1 MONGOLIA TO EXPORT CASHMERE PRODUCTS TO US DUTY-FREE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/19      2 JAPAN’S MITSUBISHI TO JOIN GLOBAL AIRLINER CHALLENGE TO BOEING AND AIRBUS WWW.RT.COM PUBLISHED:2019/04/19      3 EXPERTS WARN OF PRE-ELECTION YEAR IMPACT ON IMPROVING ECONOMY WWW.ZGM.MN PUBLISHED:2019/04/19      4 ALL ROADS LEAD TO CHINA: 17 ARAB COUNTRIES JOIN BEIJING’S NEW SILK ROAD WWW.RT.COM PUBLISHED:2019/04/19      5 OFFICIAL ASSIGNMENT ISSUED TO RESOLVE COMPLICATIONS IN COAL TRANSPORTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/19      6 NEW DINOSAUR SPECIES UNCOVERED IN MONGOLIA WWW.SCI-NEWS.COM PUBLISHED:2019/04/18      7 PAVING THE WAY TO SUSTAINABLE HEATING IN MONGOLIA WWW.BLOG.WORLDBANK.ORG PUBLISHED:2019/04/18      8 MONGOLIAN BUSINESS MEMBERSHIP ASSOCIATIONS SUPPORTED SUCCESSFULLY WWW.APPLICATIO.COM PUBLISHED:2019/04/18      9 MONGOLIAN HIGHER EDUCATION TO BE INTERNATIONALLY RECOGNIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/18      10 MINERAL EXPORTS INCREASES IN THE FIRST QUARTER WWW.ZGM.MN PUBLISHED:2019/04/18      2019 ОНЫ I УЛИРАЛД МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНООС 6.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР 7.8 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     2035 ОН ГЭХЭД НИЙСЛЭЛИЙН ХҮН АМ 1.9 САЯ ХҮРЧ, ДУЛААНЫ СҮЛЖЭЭ АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛИНО WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ИРЭХ САРЫН 15-НААС ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХОРИГЛОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ДОТООДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 4000 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     МОНГОЛЫН “THE HU” ХАМТЛАГИЙН ДУУ БИЛЛБОРДЫН ШИЛДЭГ РОК ДУУНЫ ЖАГСААЛТАД БАГТЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 804,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19     МОНГОЛЫН БИЗНЕС ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ ХОЛБООДЫГ АМЖИЛТТАЙ ДЭМЖИН АЖИЛЛАА WWW.APPLICATIO.COM НИЙТЭЛСЭН:2019/04/18     ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/18     ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ЕРӨНХИЙ ИНДЕКС ӨМНӨХ САРААС 0.4 НЭГЖ ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/18    

Дулааны сүлжээг шинэчлэхэд $15 саяыг зарцуулна www.zgm.mn

Улаанбаатар дулааны Сүлжээ ТӨХК-аас санаачлан хөдөө орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтнуудад дулаан хангамжийн горим тохируулга, тооцоо, судалгаа, эрчим хүчийг хэмнэх чиглэлээр сургалт семинар зохион байгууллаа.
 
Өнөөдрийн байдлаар нийт 18 аймгаас найм нь төвлөрсөн дулаан хангамжийн системээр ажиллаж, бусад нь жижиг уурын зуухаар дулааны эрчим хүчээр хангадаг юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас үлдсэн 10 аймгийн төвүүдийг нэгдсэн халаалтын зуухтай болгох төсөл энэ жилээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Европын Сэргээн босголт хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр дулааны шугамын өргөтгөл, хамрах хүрээг нэмэгдүүлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх зэрэг ажилд нийт 15 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
 
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа дулаан хангамжийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудад горим тохируулга хэрхэн хийх, дулааны эрчим хүчний хэрэглээний тооцоо, зуны улиралд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг үр дүнтэй сайн гүйцэтгэх чиглэлээр сургалтын агуулга өрнөсөн. Түүнчлэн дулааны эрчим хүчийг хэмнэж ажиллах үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийг захилаа.
 
Орон нутагт түгээмэл тохиолддог бэрхшээл нь дулааны станц, уурын зуухны ус боловсруулах систем нь ажиллахгүй байгаагаас үүдэн шугам сүлжээ, орон сууц, албан газруудын дотор систем бохирдолт бөглөрөлт ихтэй байгаа явдал юм. Мөн зуны их засварын хугацаанд техник ажиллагааны дүрмийн дагуу гадна дулааны шугамыг шахаж шалгах угаалт хийх ажил хийгдэхгүй байгаатай холбоотой. Дулааны станц, халаалтын зуух хариуцсан байгууллагууд хэрэглэгчдэдээ тохируулах хэрэгслүүд суурилуулахгүй зэргээс шалтгаалж нүүрсний болон тээврийн зардал, усны зарцуулалт их байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан сургалтын үр дүнд дулааны эрчим хүчийг хэмнэж ажиллах бөгөөд айл өрх албан байгууллагууд жигд сайн халах нөхцөл бололцоо бүрдэх юм байна.


Нийтэлсэн огноо2019-04-15