1 BOEING SUFFERS NEW 737 MAX ISSUE THAT COULD DELAY RETURN WWW.BBC.COM PUBLISHED:2019/06/27      2 RENEWABLE ENERGY SOURCES IN THE US NOW OUTSTRIP COAL WWW.MINING.COM PUBLISHED:2019/06/27      3 PEOPLE IN NEED AND MERCY CORPS SUPPORT BUILDING RESILIENCE TO DISASTERS IN RURAL MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/27      4 PETRO MATAD PROVIDES UPDATE ON MONGOLIA OPERATIONS WWW.ENERGY-PEDIA.COM PUBLISHED:2019/06/27      5 RUSSIAN RAILWAYS WANTS MORE TRANSIT CONTAINERS FROM CHINA VIA MONGOLIA WWW.RAILFREIGHT.COM PUBLISHED:2019/06/27      6 CHINESE MEDICAL TEAM PROVIDES FREE SURGERIES TO CATARACT PATIENTS IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/06/27      7 DEMOCRATIC BUT DEADLOCKED, MONGOLIA BRACES FOR 'INEVITABLE' POLITICAL CHANGE WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/06/27      8 EXPLORATION PLAY IN MONGOLIA FOCUSES ON PROMISING TARGETS WWW.STREETWISEREPORTS.COM PUBLISHED:2019/06/27      9 MONGOLIA-UN JOINT STEERING COMMITTEE CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/26      10 CHINA BLOCKS ALL CANADIAN MEAT IMPORTS AS TRADE WAR WITH US HEATS UP WWW.RT.COM PUBLISHED:2019/06/26      Д.СУМЪЯАБАЗАР: ШАТАХУУНЫ ҮНИЙГ 120 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     ДЭЛХИЙД АЛТНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙГАА Ч АЛТ ТУШААЛТ НЭМЭГДЭЭГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     УУХҮЯ: V САРД АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН 3 ЛИЦЕНЗ ШИНЭЭР ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/27     ЗАСГИЙН ГАЗРЫН ИЛҮҮ ДЭВШИЛТЭТ БОНД ИРЭХ ОНД “МЭНДЭЛНЭ” WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     НИК ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Ч.ДАВААНЯМ ТАМИРЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНД 10,000$ ХАНДИВЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     МОНГОЛЫН БАРУУН БҮСЭД ОРШИН СУУХ ИРГЭНД НОГДОХ ДНБ ЗИМБАБВЕГИЙН ДАРАА ОРЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     ДОРНОДЫН БАЯНДУНГААС 2000 ЖИЛИЙН ӨМНӨХ ХҮДЭР ХАЙЛУУЛАХ ЗУУХ ОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     4.6 КГ АЛТ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/27     “VIKING MINES” МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨӨ ХУДАЛДАЖ ЧАДСАНГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     АЛТНЫ СПОТ ХАНШ 1439 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСӨЖ,СҮҮЛИЙН 6 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/26    

Үнийн өсөлт өрхийн сарын орлогын өсөлтийг 72.1 мянган төгрөгөөр бууруулжээ www.bloombergtv.mn

Дөрөвдүгээр сард улсын инфляци долоон хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос ийнхүү өсөхөд хүнсний бараа, эм тариа, түлшний үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 20.4 хувиар өссөн нь инфляцийг эрчимжүүлжээ. Шатахууны үнийн нөлөө дөрөвдүгээр сард бага байсан байна. Харин тавдугаар сарын инфляцид нөлөөлөх төлөвтэй байгааг Үндэсний статистикийн хороо онцолж байсан юм.
Азийн хөгжлийн банк “2019 онд Монгол Улсын инфляци 8.5 хувьд хүрэхээр байна. Үүнд төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, мөн 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлнө” гэж таамагласан юм. Хэдий тийм боловч Монголбанк инфляцийг найм орчим хувьд тогтвортой байлгахаар зорьж байна. Дунд хугацаанд зургаан хувьд хүргэнэ гэж бодлогодоо тусгажээ.
Нөгөө талаас өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөж, 1.1 сая төгрөг болсон байна. Гэхдээ инфляцийн нөлөөллийг хассан бодит орлогын өсөлт үүнээс бага буюу 4.3 хувь байна.
Өөрөөр хэлбэл үнийн өсөлт сарын орлогын өсөлтийг 72.1 мянган төгрөгөөр бууруулжээ. Мөн 2010 онтой харьцуулахад 2018 оны IV улиралд сарын дундаж цалин гурав дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 61.1 хувиар буюу тав дахин бага нэмэгдсэн байна.
Энэ нь инфляцийн нөлөөг харуулж байгаа юм. Үүнээс гадна хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 4.9 дахин их байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болохоор байна.


Нийтэлсэн огноо2019-05-16