1 BOEING SUFFERS NEW 737 MAX ISSUE THAT COULD DELAY RETURN WWW.BBC.COM PUBLISHED:2019/06/27      2 RENEWABLE ENERGY SOURCES IN THE US NOW OUTSTRIP COAL WWW.MINING.COM PUBLISHED:2019/06/27      3 PEOPLE IN NEED AND MERCY CORPS SUPPORT BUILDING RESILIENCE TO DISASTERS IN RURAL MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/27      4 PETRO MATAD PROVIDES UPDATE ON MONGOLIA OPERATIONS WWW.ENERGY-PEDIA.COM PUBLISHED:2019/06/27      5 RUSSIAN RAILWAYS WANTS MORE TRANSIT CONTAINERS FROM CHINA VIA MONGOLIA WWW.RAILFREIGHT.COM PUBLISHED:2019/06/27      6 CHINESE MEDICAL TEAM PROVIDES FREE SURGERIES TO CATARACT PATIENTS IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/06/27      7 DEMOCRATIC BUT DEADLOCKED, MONGOLIA BRACES FOR 'INEVITABLE' POLITICAL CHANGE WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/06/27      8 EXPLORATION PLAY IN MONGOLIA FOCUSES ON PROMISING TARGETS WWW.STREETWISEREPORTS.COM PUBLISHED:2019/06/27      9 MONGOLIA-UN JOINT STEERING COMMITTEE CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/26      10 CHINA BLOCKS ALL CANADIAN MEAT IMPORTS AS TRADE WAR WITH US HEATS UP WWW.RT.COM PUBLISHED:2019/06/26      Д.СУМЪЯАБАЗАР: ШАТАХУУНЫ ҮНИЙГ 120 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     ДЭЛХИЙД АЛТНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙГАА Ч АЛТ ТУШААЛТ НЭМЭГДЭЭГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     УУХҮЯ: V САРД АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН 3 ЛИЦЕНЗ ШИНЭЭР ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/27     ЗАСГИЙН ГАЗРЫН ИЛҮҮ ДЭВШИЛТЭТ БОНД ИРЭХ ОНД “МЭНДЭЛНЭ” WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     НИК ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Ч.ДАВААНЯМ ТАМИРЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНД 10,000$ ХАНДИВЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     МОНГОЛЫН БАРУУН БҮСЭД ОРШИН СУУХ ИРГЭНД НОГДОХ ДНБ ЗИМБАБВЕГИЙН ДАРАА ОРЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     ДОРНОДЫН БАЯНДУНГААС 2000 ЖИЛИЙН ӨМНӨХ ХҮДЭР ХАЙЛУУЛАХ ЗУУХ ОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     4.6 КГ АЛТ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/27     “VIKING MINES” МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨӨ ХУДАЛДАЖ ЧАДСАНГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     АЛТНЫ СПОТ ХАНШ 1439 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСӨЖ,СҮҮЛИЙН 6 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/26    

30 мянган төгрөгөөр шатахуун авах хэрэглэгч ихэсч байна www.itoim.mn

Петровисоос шатахуун худалдаж аваад 100,000-1,000,000 төгрөгийн шатахууны талонтой болох боломж байна. Шатахуун түгээгчид 30 мянган төгрөгөөс дээш үнээр шатахуун худалдаж авсан иргэдэд хусдаг карт өгөөд эхэлчихжээ. Картаа хусахаар бэлэг эсвэл үсэг гарч ирж байгаа аж. Бэлгэнд алчуур, үнэртүүлэгч, карт хийх утасны наалт, ажлын бээлий, хар тосон эко үзэгний аль нэгийг өгч байгаа бол үсэгтэй карт авсан иргэд “Чанар”, “Өндөр чанар” гэсэн үг бүтээх нь. Үсгээ цуглуулаад “Өндөр чанар” гэсэн үг бүтээсэн 50 хэрэглэгч урамшуулалт хөтөлбөрийн супер бэлэг болох нэг сая төгрөгийн шатахуун авах эрхтэй болох юм байна. Харин “Чанар” гэсэн үг бүтээсэн 200 хүн 100 мянган төгрөгийн шатахууны авах талонтой гэртээ харина.

Хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг сонирхохоор Тасганы овооны уулзварт байрлах Петровисийн ШТС-04 салбарыг зорьсон юм. Өмнө нь иргэд ихэвчлэн 10, 20 мянган төгрөгөөр шатахуун авдаг байсан бол “Бэлгэнд гаръя 2” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн зургадугаар сарын 03-наас хойш 30 мянган төгрөгөөр шатахуун худалдаж авах нь ихэсчээ. Урамшуулалт хөтөлбөр наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх гэнэ. Сонирхуулж хэлэхэд өмнө нь Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн “Бэлгэнд гаръя” хөтөлбөрийн супер бэлгийн эзэд “Samsung Galaxy A9” ухаалаг утастай болж байжээ. Ингээд “Петровисийн ШТС-04 салбарын эрхлэгч, шатахуун түгээгч, хэрэглэгчийн урамшуулалт хөтөлбөрийн тухай сэтгэгдлийг хүргэе.

Петровисийн хэрэглэгч Д.Очир
Петровисийн ШТС-04 салбарын хэрэглэгч Д.Очир: Миний хувьд байнга Петровисийн шатахууныг хэрэглэдэг. Ихэвчлэн 30,000-50,000 төгрөгөөр шатахуун авдаг юм. Өнөөдөр шатахуун авахдаа л “Бэлгэнд гаръя 2” хөтөлбөр дахин зарлагдсаныг мэдлээ. Сая бэлэгтэй карт сугалж, ажлын бээлийтэй боллоо. Урамшуулал нь наймдугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэхээр супер азтан ч болж магадгүй нь.

Петровисийн ШТС-04 салбарын эрхлэгч Б.Эрдэнэчимэг: Манай түгээлтийн ажилтнууд “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөрийнхөө тухай хэрэглэгчдэдээ танилцуулаад үйлчилж байна. Иргэд их таатай хүлээж авч байна. Энэ хөтөлбөрийг зарлахаас өмнө хэрэглэгчид ихэнхдээ 10,000-20,000 төгрөгийн хооронд дүнтэй шатахуун авдаг байсан юм. Харин одоо 30 мянган төгрөгөөр шатахуун авах хүн их байна. Манай компанийн хувьд хэрэглэгчдээ дэмжсэн ийм урамшуулалт хөтөлбөр зарлаж байгаад хүмүүс их талархалтай байгаа

Петровисийн ШТС-04 салбарын түгээгч Б.Баянмөнх: Хусдаг карт бүр хонжвортой. Хэрэв үсэгтэй карт авсан бол супер бэлгийн эзэн болохын тулд үсгээ цуглуулах хэрэгтэй. Манайхаар үйлчлүүлсэн хэрэглэгч бүрийн НӨАТ-ын баримт дээр “RedPoint” оноо хэвлэгддэг юм. Хусдаг карт бүрт “RedPoint” оноо дагалдана. “RedPoint” оноогоо цуглуулаад “Петромарт” дэлгүүрээс машиндаа хэрэгтэй зүйлсээ авч болно. Ямар ч төрлийн бараа авах эрхтэй. Барааны катологийн тухай мэдээллийг https://www.redpoint.mn/ вэбсайт, гар утасны RedPoint аппликейшнаас харах боломжтой.



Нийтэлсэн огноо2019-06-11