONGOLIA WWW.SCI-NEWS.COM PUBLISHED:2019/04/18      7 PAVING THE WAY TO SUSTAINABLE HEATING IN MONGOLIA WWW.BLOG.WORLDBANK.ORG PUBLISHED:2019/04/18      8 MONGOLIAN BUSINESS MEMBERSHIP ASSOCIATIONS SUPPORTED SUCCESSFULLY WWW.APPLICATIO.COM PUBLISHED:2019/04/18      9 MONGOLIAN HIGHER EDUCATION TO BE INTERNATIONALLY RECOGNIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/18      10 MINERAL EXPORTS INCREASES IN THE FIRST QUARTER WWW.ZGM.MN PUBLISHED:2019/04/18      2019 ОНЫ I УЛИРАЛД МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНООС 6.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР 7.8 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     2035 ОН ГЭХЭД НИЙСЛЭЛИЙН ХҮН АМ 1.9 САЯ ХҮРЧ, ДУЛААНЫ СҮЛЖЭЭ АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛИНО WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ИРЭХ САРЫН 15-НААС ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХОРИГЛОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ДОТООДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 4000 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     МОНГОЛЫН “THE HU” ХАМТЛАГИЙН ДУУ БИЛЛБОРДЫН ШИЛДЭГ РОК ДУУНЫ ЖАГСААЛТАД БАГТЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 804,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     МОНГОЛЫН БИЗНЕС ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ ХОЛБООДЫГ АМЖИЛТТАЙ ДЭМЖИН АЖИЛЛАА WWW.APPLICATIO.COM НИЙТЭЛСЭН:2019/04/18     ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/18     ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ЕРӨНХИЙ ИНДЕКС ӨМНӨХ САРААС 0.4 НЭГЖ ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/18    

Жилд 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж татварынхаа 90 хувийг буцаан авна wwww.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 
Уг хуулийн төсөл олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх зорилготой юм. Одоогийн хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхжиж буй юм. Иймд хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа зэрэг татварын олон харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байгаа юм.
 
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Ганбаатар гишүүн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгж жилийн орлогоосоо 10 хувийн татвар төлөөд, нийт төлсөн татварынхаа 90 хувийг нь эгүүлэн авахад татварын албанд хүндрэл учрах эсэхийг тодрууллаа.
 
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч Б.Баттөмөр гишүүн, “Татварын бүртгэл цахим хэлбэрт шилжиж байгаа. Тиймээс татварыг буцаан олгоход хүндрэл гарахгүй” хэмээв.
 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Улс аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих нь чухал. Аль нэг салбарыг хөгжүүлэхийн тулд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварыг 100 хувь буцаан олгосон ч болно” хэмээв.
 
Мөн үеэр А.Сүхбат гишүүн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн албан хаагчдын хоол, унааны мөнгөнөөс 10 хувийн татвар авдгийг болиулах боломж байгаа эсэхийг асуув.
 
Аж ахуйн нэгжүүдийн хоол, унааны мөнгөний татварыг тэглэж болохгүй гэдгийг ажлын багийн гишүүд тайлбарласан юм. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд дийлэнх цалингаа хоол, унааны мөнгө хэмээн шилжүүлж, үндсэн цалингаа багаар бодож, татвараас зайлсхийх эрсдэлтэй хэмээж байв.
 
Монгол Улсад 50 сая хүртэл орлоготой хэдэн аж ахуйн нэгж байгааг УИХ-ын гишүүн Н.Оюундарь асуулаа.
 
Монгол Улсад жилд 50 сая хүртэл төгрөгийн орлоготой 34.6 мянга, 50-300 сая төгрөгийн орлоготой 13.1 мянга, 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой 7776, 6 тэрбум төгрөгийн орлоготой 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
 
Ийнхүү гишүүд асуусны дараа хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.


Нийтэлсэн огноо2019-03-22