1 CHINA IS STARTING TO EAT INTO ITS EMERGENCY RESERVES OF PORK WWW.CNN.COM PUBLISHED:2019/09/13      2 INTERNATIONAL FORUM ON MONGOLIA-CHINA CASHMERE INDUSTRY ORGANIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      3 BEIJING, MOSCOW, RUSSIA, MULL OVER ARCTIC GAS PIPELINE ACROSS MONGOLIA TO CHINA WWW.SILKROADBRIEFING.COM PUBLISHED:2019/09/13      4 AMOUNT OF OUTSTANDING LOANS TO ENTITIES DECREASES BY MNT23 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      5 TAX REVENUE REACHES MNT6.2 TRILLION AS OF FIRST EIGHT MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      6 DECREASES SHOWED IN EXTRACTION OF MOLYBDENUM CONCENTRATE AND GOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      7 EXPORTS OF MINERAL PRODUCTS, TEXTILES AND PRECIOUS METALS MAKE UP 95.7 PERCENT OF TOTAL EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      8 TSAIRT MINERAL: EXPORTS DECLINED AS ZINC PRICE DROPS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/13      9 MONGOLIA TO JOIN INTER-AMERICAN CONVENTION ON SERVING CRIMINAL SENTENCES ABROAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/12      10 MATTIA ROMANI: MONGOLIA’S BEEN EXCELLENT PARTNER FOR EBRD WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/12      НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШНЫ ЭКСПОРТ ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 0.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН НУУЦЛАЛЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ЦАЛИН ӨНГӨРСӨН 9 ЖИЛД 3 ДАХИН НЭМЭГДСЭН Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР 58.8% Л ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ УЛААНБААТАРТ 10.5%-Д ХҮРЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦАА ТАНИЛЦУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 158.3 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     972 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР 35 МЯНГА ГАРУЙ ИРГЭН БҮРТГҮҮЛСНЭЭС 582 ӨРХ ТЭНЦЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12     АХБ: 96 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12    

Түүхий нүүрс үнэд орж, сайжруулсан түлш эрэлттэй байна www.news.mn

Эрх мэдэлтэн, албан тушаалтан хэн байхаас үл хамааран хүн бүрийн хүсэл нь утааг бууруулах. Амьсгалах агаар нь бохирдож, уушгитай бүхний ярьдаг сэдэв нь болсон утааны эсрэг Засгийн газар дорвитой арга хэмжээ авсан нь түүхий нүүрсийг хориглох шийдвэр байв. Гэхдээ өмнөх алдаагаа давтаагүй нь шахмал түлшийг түүхий нүүрснээс хямд үнээр борлуулж байгаа юм.
 
Улаанбаатар хотын зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол хэрэгжээд долоо хоног ч өнгөрөөгүй байна. Хэдийгээр орон даяар өнөөх утаагаа мартдаг улирал нь эхэлж, зуны тэргүүн сар гарсан ч нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд өглөө, оройдоо нүүрсээ түлж, яндангаас нь суунаглах утаа замхраагүй.
 
Ялангуяа өвлийг санагдуулахаар их хэмжээний цас хөдөө орон нутагт орж, нийслэлд ч бас хавирга жиндүүлэм хүйтэн энэ өдрүүдэд нүүрсээ санагалзсан иргэдийн эрэлт, хэрэгцээг “Тавантолгой түлш” ХХК-иас хангаж, ажиллах учиртай. Тус компани төрийн нэрийн өмнөөс шахмал түлш үйлдвэрлэж буй. Харин иргэдэд уг сайжруулсан шахмал түлш хүрэлцээтэй байж чадаж байна уу гэдгийг энэ удаа сурвалжлахаар нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийг зорилоо.
 
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ САЙН ТҮЛШ БОРЛУУЛАХ ГАНЦХАН ЦЭГ БАЙНА
 
Нэг сая 200 мянга орчим оршин суугчтай нийслэлийн хамгийн их хүн амтай том айл нь Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүргээс гаргасан 2018 оны статистик мэдээллээс үзвэл нийт 322.458 мянган хүн ам оршин суудаг аж. Иргэдийнх нь дийлэнх хэсэг нь 73.5 хувь нь буюу 239.605 мянга нь гэр хорооллынхон. Эдгээр айл өрхийн 50.5 хувь буюу 32.023 нь байшинд, 49 хувь нь 32023 өрх / 112204 хүн ам/ гэрт амьдарч байна.
 
Өвөлдөө хамгийн их агаарын бохирдолтой Баянхошууны Хөтлийн буудалд “Тавантолгой түлш” ХХК-ны сайжруулсан түлшийг борлуулах ганцхан цэг бий. Тус цэгт өдрийн 12.00 цагийн үед очиход 9000 тонн нүүрснээс цаг орчмын дотор нэг тонн борлуулагдаж дууссан байлаа. Борлуулагчдын хэлснээр өглөө нь 11.00 цагийн үед үйлдвэрээс татсан 9000 тонн орчим нүүрс ирснээсээ хойш өдрийн 1.00 цаг гэхэд дуусч, дахин үйлдвэрээс таталт хийдэг байна. Тиймээс сайжруулсан түлш дуусна гэсэн ойлголт байхгүй аж.
 
УРТАСГАСАН ЦАГААР ШӨНӨ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛЖ БАЙНА
 
Борлуулагч Т.ЭНХТАЙВАН:
 
-Одоогоор таван тонн сайн түлш үлдлээ. Манай энэ цэг хамгийн их ачаалалтай нь. Өнгөрсөн өвлөөс энд шахмал түлшийг борлуулж эхэлсэн болохоор хүмүүс андахгүй. Нийт 10 гаруй орчим тонныг борлуулсан. Ойролцоогоор 20 орчим тонн түлш цэг дээр ирсэн даруйдаа хоёр цагийн дотор л дуусч байсан болохоор зарим хүмүүс хүрэлцээгүй байна гэж бодсон байх. Бид уртасгасан цагаар шөнө хүртэл аль болох иргэдийг түлшээр таслахгүй байхыг зорьж ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшийг хүмүүс хэрэглэж сурч байна. Хэрэглэж үзсэн хүмүүс шаталт сайтай, мөнгөнд хэмнэлттэй л гэж ярьдаг. Зарим нь туршиж үзэхээр нэг шуудайг худалдан авдаг ч маргааш нь дахин ирж байна. Түүхий нүүрсний үнэ 5000 хүрчхээд байхад манай түлш 25 кг шуудайтай нь 3750 төгрөг болохоор хүмүүс ч их худалдан авалт хийж байгаа.
 
ИРГЭД ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЖЭЭ
 
Эндээс шахмал түлш худалдан авахаар ирсэн машины цуваа тасрахгүй. Ихэнх нь 2-3 шуудайг авч байв. Тэдний зарим нь Хөтөл орчимд оршин суудал бол нөгөө хэсэг нь хотын захад аж төрж буй. Баруун салаанд амьдардаг Б.Батсайхан “Түүхий нүүрстэй харьцуулахад үнс ихтэй л болохоос утаа бага, тортоггүй, дулаанаа сайн барьдаг. Манайх энэ сайжруулсан түлшийг л түлж байгаа. Улсаас 3750 төгрөгийн үнэ тогтоосон болохоор боломжийн санагдсан. Түлшний хүрэлцээ нь боломжийн ч цэг нь маш хол юм. Заримдаа олдохгүй юм. 112 буудал орчимд байхгүй, Хөтлөөс л ирж авч байна. Борлуулалтын цэгийг нь олон болгох хэрэгтэй” гэлээ.
 
СХД-ийн оршин суугч Г / нэрээ хэлэхийг хүсээгүй/
-Өнгөрсөн өвөл худалдаанд гарч эхэлснээс нь хойш сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна. Анх туршилтаар гарахдаа цагаан шуудайтай байсан юм. Орой нь унтахаасаа өмнө нэг хувинг зуухандаа хийж хоноход шөнө босох шаардлагагүй өглөө 09.00 цаг хүртэл дулаанаа барьж байснаас гадна ямар ч тортоггүй болохоор түүхий нүүрснээс татгалзсан гэх үү дээ. Түүхий нүүрстэй харьцуулахад илч сайн, дулаанаа олон цагаар барьдаг, тортоггүй, эдийн засагт ч хэмнэлттэй. Түлэхэд 5-10 минут орчим л яндангаас утаа гардаг юм билээ. Манай байшин гурван өрөө гэхэд өглөө нэг хувин түлшээр орой 19.00 цаг хүртэл хангалттай дулаанаа барьдаг. Нүүрстэй харьцуулахад нэг шуудай нь хоёр хонодог гэж үзвэл 2000 төгрөгийн хэмнэлттэй байгаа юм. Гэтэл түүхий нүүрс нэг л хонодог. Яах вэ, үнс л ихтэй юм билээ. Бас түүхий нүүрсийг хориглосноос хойш үнэд орчихсон байна билээ. Долоон буудлын орчимд 7000-8000 төгрөг, манай энд 5000-6000 төгрөгийн үнэд хүрсэн. Миний хувьд эндэхийн борлуулалтын цэг рүү нь холбогдож байж түлшээ олж авлаа. Эртхэн авахгүй бол их хурдан дуусдаг юм билээ. Өөр нэг давуу тал нь Багануур, Налайхын нүүрс шиг өмхий үнэргүй болохоор их таалагдсан.
 
СХД-ийн оршин суугч БАЯРСАЙХАН:
Илч сайтай. Цаашид эл сайжруулсан түлшийг л хэрэглэх бодолтой байгаа шүү дээ. Улсаас тогтоосон үнэ 3750 болохоор их боломжийн санагдаж байгаа. Өмнө нь шахмал түлш 4000-6000 төгрөгөөр авч хэрэглэх шаардлагатай байсан болохоор түүхий нүүрсээ л хэрэглэдэг байлаа. Улсаас тогтоосон уг шахмал түлш дулаанаа олон цагаар барьдаг юм билээ. Өглөө нь зуухандаа хийчхээд гарахад орой 20.00 цагийн үед гэртээ ирэхэд дулаанаа алдаагүй байх жишээтэй. Түүхий нүүрс бол өвөлдөө их хэцүү шүү дээ. Өглөө нь нэг хувин нүүрс түлэхэд орой нь 06.00 цагийн үед гэр хөрсөн байдаг.
 
СХД-ийн оршин суугч Б.ДАМБИЙНЯМ:
 
Түүхий нүүрстэй харьцуулахад утаа бага, илч сайтай юм билээ. Анх удаа хэрэглэж үзсэн. Хүмүүс их “сайн амтай” байхаар нь туршаад хэрэглэж үзсэн юм. Үнэ нь боломжийн санагдсан. Хүрэлцээ нь их хангалттай л юм шиг байна. Харин түүхий нүүрс үнэд орсон байна билээ.
 
Тус цэгээс машинаар нүүрс зөөх, сураглаж ирэх хүмүүсийн хөл хөдөлгөөн татрахгүй аж Зарим нь энэхүү түлш борлуулах цэгээс холгүйхэн амьдардаг бол нөгөө хэсэг нь хотын захад алслагдсан газар оршин суудаг тул зорьж очихоос өөр аргагүй. Эндээс одоогоор хотын захын алслагдсан Баянхошууны долдугаар хороо, Баруун салаа, Зүүн салаа, Толгойт, Нарангийн гол, шинэ цэргийн хотхон орчимд оршин суудаг гэр хорооллын иргэд нүүрсээ бөөндөж авахаас өөр аргагүй ба өвөлтэй золгосон даруйд энэ зовлон арилах аж.
 
"ОДООГООР 600 ЦЭГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ"
 
“Тавантолгой” Түлш ХХК-ны Борлуулалтын ахлах менежер Ш.МӨНХЦОГ:
-Бид бүхэн төлөвлөгөөний дагуу өвөл хүртэл түлшээ нөөцлөн ажиллаж байна. Одоогоор 60 мянган тонныг нөөцөлсөн. Цаашид үйлдвэрлэлийн шугамыг нэмэгдүүлснээр илүү ихийг үйлдвэрлэж нөөцөлнө. Хамгийн гол нь хүйтний улиралд иргэдэд түлш хүрэлцээтэй байлгахаар зорьж байгаа юм. Энэ долоо хоногт цаг агаар муудаж, их хүйтэн байлаа. Тиймээс иргэдийг галаар тасрааж, зутраахгүйн тулд компаниас ажлын хэсэг гарч дүүрэг бүрт 2-3 цэг нээн ажиллуулаад гурав хонож байгааг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Цэг бүрт өглөөнөөс орой хүртэл тасралтгүй түлшээр хангаж байна.
 
Өвөл болмогц 600 цэгт, бас дэлгүүр, гудамж гээд байж болох бүх газарт гэрээ байгуулж, тусгай цэг гаргана. Одоогоор 600 цэг байгуулах шаардлагагүй түр хугацаанд зургаан цэгт борлуулалт явуулж байгааг зөвөөр ойлгоосой гэж хүсье. Ирэх долоо хоногоос цаг агаар дулаарчих байх. Сайжруулсан түлш нь зөвхөн ахуйн хэрэглээнд айл өрхөд зориулагдсан учраас үйлдвэрийн зориулалтай бус. Төслийн болон энгийн зуухад илүү тохиромжтой. Ер нь манай улс анх удаа угаасан нүүрсээр “сайн түлш” үйлдвэрлэж байна. Манай үйлдвэрээс гадна улсын бүртгэлтэй 12 шахмал түлшний үйлдвэр байгаа тул иргэд андуурах гээд байдаг. Манайх “Сайн түлш” нэртэй борлуулагдаж байгаа юм.
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ӨДӨРТ 30 ТОНН "САЙН ТҮЛШ" БОРЛУУЛАГДАЖ ДУУСДАГ
 
Чингэлтэй дүүрэгт байрлах борлуулалтын цэгт худалдан авалт, эрэлт ямархуу байгааг сонирхлоо. Нарантуул-2 зах худалдааны төвийн харалдаа байрлах тус борлуулалтын цэгт өнөөдөр 12 мянган тонн түлш иржээ. Өдрийн 13.00 цагийн орчимд дөрвөн тонн орчим түлш борлуулагджээ. Энд мөн адил хөл хөдөлгөөн ихтэй, машины цуваа тасарсангүй. Өдөртөө 30 тонн хүртэл сайжруулсан түлш ирээд дуусдаг гэж борлуулагч нь хэлсэн юм.
 
“Таван толгой Түлш” ХХК-ны менежер Л.БЯМБАДОРЖ:
-“Хүйтэн өдрүүдэд түлш өдөртөө л дуусч байна. Өглөөд үйлдвэрээс гараад өдрийн 12.00 цагийн орчимд түлш маань ирдэг. Тиймээс өдөртөө 15-30 тонн борлуулагдаад дуусч байна. Худалдан авагчдын хувьд сэтгэгдэл өндөр, илч сайтай байна гэж хэлж байгаа. Манайхаас өөр “Гялгар зах” орчимд борлуулалтын цэг байгаа. Хайлааст орчимд амьдардаг хүмүүс тэндээс түлшээ авах боломжтой ” гэлээ.
 
Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд буй. Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэгцээг хангахын тулд хамгийн багадаа 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэгтэй. Сайжруулсан түлш илчлэг ихтэй, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасгах тооцоо гарчээ. Өнгөрсөн өвлийг бид өмнөх арван хэдэн жилийн адилаар л нүүрсний утаанд “угаартаж” өнгөрөөсөн. Харин ирэх өвөл -40 хэм хүрдэг хүйтэнд түүхий нүүрсгүйгээр хахир хатуу өвлийг давж чадах уу гэдэг асуулт нэхэж буй. Ямартай ч одоогоор иргэдийн хувьд утаанаасаа салахын тулд түүхий нүүрснээс татгалзах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Харин шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулж чадах уу гэсэн эргэлзээ иргэдийн дунд бий.
 
Энэ тухай ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл гуай “Ерөнхийдөө түлдэг л материал бол утаа гарах нь тодорхой. Түүхий нүүрс, сайжруулсан түлшний аль алинаас нь л утаа гарна. Гэхдээ сайжруулсан түлшийг стандартын түвшинд сайтар боловсруулсан бол агаарын бохирдол эрс буурна. Түүхий нүүрс шиг тортог хөө дэгдэхгүй. Учир нь, сайн бодисоор шахаж хийсэн учраас шаталт сайтай тул утаанаас ялгарах бодис нь хамаагүй бага. Ийм түлшийг хэрэглэхэд түүхий нүүрсний хэрэглээ хоёр дахин буурах учраас ялгарах утаа нь багасна гэсэн үг. Улаанбаатар хотод 1.2 сая тонн түүхий нүүрс түлэхийн оронд 600 мянган тонн сайжруулсан түлш түлэхэд утаа хоёр дахин буурна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ утаанаас гарч буй хорт бодисын хэмжээг нарийн судалж тогтоох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
 
Өмнө нь 2006 онд тухайн үеийн Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг хориглох шийдвэр амьдралд хэрэгжээгүйн гол шалтгаан нь шахмал түлш түүхийгээсээ өндөр үнэтэй байсантай холбоотойг эдийн засагч Л.Наранбаатар онцолж байв. Энэ удаа тэгвэл түүхий нүүрснээс хямд буюу 25 кг нь 3750 төгрөгийн үнэтэй борлуулж байгаа нь иргэдийн хувьд худалдан авах нэг боломжийг нь бүрдүүлж өгчээ. Ирэх өвөл төрийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээсэн “Таван толгой Түлш” компани иргэдэд ажлаа дүгнүүлэх л үлдлээ.


Нийтэлсэн огноо2019-05-20