1 BOEING SUFFERS NEW 737 MAX ISSUE THAT COULD DELAY RETURN WWW.BBC.COM PUBLISHED:2019/06/27      2 RENEWABLE ENERGY SOURCES IN THE US NOW OUTSTRIP COAL WWW.MINING.COM PUBLISHED:2019/06/27      3 PEOPLE IN NEED AND MERCY CORPS SUPPORT BUILDING RESILIENCE TO DISASTERS IN RURAL MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/27      4 PETRO MATAD PROVIDES UPDATE ON MONGOLIA OPERATIONS WWW.ENERGY-PEDIA.COM PUBLISHED:2019/06/27      5 RUSSIAN RAILWAYS WANTS MORE TRANSIT CONTAINERS FROM CHINA VIA MONGOLIA WWW.RAILFREIGHT.COM PUBLISHED:2019/06/27      6 CHINESE MEDICAL TEAM PROVIDES FREE SURGERIES TO CATARACT PATIENTS IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/06/27      7 DEMOCRATIC BUT DEADLOCKED, MONGOLIA BRACES FOR 'INEVITABLE' POLITICAL CHANGE WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/06/27      8 EXPLORATION PLAY IN MONGOLIA FOCUSES ON PROMISING TARGETS WWW.STREETWISEREPORTS.COM PUBLISHED:2019/06/27      9 MONGOLIA-UN JOINT STEERING COMMITTEE CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/26      10 CHINA BLOCKS ALL CANADIAN MEAT IMPORTS AS TRADE WAR WITH US HEATS UP WWW.RT.COM PUBLISHED:2019/06/26      Д.СУМЪЯАБАЗАР: ШАТАХУУНЫ ҮНИЙГ 120 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     ДЭЛХИЙД АЛТНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙГАА Ч АЛТ ТУШААЛТ НЭМЭГДЭЭГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     УУХҮЯ: V САРД АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН 3 ЛИЦЕНЗ ШИНЭЭР ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/27     ЗАСГИЙН ГАЗРЫН ИЛҮҮ ДЭВШИЛТЭТ БОНД ИРЭХ ОНД “МЭНДЭЛНЭ” WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     НИК ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Ч.ДАВААНЯМ ТАМИРЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНД 10,000$ ХАНДИВЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     МОНГОЛЫН БАРУУН БҮСЭД ОРШИН СУУХ ИРГЭНД НОГДОХ ДНБ ЗИМБАБВЕГИЙН ДАРАА ОРЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     ДОРНОДЫН БАЯНДУНГААС 2000 ЖИЛИЙН ӨМНӨХ ХҮДЭР ХАЙЛУУЛАХ ЗУУХ ОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     4.6 КГ АЛТ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/27     “VIKING MINES” МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨӨ ХУДАЛДАЖ ЧАДСАНГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     АЛТНЫ СПОТ ХАНШ 1439 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСӨЖ,СҮҮЛИЙН 6 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/26    

Петровис Группийн хоёр компани ТОП 100 аж ахуйн нэгжид дахин дээгүүр эрэмбэлэгдлээ www.ikon.mn

Монгол Улсын Засгийн газар МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.

Өнгөрөгч 2018 онд нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн Петровис Группийн НИК ХХК-ийг 7-р байрт, Петростар ХХК-ийг 34-р байрт тус тус шалгарууллаа.

НИК ХХК, Петростар ХХК-иуд нь улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт,ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал зэрэг голлох шалгуур үзүүлэлтээрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулан, хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлсан нь шилдэг аж ахуйн нэгжээр дахин шалгарах үндэслэл болжээ.

Компанийн засаглал, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Групп нь орон даяар тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 400 орчим шатахуун түгээх станц, 2000 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгчдэдээ шатахуун, тослох материалын үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

Петровис Группийн хамт олон өнгөрсөн онд хувь хэрэглэгчдэдээ зориулсан олон урамшуулалт хөтөлбөр, үнэнч хэрэглэгчдээ урамшуулах оноонд суурилсан RedPoint хөтөлбөр, хамтрагч байгууллагад зориулсан уян хатан нөхцөл бүхий картын бүтээгдэхүүн зэргийг гарган хэрэгжүүлэхийн зэрэгцээ компанийн дотоод үйл ажиллагаандаа олон улсын жишиг бүхий дэвшилтэт шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн амжилттай ажиллалаа.

Мөн хэрэглэгчид, түншүүддээ чанартай бүтээгдэхүүнийг шуурхай хүргэхийн сацуу хамтран ажиллагч байгууллагын цар хүрээгээ ч тэлсээр байна. Үүний нэг жишээ нь Монголын зэс, алтны хамгийн том уурхай болох Оюу Толгой компанид Евро 5 дизелийн түлш нийлүүлэх тендерт шалгарч, ханган нийлүүлэгчээр ажиллаж буй явдал болно.

Түүнчлэн бид үйл ажиллагаандаа бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2015, байгаль орчны удирдлагын системийн үйл ажиллагааны шаардлагуудад чиглэгдсэн ISO 14001:2018 болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS 45001:2018 зэрэг стандартуудыг нэвтрүүлэхээр чармайн ажиллаж байна.

Энэ бүх ололт амжилт нь манай хэрэглэгчид, хамтрагч байгууллагуудын нягт хамтын ажиллагаа болон хамт олны маань сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.

Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм хэрэглэгчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье.



Нийтэлсэн огноо2019-05-21