1 MONGOLIA TO EXPORT CASHMERE PRODUCTS TO US DUTY-FREE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/19      2 JAPAN’S MITSUBISHI TO JOIN GLOBAL AIRLINER CHALLENGE TO BOEING AND AIRBUS WWW.RT.COM PUBLISHED:2019/04/19      3 EXPERTS WARN OF PRE-ELECTION YEAR IMPACT ON IMPROVING ECONOMY WWW.ZGM.MN PUBLISHED:2019/04/19      4 ALL ROADS LEAD TO CHINA: 17 ARAB COUNTRIES JOIN BEIJING’S NEW SILK ROAD WWW.RT.COM PUBLISHED:2019/04/19      5 OFFICIAL ASSIGNMENT ISSUED TO RESOLVE COMPLICATIONS IN COAL TRANSPORTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/19      6 NEW DINOSAUR SPECIES UNCOVERED IN MONGOLIA WWW.SCI-NEWS.COM PUBLISHED:2019/04/18      7 PAVING THE WAY TO SUSTAINABLE HEATING IN MONGOLIA WWW.BLOG.WORLDBANK.ORG PUBLISHED:2019/04/18      8 MONGOLIAN BUSINESS MEMBERSHIP ASSOCIATIONS SUPPORTED SUCCESSFULLY WWW.APPLICATIO.COM PUBLISHED:2019/04/18      9 MONGOLIAN HIGHER EDUCATION TO BE INTERNATIONALLY RECOGNIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/18      10 MINERAL EXPORTS INCREASES IN THE FIRST QUARTER WWW.ZGM.MN PUBLISHED:2019/04/18      2019 ОНЫ I УЛИРАЛД МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНООС 6.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР 7.8 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     2035 ОН ГЭХЭД НИЙСЛЭЛИЙН ХҮН АМ 1.9 САЯ ХҮРЧ, ДУЛААНЫ СҮЛЖЭЭ АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛИНО WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ИРЭХ САРЫН 15-НААС ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХОРИГЛОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ДОТООДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 4000 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     МОНГОЛЫН “THE HU” ХАМТЛАГИЙН ДУУ БИЛЛБОРДЫН ШИЛДЭГ РОК ДУУНЫ ЖАГСААЛТАД БАГТЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 804,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     МОНГОЛЫН БИЗНЕС ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ ХОЛБООДЫГ АМЖИЛТТАЙ ДЭМЖИН АЖИЛЛАА WWW.APPLICATIO.COM НИЙТЭЛСЭН:2019/04/18     ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/18     ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ЕРӨНХИЙ ИНДЕКС ӨМНӨХ САРААС 0.4 НЭГЖ ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/18    

Орон нутгийн хувиараа бизнес эрхлэгч 50-90 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 
Уг хуулийн төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн орлогынхоо 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болохоор зааж буй юм байна. Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр татварын мэдээллийн санд 11 оронтой дугаартай болох бөгөөд ингэснээр хувь хүний орлогыг тогтоох, татвар хураах болон буцаан олголтыг цахимаар хийх боломж бүрдэнэ хэмээн үзэж буй юм.
 
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Д.Лүндээжанцан гишүүн нийслэлээс 300 км болон түүнээс хол орших орон нутагт хувиараа бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй гэдгийг дурдаж байлаа.
 
Улаанбаатар хотоос хол 500 км хол орших орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийг 25 хувь, 1000 км болон түүнээс хол бол 50 хувь байх зохицуулалт тусгасныг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн гишүүд хэллээ. Улмаар хэлэлцүүлгийн явцад 500 км-ээс хол орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчид 50 хувь, 1000 км болон түүнээс хол бол 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх санал гишүүдээс гарсан юм.
 
Хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй байх боломж байгаа эсэхийг А.Сүхбат гишүүн тодрууллаа. Харин ажлын багаас, “Хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй байх нь эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн орлогоо бүгдийг хүүхдийн хадгаламжид шилжүүлэн татвараас зайлсхийх эрсдэлтэй” хэмээн тайлбарласан юм.
 
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 23.14 цагт өндөрлөв


Нийтэлсэн огноо2019-03-22