1 CHINA IS STARTING TO EAT INTO ITS EMERGENCY RESERVES OF PORK WWW.CNN.COM PUBLISHED:2019/09/13      2 INTERNATIONAL FORUM ON MONGOLIA-CHINA CASHMERE INDUSTRY ORGANIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      3 BEIJING, MOSCOW, RUSSIA, MULL OVER ARCTIC GAS PIPELINE ACROSS MONGOLIA TO CHINA WWW.SILKROADBRIEFING.COM PUBLISHED:2019/09/13      4 AMOUNT OF OUTSTANDING LOANS TO ENTITIES DECREASES BY MNT23 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      5 TAX REVENUE REACHES MNT6.2 TRILLION AS OF FIRST EIGHT MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      6 DECREASES SHOWED IN EXTRACTION OF MOLYBDENUM CONCENTRATE AND GOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      7 EXPORTS OF MINERAL PRODUCTS, TEXTILES AND PRECIOUS METALS MAKE UP 95.7 PERCENT OF TOTAL EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      8 TSAIRT MINERAL: EXPORTS DECLINED AS ZINC PRICE DROPS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/13      9 MONGOLIA TO JOIN INTER-AMERICAN CONVENTION ON SERVING CRIMINAL SENTENCES ABROAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/12      10 MATTIA ROMANI: MONGOLIA’S BEEN EXCELLENT PARTNER FOR EBRD WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/12      НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШНЫ ЭКСПОРТ ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 0.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН НУУЦЛАЛЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ЦАЛИН ӨНГӨРСӨН 9 ЖИЛД 3 ДАХИН НЭМЭГДСЭН Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР 58.8% Л ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ УЛААНБААТАРТ 10.5%-Д ХҮРЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦАА ТАНИЛЦУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 158.3 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     972 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР 35 МЯНГА ГАРУЙ ИРГЭН БҮРТГҮҮЛСНЭЭС 582 ӨРХ ТЭНЦЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12     АХБ: 96 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12    

“Топ 100”-д багтсан уул уурхайн компаниуд 2018 онд 2.1 их наяд төгрөгийн татвар төлжээ www.bloombergtv.mn

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “ТОП 100” аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Энэ дунд багтсан уул уурхайн компаниуд 2018 онд нийт 2.1 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа тэлж байгааг МҮХАҮТ онцоллоо.
“ТОП 100”-ийн жагсаалтын эхний гурван байрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК багтжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монголд ес гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн “Оюу Толгой” ХХК 2018 онд 322 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Нүүрсний зах зээл таатай байсан 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
 
Үүнээс гадна Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа “Энержи Ресурс" ХХК тавдугаарт, орон нутгийн 51 хувийн өмчит “Тавантолгой” ХК 23 дугаарт орсон байна. “Энержи Ресурс”-ийн нүүрсний олборлолт 2018 онд 10.9 сая тонн болж түүхэн дээд түвшинд хүрсэн аж. Орлого нь 24 хувиар өсөж, 590.7 сая ам.доллар болсон талаараа тайлагнасан байна. Харин “Тавантолгой” ХК-ийн тухайд 2018 онд хоёр сая тонн нүүрс экспортолж, 200 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 53 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
 
Эдгээрээс гадна Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж байгаа “Өсөх Зоос” ХХК 45 дугаарт, “Чинхуа-МАК Нарийн Сухайт” ХХК 73 дугаарт багтжээ. Мөн коксжих нүүрний ханш өндөр байсан 2018 онд орлого нь хоёр дахин нэмэгдсэн “Mongolia Energy Corporation” 71 дүгээрт орсон байна.
 
Монгол Улс 2018 онд нийт 124 орчим мянган тонн цайрын баяжмал экспортолсны 75 хувийг “Цайрт минерал”, 25 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин шин” компани хийжээ. Дээрх хоёр компани “ТОП 100” жагсаалтын 20 болон 43 дугаарт жагссан байна.
 
Төмрийн хүдрийн салбарыг харвал 2018 онд Монгол Улс нийт 7.4 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Энэ дунд гурван сая тонныг экспортолсон “Болдтөмөр Ерөө гол” ХХК 33 дугаарт, нэг сая тонныг гаргасан Дарханы төмөрлөгийн үйлдвэр 44 дүгээрт, 1.6 сая тонныг экспортолсон “Алтайн хүдэр” ХХК “Топ 100”-ийн 51 дүгээрт жагсжээ.
 
Түүнчлэн уул уурхайн ханган нийлүүлэгчид болох “Вагнер Ази тоног төхөөрөмж”, “Жэйкобс инженеринг” зэрэг компаниуд “ТОП 100”-д мөн багтсан байна. Харин өнгөрсөн хоёрдугаар сард уурхайд нь гарсан ослын улмаас дөрвөн хүн амь насаа алдсан “Эко алтан заамар” компани “ТОП 100”-ийн татвар төлөгчдийн жагсаалтын 61 дүгээрт бичигджээ.


Нийтэлсэн огноо2019-05-20