1 BOEING SUFFERS NEW 737 MAX ISSUE THAT COULD DELAY RETURN WWW.BBC.COM PUBLISHED:2019/06/27      2 RENEWABLE ENERGY SOURCES IN THE US NOW OUTSTRIP COAL WWW.MINING.COM PUBLISHED:2019/06/27      3 PEOPLE IN NEED AND MERCY CORPS SUPPORT BUILDING RESILIENCE TO DISASTERS IN RURAL MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/27      4 PETRO MATAD PROVIDES UPDATE ON MONGOLIA OPERATIONS WWW.ENERGY-PEDIA.COM PUBLISHED:2019/06/27      5 RUSSIAN RAILWAYS WANTS MORE TRANSIT CONTAINERS FROM CHINA VIA MONGOLIA WWW.RAILFREIGHT.COM PUBLISHED:2019/06/27      6 CHINESE MEDICAL TEAM PROVIDES FREE SURGERIES TO CATARACT PATIENTS IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/06/27      7 DEMOCRATIC BUT DEADLOCKED, MONGOLIA BRACES FOR 'INEVITABLE' POLITICAL CHANGE WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/06/27      8 EXPLORATION PLAY IN MONGOLIA FOCUSES ON PROMISING TARGETS WWW.STREETWISEREPORTS.COM PUBLISHED:2019/06/27      9 MONGOLIA-UN JOINT STEERING COMMITTEE CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/26      10 CHINA BLOCKS ALL CANADIAN MEAT IMPORTS AS TRADE WAR WITH US HEATS UP WWW.RT.COM PUBLISHED:2019/06/26      Д.СУМЪЯАБАЗАР: ШАТАХУУНЫ ҮНИЙГ 120 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     ДЭЛХИЙД АЛТНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙГАА Ч АЛТ ТУШААЛТ НЭМЭГДЭЭГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     УУХҮЯ: V САРД АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН 3 ЛИЦЕНЗ ШИНЭЭР ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/27     ЗАСГИЙН ГАЗРЫН ИЛҮҮ ДЭВШИЛТЭТ БОНД ИРЭХ ОНД “МЭНДЭЛНЭ” WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     НИК ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Ч.ДАВААНЯМ ТАМИРЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНД 10,000$ ХАНДИВЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     МОНГОЛЫН БАРУУН БҮСЭД ОРШИН СУУХ ИРГЭНД НОГДОХ ДНБ ЗИМБАБВЕГИЙН ДАРАА ОРЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     ДОРНОДЫН БАЯНДУНГААС 2000 ЖИЛИЙН ӨМНӨХ ХҮДЭР ХАЙЛУУЛАХ ЗУУХ ОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/06/27     4.6 КГ АЛТ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/27     “VIKING MINES” МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨӨ ХУДАЛДАЖ ЧАДСАНГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/26     АЛТНЫ СПОТ ХАНШ 1439 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСӨЖ,СҮҮЛИЙН 6 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/26    

Хөлбөмбөгчид даалгавраа биелүүллээ www.eagle.mn

-Монголын хөлбөмбөгчид ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд хэсгийн шатнаас оролцохоор боллоо-
 
“Катар 2022” ДАШТ, 2023 оны Азийн цомын АШТ-ий урьдчилсан тэмцээнд хэсгийн шатнаас өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдсөн 12 багийн хариу тоглолтууд өнөөдөр боллоо. Брунейн шигшээ багтай таарч, нутагтаа 2:0-ээр хожоод байсан манай хөлбөөмбөгийн шигшээ баг хариу тоглолтыг Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод орших хаан Хассанал Болкиахын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд хийж, 2:1-ээр хожигдсоноор нийлбэр дүнгээр /3:2/ дийлж, ДАШТ-ий урьдчилсан шатанд Азийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авав.
 
Хөлбөмбөгчид даалгавраа биелүүллээ
 
Тоглолт эхлээд дөнгөж дөрвөн минут болж байхад талбайн эзэн багийн Разими Рамлли гоол оруулж, байдлыг эгзэгтэй болгосон бөгөөд энэ тоглогч 34 дэх минутад хоёр дахь гоолоо оруулснаар бүхнийг шинээрр эхлэхээр болгож чадсан юм. Эхний гоолыг манай хамгаалагчид бужигнаан дундаас алдсан бол хоёр дахь гоол манай хаалгачийн алдаанаас болж орсон.
 
Хөлбөмбөгчид даалгавраа биелүүллээ
 
Бруней ийнхүү өөртөө боломж гаргасан ч хоёрдугаар үе дөнгөж эхлээд манай шилдэг тоглогч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулснаар талбайн эздийн найдлага нуран унасан гэж хэлж болно. “Айлын талбайд оруулсан гоол хоёроор үржигддэг” гэдэгчлэн Брунейн шигшээ дараагийн шатанд шалгарахын тулд манайхыг дор хаяж 4:1-ээр хожих шаардлагатай болсон юм. Энэ бол тэдний хувьд боломжгүй даалгавар байсан юм. Тэд хоёрдугаар үеийн төгсгөлд ухаан жолоогүй довтолж, булангийн цохилтуудыг ар, араас нь гүйцэтгэсэн ч манай хаалганд гоол оруулж чадаагүй юм.
 
Хөлбөмбөгчид даалгавраа биелүүллээ
 
“Талын хөх чононууд” ийнхүү даалгавраа амжилттай биелүүлж, ДАШТ-ий сонгон шалгаруулалтад Азийн шилдэг багуудтай хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр боллоо. Энэ бол Монголын хөлбөмбөгт сэргэж байгаагийн маш том дохио билээ.
 
Бруней – Монгол 2:1 /Эхний тоглолт 0:2, нийлбэр 2:3/
 
Гоол: 2 Разими Рамлли /1:0/, 34 Разими Раммли /2:0/, 46 Н.Цэдэнбал /11 м, 2:1/


Нийтэлсэн огноо2019-06-12