1 CHINA IS STARTING TO EAT INTO ITS EMERGENCY RESERVES OF PORK WWW.CNN.COM PUBLISHED:2019/09/13      2 INTERNATIONAL FORUM ON MONGOLIA-CHINA CASHMERE INDUSTRY ORGANIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      3 BEIJING, MOSCOW, RUSSIA, MULL OVER ARCTIC GAS PIPELINE ACROSS MONGOLIA TO CHINA WWW.SILKROADBRIEFING.COM PUBLISHED:2019/09/13      4 AMOUNT OF OUTSTANDING LOANS TO ENTITIES DECREASES BY MNT23 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      5 TAX REVENUE REACHES MNT6.2 TRILLION AS OF FIRST EIGHT MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      6 DECREASES SHOWED IN EXTRACTION OF MOLYBDENUM CONCENTRATE AND GOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      7 EXPORTS OF MINERAL PRODUCTS, TEXTILES AND PRECIOUS METALS MAKE UP 95.7 PERCENT OF TOTAL EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      8 TSAIRT MINERAL: EXPORTS DECLINED AS ZINC PRICE DROPS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/13      9 MONGOLIA TO JOIN INTER-AMERICAN CONVENTION ON SERVING CRIMINAL SENTENCES ABROAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/12      10 MATTIA ROMANI: MONGOLIA’S BEEN EXCELLENT PARTNER FOR EBRD WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/12      НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШНЫ ЭКСПОРТ ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 0.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН НУУЦЛАЛЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ЦАЛИН ӨНГӨРСӨН 9 ЖИЛД 3 ДАХИН НЭМЭГДСЭН Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР 58.8% Л ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ УЛААНБААТАРТ 10.5%-Д ХҮРЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦАА ТАНИЛЦУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 158.3 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     972 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР 35 МЯНГА ГАРУЙ ИРГЭН БҮРТГҮҮЛСНЭЭС 582 ӨРХ ТЭНЦЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12     АХБ: 96 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12    

Сайжруулсан түлшний борлуулалт сайн байна www.eagle.mn

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу өчигдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс худалдан борлуулахыг хориглосон билээ. Үүнтэй зэрэгцээд нийслэлчүүдийг утаа багатай сайжруулсан түлшээр хангах үүрэг хүлээсэн “Тавантолгой түлш” компани бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 10 газарт /Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт гурав, Хан-Уул дүүрэгт нэг/ борлуулалтын цэг нээгээд байгаа юм. Ирэх наймдугаар сар хүртэл борлуулалтын цэгээ нэмэгдүүлж, 1000 гаруйд хүргэхээр төлөвлөжээ.
 
Борлуулалт эхлэхэд нийслэлд хасах градус хүртэл хүйтэрч, таарсан тул иргэдэд шинэ бүтээгдэхүүний чанарыг шалгах сайхан боломж гарсан гэж болно. Бид борлуулалтын цэг хариуцсан ажилтнуудаас сайжруулсан түлшний хангалт, борлуулалт, иргэдийн хандлагын талаар мэдээлэл авсан юм.
 
Т.Энхтайван: 10 тонн нүүрс ирээд зарагдаад дууссан
 
/СХД-ийн борлуулагч/
 
Борлуулалт өчигдрөөс эхэллээ. Борлуулалт, иргэдийн ам аль, аль нь сайн байгаа. Өчигдөр 10 тонн түлш ирээд зарагдаад дууссан. Өнөөдөр дахин татан авалт ххийж байна. Наашаа ирж яваа гэсэн мэдээ авчихаад сууж байна даа. Худалдан авагчдын тухайд ойр орчмын хороодын иргэд л голцуу авч байна. Гэхдээ иргэд мэдээд эхэлчихэж байгаа учраас цаашдаа борлуулалт улам нэмэгдэх байх.
 
Сайжруулсан түлшний борлуулалт сайн байна
 
Хүмүүсийн ам сайн байгаа. Илч сайтай, үнэ боломжийн гэцгээж байна.
 
Ц.Бямбаа: Борлуулалт өнөөдрөөс л мэдэгдэнэ дээ
 
/БГД-ийн борлуулагч/
 
Шахмал түлшний таталт өчигдөр оройтсон болохоор борлуулалт бараг хийсэнгүй. Бараг 22.00 гэж ирэв үү дээ. Борлуулалт ямар байх нь өнөөдрөөс л мэдэгдэнэ дээ. Ер нь бол эрэлт, хүлээлт маш их байгаа нь мэдэгдэж байгаа. Өчигдөр хүмүүс байнга залгаад утас амраагаагүй шүү дээ. “Түлш ирсэн үү”, “Түлш ирсэн үү” гээд л. “Ирээгүй ээ би барааг нь ч хараагүй байна” гэсэн. Нүүрс байхгүй болохоор хүмүүс маш их асууж байна. Цаашдаа жигдрээд явах байх.
 
Ч.Жанлав: татан авсан шахмал түлш гурван цагийн дотор борлуулагдаж дууссан
 
/БЗД-ийн борлуулалгч/
 
Өчигдөр зургаан тонн гаран түлш буусан. Тэгээд гурван цагийн дотор бүгд зарагдаад дууссан. Өнөөдөр дахиад татан авалт хийгдэнэ. БЗД-т аманайхаас гадна хоёр борлуулалтын цэг бий. Нэг нь Улиастайд, нөгөө нь Дарь-эхэд бий.
 
“Толгой түлш” компани 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 000 төгрөгөөр тооцон борлуулах бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд 1000 орчим цэгээр дамжуулан борлуулах юм.


Нийтэлсэн огноо2019-05-16